sonin.mn
Хөвсгөл аймагт Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны хоорондын соёлын харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах зорилгоор “Монгол улс-Хятадын Өвөр монголын соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 27, 28-ы өдөр зохион байгуулна.
 
 
Энэ үеэр Европын олон орноор аялан тоглолт хийсэн Хөлөнбуйр хотын сургуулийн “Таван тансаг” хамтлаг “Улаан мөчир” чуулгын хамтарсан тоглолт, ном, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн Өвөр монголын уран сайхны киног хөвсгөлчүүдэд үзүүлэх ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг