sonin.mn
Хөвсгөл аймгийн “Утга зохиолын нэгдэл”, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадмыг зарлав.
 
 Монголын түүхэнд оюун ухаан суу билгээрээ тодорсон Алунгоо хатны эв эеийг эрхэмлэх сургаалийг дэлхийн эв эеийн бэлгэдэл сургаалийн үндэс хэмээн үзэж,  монгол туургатны хамтран нэгдэх эвийн гүүрийг батжуулах, эх орон, газар нутгаа хайрлах үзлийг залуу хойчдоо өвлүүлэхэд “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” олон улсын яруу найргийн наадмын зорилго оршиж буйг зохион байгуулагчид онцлов. Наадамд Монгол, ӨМӨЗО, Буриад, Тувагийн  найрагчид оролцох бөгөөд энэ сарын 23-нд Улаанбаатар хотод "Мөнхтэнгэр"-2 жуулчны баазад болох ажээ.
 
Хөвсгөл аймаг Б. Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг