sonin.mn
Өнгөрсөн долоон сарын байдлаар тус аймагт халдварт өвчнөөр 241 хүн өвдсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 орчим хувиар нэмэгдсэн хэмээн Эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
 
Тэдний 39 хувийг заг хүйтэн, 13,7 хувийг тэмбүү өвчин эзэлжээ. Мөн эхийн эндэгдэл өнгөрсөн хоёр жилийнхээс буураагүйн дээр нялхсын эндэгдэл өнгөрсөн оныхоос гурваар буурсан ч 2013 оныхоос нэг дахин илүү буюу 43 болсон нь анхаарал татаж байна.       
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг