sonin.mn

 

 
Архангай аймгийн Их-Тамир сумын Элстэйд “Гол мод” хэмээх газраас улбаалан Батцэнгэл, Эрдэнэбулган, Их-Тамир сумын нутгийг дамнан 19 хоног үргэлжлэн ассан түймрийн хохирлын хэмжээг тогтоожээ. Зөвхөн Их-Тамир сумын нутагт л гэхэд түймрийн улмаас 1800 га талбай бүхий ой шатсан байна. Мөн Батцэнгэл сумын нутагт 720 га талбай ой түймэрт шатжээ. Дээрх хоёр сумын нутагт түймрийн улмаас нийт 2523 га ой шатаж, байгаль экологид 4.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймэр унтраах үйл ажиллагаанд гурван сум, онцгой байдлын хэлтсээс 13.0 сая төгрөгийн шууд зардал гарсныг Онцгой байдлын хэлтсээс мэдэгдпээ. Түймрийн шалтгааныг гамшгаас хамгаалах улсын байцаагчийн тогтоосон актанд хүний санамсар болгоомжгүй байдлаас, ямар нэгэн их галын эх үүсвэрээс гарсан гэдгийг тогтоосон байна. Харин эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй байна.

Эх сурвалж: "Архангайн амьдрал"