sonin.mn

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг байгуулж улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар
1 Чингэлтэй 8 120 231
2 16 150 232
3 18 150 233
4 Сүхбаатар 10 240 234
5 Багануур 1 100 235
         
  Нийт 5 660 -
 

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.