sonin.mn
ПАЛЬМИРА. /ВВС/. Сирийн төвийн нутгийн эртний хот болох Пальмирагийн түүхэн сүмийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн сүйтгэснийг ЮНЕСКО эрс буруушаалаа. Сирийн Засгийн газрын мэдэгдсэнээр, МЭ I зууны үед хамаарах Баашамин сүмийг босогчид устгасан юм. Пальмирагийн балгасууд нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан билээ.
 
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова, “Сирийн соёлын өвүүдийг устгаж байгаа нь тус улсын ард түмний түүх, соёлыг үгүй хийж байна гэсэн үг” гээд, “Энэ мэт үйлдэл нь дайны гэмт хэрэг үйлдсэнээс ялгаагүй бөгөөд гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” гэв.
 
“Лалын улс”-ынхан өнгөрсөн тавдугаар сард Пальмираг булаан эзэлснээсээ хойш балгасууд руу удаа дараа халджээ. Баалшамин сүм нь хамгийн үнэ цэнэтэй, сайн хадгалагдсан өвүүдийн нэг байсан аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг