sonin.mn
ТОКИО. /Sputnik/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд хэт халсны улмаас зургаан хүн нас баржээ. Зургадугаар сараас хойш 40 орчим иргэн хэт халалтын улмаас нас бараад байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн нас барж, 3000 орчим иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна гэж "NHK" телевизээр мэдээлжээ.
 
Нэвтрүүлэгчийн мэдээлснээр, Токио болон Осака хотын иргэд хэт халалтад хамгийн ихээр өртөөд байна. Японы хэд хэдэн мужад хэт халж байгаатай холбоотойгоор хүүхдүүдэд эмнэлгийн тусламж их хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ ухаан алдсан 18 хүнийг олж, эмнэлэгт хүргэжээ.
 
Ням гарагийн өглөө Японд агаарын температур Цельсийн 39.5 хэмтэй байсан байна.
 
Хэт халалт удаан үргэлжилж байгаатай холбогдуулан Японы цаг уурын хүрээлэнгийн албаны хүмүүс иргэддээ агааржуулагч ашиглаж, их хэмжээний ус уун, гадуур гарахаас зайлсхийхийг зөвлөжээ.
 
Зургадугаар сараас хойш үргэлжилсэн хэт халалтын улмаас Японд 40 орчим хүн нас барж, 25 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын Гал болон гамшгийн менежментийн агентлаг мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг