sonin.mn
МЕХИКО. /KoreaTimes/. Мексик улс хэт таргалалттай албан ёсоор дайн зарлалаа. Тус улсын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь илүүдэл жинтэй эсвэл хэт тарган аж. 
Мексик нь дэлхийд хэт таргалалтын түвшнээрээ хоёрдугаарт буюу АНУ-ын араас орж байна.
 
Хэт таргалалттай тэмцэх шинэ төлөвлөгөөний хүрээнд зорчигчид автобусаар үнэ төлбөргүй зорчихын тулд “эрүүл мэндийн буудал” автобусны буудлын өмнө 10 удаа суултын дасгал буюу “squat” хийх аж. Мексикийн Засгийн газрын мэдэгдсэнээр, тус улсад хэт таргалалттай 37 сая гаруй хүн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг