sonin.mn
Ариун нандины бэлгэдэл Азийн цагаан дагина хэмээн алдаршсан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь цав цагаан бөлбөө, дөрвөлсөн бөлбөө гэж хоёр янз байдаг.
Цав цагаан бөлбөө нь Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн, нэн ховор ургамал. Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Чоно харайх голд, цөөн хэсэг газар тохиолдоно.
 
Бахим том үндэслэг иштэй олон наст, 30 см урт, 10-18 см өргөн, зууван дугуй том навчтай сууриараа зүрхэн хэлбэртэй орой нь шовх олон дэлбээтэй. Монголчууд Бадамлянхуа цэцгийг мандан бадрахын бэлгэдэл болгон эрт дээр үеэс нааш дээдэлж ирсэн билээ.
 
Дэлхийд ховор тооцогддог энэхүү цэцэг тогтуун цэнгэг устай нуур, голын тохой татуурганд ургадаг бөгөөд өглөө дэлгэрч, шөнө дэлбээгээ хумина. Бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг