sonin.mn
УДЭТ Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой болон театрынхаа 85 дахь үзвэрийн жилийн нээлтээр дэлхийн хэмжээний сонгодог бүтээл болох “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа шинэчлэн тавихаар ажиллаж байна.
 
Дэлхий сая, сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч уг жүжгийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг явуулж дүрээ тодруулжээ.
 
Одоогийн байдлаар  гол дүрийг нууцалж байгаа бөгөөд туслах дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва болон Г.Эрдэнэбилэг, Ж.Оюундарь нарын жүжигчид тоглохоор бэлтгэлээ базааж буй аж. Өвлийн улирлын уран бүтээлийг нээх  “Ромео Жульетта” жүжигт залуу жүжигчдийг түлхүү оролцуулж байна хэмээн УДЭТ-ын удирдлагууд хэллээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг