sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. Дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн тэн хагас нь наад зах нь сард нэг удаа олон нийтийн сүлжээний хамгийн том цахим хуудас болох “Фэйсбүүк”-т нэвтэрч байна.
 
Манай цахим хуудсанд нэвтрэх хүмүүсийн тоо сард наад зах нь 13 хувиар өсөж, зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сард нийт хэрэглэгчдийн тоо 1.49 тэрбум болж өссөн байна гэж “Фэйсбүүк” мэдэгдэв. Энэ үзүүлэлт нь дэлхий дахин дахь интернэт хэрэглэгч гурван тэрбум хүний бараг хагас нь юм.
 
“Фэйсбүүк”-ийг хэрэглэгч 1.49 тэрбум хүний 65 хувь нь байнгын буюу өдөр бүр уг цахим хуудсанд нэвтэрдэг байна.  Сар бүр хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь “Фэйсбүүк” компанийн орлогыг 39 хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн жилийн орлогоос 4.04 тэрбум доллароор өссөн байна.
 
Өнгөрсөн гурван сард гар утасны зар сурталчилгааны орлого хамгийн өндөр байсан нь өмнөх гурван улирлын нийт орлогоос давсан байна. АНУ дахь хэрэглэгчид таван минут тутмынхаа нэг минутыг гар утсаараа “Фэйсбүүк” ороход зарцуулж байна гэж компани мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг