Үндэсний бөхийн долоон сайхан дархан аварга байв. Эрэмбээрээ Булган аймгийн Хангал сумын харъяат Б.Түвдэндорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Д.Дамдин, Говь-Алтай амйгийн Жаргалан сумын харъяат Ш.Батсуурь, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Ж.Мөнхбат, Увс аймгийн Хяргас сумын харъяат Х.Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Д.Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Б.Бат-Эрдэнэ гээд жагсана.
Б.Түвдэндорж аварга 1946 онд дархан аварга цол хүртсэн. Араас нь Д.Дамдин аварга 1960, тэгээд Ш.Батсуурь аварга 1963, Ж.Мөнхбат 1966, Х.Баянмөнх 1971, Д.Цэрэнтогтох 1981, Б.Бат-Эрдэнэ 1990 онд дархан аварга болцгоосон.
Харин Улсын наадамд 11 түрүүлсэн амжилтаараа дарханн аварга Б.Бат-Эрдэнэ түүхэнд хамгийн эхэнд бичигдсэн. Араас нь 10 түрүүлсэн Х.Баянмөнх аварга, долоо түрүүлсэн Б.Түвдэндорж, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга, тав түрүүлсэн Д.Дамдин аварга гэд л бичигдэнэ. Гэхдээ энэ бол тэдний үзүүлсэн амжилтыг л түүхчилж байгаа хэрэг.
Хэрвээ энэ хэдэн дархан аварга нэгэн дэвжээнд гардагсан бол Б.Түвдэндорж аварга зүүнээс магнайлж, Д.Дамдин аварга барууны магнайд бусад нь араас нь гарч таарна.
Ер нь дархан аварга цолыг авна гэдэг. Түүнийг цааш нь авч явна гэдэг жинхэнэ дархан аваргуудын л даах ажил шиг байгаа юм. Аварга аваргаараа төрдөг гэдэг үгийн учир энэ биз. Дархан аварга Ж.Мөнхбат “Аваргуудыг тал талаас нь судлаад үзэхэд, Н.Жамъян гуайн үеийн “дээр үеийн” аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д .Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ” гэсэн.
Дархан аварга Д.Цэрэнтогтох “1978 оны наадмаар Д.Дамдин, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын дархан аваргуудыг давж анх удаа түрүүлж байлаа. Тэр үед хоёр Мөнх аваргаас эхлээд нэгэн үеийн шинэ залуу бөхчүүдийн барилдаан ч тухайн үедээ хүчтэй байлаа. Хэн нь илүү бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөж чадна. Тэр нь илүү дээш явна. Баянаа аваргад зориулж жилийн турш мэх давтах үе ч бишгүй л байсан” гэж дурссан.
Бас улсын арслан Ж.Хайдав “...Тэр үед шижигнэсэн залуучууд байсан. Гэхдээ хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наадам болон бусад барилдаанд ээлжлээд түрүүлчихдэг байв. Тэгэхээр биднээс дээш гарч барилдах хүн ховор байсан” гэж билээ.
Энэхүү домог амилуулсан долоон дархан аваргын залгамж найм, ес дэх дархан аварга өнгөрсөн жил нэг өдөр төрөөдхөв. Гончигдоржийн хууль гээчийн буянд төрсөн дархан аваргууд.
Нэгэн цагт дэвжээ хотойлгож, дэнж шуугиулж явсан зургаан зааны хоёр нь л доо. Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр 2014 оны ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын өмнө дархан аварга цолны үнэмлэх, тэмдгээ нэгэн зэрэг гардсан. Асуудал үүнээс л эхлэв.
Тэр жилээ нэгийн давааны өмнө зүүний магнай булаалдаж, А.Сүхбат нь дийлээд гарсан. Харин өнөө жилийн наадмын өмнөөс эхлээд хэвлэлээр “зодолдоод” эцэст нь Г.Өсөхбаяр нь дийлэх шиг болсон. Баяр наадмыг зохион байгуулах комисс аргаа бараад “Бөхийн холбоо шийд” гэчихэж байгаа юм.
Бөхийн холбоо нь Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гээд шийдчихсэн. Ингээд отгон дархан аваргуудын хэрүүл уруул тасрав уу гэвэл үгүй юм. Магадгүй, монгол үндэсний бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үргэлжлэхийн эхлэл ч энэ байж магад.
Бүхэл бүтэн гурван мянган жил байгаад монголчууд балиалаад ирсэн үндэсний бөх яагаад иймдээ хүрчихэв? Ингэж толгойгоо гашилгах бөх сонирхогчид зөндөө байна. Үүний учир нь ердөө л улстөрчдийн “нөгөө арга” энэ спортод орж ирсэнтэй холбоотой.
Гурав, дөрвөн жилийн өмнөөс “Үндэсний бөхөд дархан аварга тасрах аюул нүүрлэлээ” гээд л захиалгатай юм шиг бичиж нийтлээд эхэлсэн. Тэгж тэгж Архангайн Р.Гончигдорж баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар далай аварга цолыг хасъя гээд хууль санаачлав. 2013 онд батлуулсан.
Харин Ерөнхийлөгч тэр хуульд бүхэлд нь хориг тавьж нэг удаа зогсоосон байдаг. Үүнээс хойш “Дархан аварга тасарлаа” гэдэг ухуулга байнга явсаар өнгөрсөн жилийн наадмын өмнө батлуулсан хэрэг.
Үнэхээрийн дархан аварга төрөхгүй бол ингэх хэрэг юу байв. Одоо байгаа Мөөеө, Баянаа, Бат- Эрдэнэ аварга шиг бяр заагаад гараад ирэх дархан аварга цолыг гуядаад л авах ёстой. Үндэсний бөхийн ноён оргилд хүрээгүй л бол тэр цолыг хүчээр өгч яах юм.
Одоо энэ хоёр дархан аваргыг хар. Эдний насан дээр өмнөх долоон дархан аварга яаж бужигнуулж байв. Муу барилдлаа гэхэд шөвгийн дөрөвт хүрнэ. Ер нь л түрүүлнэ. гэж үзнэ. Г.Өсөхбаяр энэ жил яаж барилдав. Тавын даваанд улсын начин Н.Батзаяад нэг дор бараг гурав уначих шиг л болсон. Зангарагтайсан бол өөрөөр “барилдах” байлаа.
А.Сүхбат нь зүүний магнай өгөөгүй гэж шаралхаад барилдаагүй. Увсын 90 жилд очиж барилдлаа л гэсэн. Нэгийн даваанд нь харагдахгүй байж байгаад хоёрын даваанаас гарч ирээд, тэгсгээд харагдаагүй. Үнэхээрийн барилдах гэж байгаа бол наадмыг том жижиг гэлгүй нэгээс нь эхлээд унах хүртлээ барилдах монгол бөхийн дүрэм бий.
Энэ хоёр дархан аваргыг хараад зарим хүн Мөөеө, Баянаа хоёр аварга шиг үзэлцэж байна гээд байгаа юм. Үгүй л дээ. Тэр хоёрын хэрүүл чинь эдний дэргэд шал өөр юм. Тэд бие биеэ хурцалсаар өнөө хүрсэн. Одоо ч хэвээрээ. Хэрэлдлээ, муудлаа гээд хэзээ ч наадмын дэвжээг гутааж, үзэгчдээ доромжилж байгаагүй сайхан түүхтэй. Ялгаа их бий.
2001 оны наадмын есийн даваанд Г.Өсөхбаяр нь уначихаад А.Сүхбатыгаа “бөлдөгдөж” унагачихаад наадмыг шөнө болтол сунгаж байсан даа. Монгол бөхийн дэвжээн дээр болж байгаагүй явдал тэгж болсон байдаг. Энэ тухайгаа энэ жил ярьцгаалаа. Г.Өсөхбаярын ярьснаар А.Сүхбат унаад өгөөч гэж гуйгаад, дараагийн хоёр наадмыг өөрт чинь өгье.
Бас дүү Г.Батбаярыг чинь заан болгож бас нэг наадмаа өгье гэж анхаарлыг нь сарниулсаар давчихсан гэж байгаа. Тэгээд л уурандаа тийрчихэж. Харин А.Сүхбат нь “Г.Өсөхбаяр наадмын дэвжээн дээр танхайрсан” гэж зурагтаар мэдэгдэж байна лээ. Угтаа энэ нь ам мэх л байсан юм билээ.
1974 оны наадмаар үзүүр түрүүнд үлдсэн Ж.Мөнхбат аварга Х.Баянмөнх аваргыг ам мэхээр хаясан гэдэг. Барилдааны өмнө Магсар багш, Мөнхбат аварга хоёр Баянаа аварга дээр очиж. Тэр үед Баянмөнх аварга улсын наадамд дөрөв түрүүлчихээд байжээ. Тэд “Чамайг тав түрүүлэхийг дэмжинэ гэж хэлсэн гэж байгаа.
Үүнд нэг их итгээгүй ч Мөнхбат аваргын хөлийг нь авахдаа “Угаасаа л намайг тав түрүүлүүлнэ гэсэн юм чинь, хэтэрхий чанга тавиад яах вэ” гэж бодож байсан. Тэгээд л аятайхан унагаачихъя гэсэн чинь гэнэтхэн хашгираад л тонгорчихсон гэж байгаа. Ингэж ам мэхэнд орж үзсэн тухайгаа Баянмөнх аварга хуучилсан. Гэлээ гээд тийрээгүй л байгаа юм.
Х.Баянмөнх аварга дараа нь өөрөө ам мэхээр түрүүлж байж. 1987 оны улсын баяр наадмын үзүүр түрүүнд Өвөрхангайн Нарийнтээлийн харьяат залуу арслан Д.Цэрэнтогтохтой үлдээд байв. Аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яах вэ. Түрүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барилдаарай” гэж Д.Цэрэнтогтох арсланд хэлж.
Арслан “Нээрээ ч тийм дээ” гэсэн шүү юм бодоод тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлсан. Ингэж Х.Баянмөнх аварга 44 насандаа улсын наадмын 10 дахь түрүүгээ авч байжээ. Тэр үед Д.Цэрэнтогтох арслан ам мэхэнд орчихлоо доо гээд айхтар харамссан гэж байгаа.
Мөөеө, Баянаа хоёр аваргын яаж ярьдгийг хар даа. Ж.Мөнхбат аварга “Манай Баянаа ерөөсөө агуу л даа. Агуу бөх хүн” гэж ярина. Харин X. Баянмөнх аварга “Мөөеөд хайртай байлгүй яадаг юм бэ. Би хөлстэй нүцгэн биеэрээ хоёр хүнтэй уулзсан. Нэг нь миний гэр бүл, хоёр дахь нь Мөнхбат. Ясаа таньсан хоёр гэж биднийг л хэлнэ.
Хүмүүс гэтэл их муухай “Мөнхбат халхын дэвжээнд дөрвөдүүдийг томруулахгүй гэж байна” гээд л хагаралдуулах гэж их үзсэн. Даанч дийлээгүй л дээ. Мөн бид хоёр бие биедээ бууж өгч ард түмнээ хуурч байсангүй” гэнэ.
Дархан аваргуудын үг нь хүртэл ийм л байгаа юм. Харин найм, ес дэх дархан аваргуудыг наадам гутаан гурвын даваанд бие биеэ амлаж, тахимаа өгч зогсохыг дэвжээн дээрх бөхчүүд бүгд барилдахаа зогсоож байгаад л ажиглаж байсан. Энэ цагийн дархан аваргуудын ийм үйлдэл тэдэнд ямар үлгэр үзүүлэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь гуядаж аваагүй, улстөрчдийн төрүүлсэн “кесаров”-ын дархан аваргууд учраас л ийм байгаа юм гэцгээж байгаа нь үнэний ортой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хийсвэрээр төрсөн төрсөн дархан аьарга А.Сүхбат л хэл ам татлаад байгаад байгаа болохоос бусад нь яасын?
2 аварга чинь хөлдүү толгойтой учир ийм юм болоод байна.тархины багтаамжаа гэж
Огч болсон юм буцаагаад хураагаад авчихмаар юмаа Одоо амжилтаар нь эрэмблэнэ гээд баигаам бол бух бохчуудэд цолонд нь таарсан шалгуур тавиад шалгуураа хангасныг нь наадамд зодоглуулдаг больео Наадмаар заавал 512 бох барилдуулж яадгиин Шижигнэсэн уулга алдуулсан саихан барилдаан гаргах цоохон бохчуудииг барилдууляа
За нэг их гоё нэр томъёо олчихсон ч юм шиг хөөрцөглөөд л бөөн балай юм сараачсан байх юм.Улсад 4 түрүүлсэн Цэрэнтогтоход дархан аварга өгсөн байхад Өсөхөөд яагаад болохгүй гэж.Тэр Сүхбат нь нэг удаа 10 давсан гэдгээр хавчуулагдаад л явж байгаа биз.
Unen unen.Uls tur orj buzarlaagui salbar salaa muchir gej daanch alga.Zavaarsan umhiirsun odoogiin buhchuud gej gutamshiguud.
тийм их баруун зүүнээ булаалдаад байгаа юм бол, халз барилдаан зохиолдоо, 5 барилдаад хэн нь олон давсан нь зүүний манлайгаа аваг ... энэ нь шударга шүү дээ, сүхбат ингэж чадах уу, өсөхөө бол тэгье л гэнэ ... энэ барилдааныг бөхийн өргөөнд өөр бас халз барилдаануудтай хамтатган зохион байгуулаад бооцооноос олсон ашгийг нь бөхийн холбооны нөхдүүдэд өгөх хэрэгтэй, тэд ямар ханаж цадах биш дээ хөөрхий
Umhii muu Gonchigdorj
харин тийм
Ern tegeed demii ym demii bdag gej unenl ym bnlee ! Hen heniihn yrij bgaa uneheer ortoi zov ym shig bolovch Suhbatiin 2004 onii Osohbayariin 2009 onii turuulsen amjiltuudiign unelj gesen bolohoor Suhbatiin zov ymuudaa !? Gehdee Osohbayar bol darhan avargiin bolzoliig darhan bieluulsen ulsad unen hucheer 4 turuulchihsen hun shuudee !
Хоёр аварга зэрэг төрнө гэж байхгүй л байхгүй юу.Тийм ч учраас "бөхийн дүрэм"-д аварга нарыг эрэмбэлэхгүй гэчхээд, одоо болохоор нэг өдөр төрсөн аваргууд учир эрэмбэлнэ гэж Бөхийн холбооныхны бмэдэн будлилууулж буй ажил.А.Сүхбатыг өмөөрч байгаа юм биш, нэг наадамд хоёр бөх түрүүлж аварга болдоггүй л байхгүй юу.тэгэхээр энд эрэмбэлэх асуудал байхгүй. хэрэв Сүхбат 4 түрүүлээгүй гээд байгаа бол эхннээсээ түүнд дархан аварга цол өгөлгүй, аварга хэвээр нь үлдэээх байсан юм. Дамдин-Очир гуайд хэлэхэд 1987 онд Цэрэнтогтох дархан аварга цолтой байсан юм шүү. Цэрэнтогтох чинь 1978,1980, 1983, 1984 онд түрүүлж дархан аварга цол авсан бөгөөд 1985 оноос хойш нэг ч удаа түрүүлээгүй шүү.......
Odoo neg saihan daraalj 5 turuuleed darhan avarga bolchih buh garaasai. Avargantsar, arslanguudaas zalhaj bna. Bas barits songodogiig boliulaasai, urd ni barits songolgui barildaj bolood l bsan. Yamar ch uzuushtei barildaan ugui hudulj yadsan humuus boljee
suhbat avarga zuunees garah estoi shuu dee medeejiin yumiig
Өсөхбаярт дархан аваргын ухаан байхгүй. Эргүү хэтэрхий шартай, өс санадаг, удирдлагуудтай нийлж луйвар хийнэ ийм л байна даа
87 ond Tserentogtoh avarga ali hediinee DA bolson bsn. Minii sanahiin 3 tyryyleed DA bolson bh shyy
ҮБХ Бат-эрдэнэ хоёнийлж мөн ч их будлиан тарьж байнадаа.ЭнэНямдоржийг зайлуулахгүй бол монгол бөх улам доройтох нь тодорхой болжээ.
Аваргааараа төрсөн Аваргыг ийм балиар хэрэгтэй хутгаад яах вэ???? Энэ балай зан бол үнэндэээ хэний санаа, явуулга вэ??
А.Сүхбатад байгаа хэрэг бишээ яг угтаа!!!!! Баянмөнх аваргын л ажил даа үнэндээ.
Асуудлын гол нь дархан аварга болмор аядаж яваа энэ хоёр хөөрхийлөлтэй амьтанд байгаа юм биш.Хэрвээ гончигдорж гэгч төрийн хутгуур өсөхбаярт барилдалгүй дархан аварга цол олгох гэж гууль санаачлаагүй бол өдийд энэ хоёр ч мөр мөрөөрөө яваад сүхбат нь ч барилдаж хэл ам татлалгүй авгай хүүхнээ хөөгөөд зун цагийн бух, зул сарын нохой шиг явж байх байсан.Зүй тогтлыг улс төрчид гажуудуулж байгааг л зогсоох ёстой юм.Түүнээс бус тэдний сэжгийн заваан тоглоомны золиос болж олны доог тохуу болж яваа энэ хоёр ядарсан амьтанд буруу гэх юм бага.Бөхийг ч, улс үндэстнийг ч бузарлаж, сүйрүүлж, сөнөөж байгаа МАН-АН гэгч хоёр амтай, нэг гэдэстэй хорт мангасыг устгаж байж л энэ бусармаг явдал зогсоно.Бид үүнийг хийх ёстой юм.
Nyamdorj terguun shiideeguia, turiin hutguur Gonjigdorj Batuul nar uimuulj bgaa yum
Осохбаяр гэж сайхан хоосон толгой байнаа Аварга хуний намба ч алга нэг их том бие
gomchigdorj eroosoo l dandaa mongold hortoi um hiideg hyn sh te.sain um hiisen ni daanch baihgyi.eg uchirtai daa
Үнэхээр монгол бөхийн дэвжээ булингартчихсан. Цолны найраа бүр ил тод болчихсон. Бат-Эрдэнэ аваргаар дуусгавар болчихсон. Хоёр Мөнх бол домогт аваргууд. Барьц сонгодог нь уг нь санаа нь зөв боловч арга нь буруу. Зөвхөн нэгэнд нь илүү давуу тал олгодог шударга бус арга.
Heterhii ih devergeed heruul bolgood bgaa shaltgaan bol Sukhbatiin uls turiin dasgaljuulagch Jenkogiin zuvluguu shuudee Asar ih umiig horloj bj uuriinhuu uchuuhen zorilgod hurdeg Jenkoizm bol denduu hortoidooo
A.Suhbat gej er hunii shinjgui gonshignoson yum iim l avarga baij taarna daa. Zodog tailj bna gej baahan showdchaad gonginood bur barildana geed ichihgui yavaad bgaam daa. Heruulch hunii avarga tsol ni hurtel heruultei eoeo ichij uhdeggui ni bh daa.
Бөхийн холбоо гэж монголд хэдэн 10000-гаараа байдаг ТББ-ын нэг шүү дээ.тэгсэн атлаа төрийн наадмын чансааг мэддэг. нэг л бишээ.Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй гэж өөрсдөө бахс хамар дороо аман дотроо гүвтнэх мөртлөө сүхбатыг болхоор хувийн харьцаанаас үүдсэн жижиг занаанд оруулаад өсөхбаярын ард орох бөх гэж эрэмбэлэх юм.сумъяа аварга үгээ барж байна лээ.жаахан үнэн үг хэлбэл өнгөрөө намайг их дарамталсан гэж байна лээ. аварга хүнийг нар өөд нь харуулахгүй байхад жирийн бөхүүд бол өөдөөс нь үг хэлэх байтугай нүдрүү нь эгц харахаас халштарадаг халгадаг юм байна.бөхмн холбоо бол цагийн хар ажил олж өгч ажиллуулж барилдуулж цагийн хөлсийг олгодог жижиг ажил олгогч болж. ямарч эмд-хамааруулахгүй. хөл гараа хугалах бол хохь нь ээ гээд эмчилгээний төлбөр төлөхгүй бөхчүүдийг эмнэлэгт хэвтүүлэх эмчлэх тал дээр огт санаа зовохгүй.бид цагийн хөлсөө л олговол болоо. илүү гарсан мөнгө нь биднийх гэнэ. одоо төр мэдэж энэ өргөөг өөртөө авах хэрэгтэй. хувийн хандиваар цугларсан нь данзан нямдорж 2-нх бишээ. түүнийг нь ч мөн төрин өмчид оруулах ёстой.
Сүүлийн 2 д/а -н 1 нь допингтой элбэж 3,нөгөө нь нутгийн засуултай элбэж 4 түрүүлсэн хэмээжээ
Өсөхбаяр аварга энэ жил ховдын батзаяа начинд 3 удаа унаж байж арай гэж тахимаа өгсөн. Засуулууд гэж хүмүүс ямар ч хэрэггүй юм бн лээ. Хамгийн ойроос харж байсан хүмүүс мөртлөө маргаантай барилдаан гармагц хөлийн цэц рүү гүйчихэж бгаа юм.
допинг өсөхөө допингдсоор л байна уу