Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай түүхийн зохиолуудыг Дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир, баруун Түмэдийн Цэмбэл гүүш, Баарин хошууны Дармадала, Халхын Зава Дамдин гавж нарын зэрэг эрдэмтэн мэргэд “Хорчойнжүн” нэрийн дор төвд хэлээр туурвиж байсан юм.
1931 онд зохиосон Зава Дамдин гавжийн “Хорчойнжүн” нь төвд хэлээр байгаа бусад түүхэн сурвалж бичгүүдээс ихээхэн ялгаатай байгаа юм. Зава Дамдин энэхүү “Хорчойнжүн” зохоилдоо Монголд бурханы шашин дэлгэрсэн түүхийг 3 үе болгон авч үзжээ.
Бурханы шашин дэлгэрсэн I үеийн дэлгэрэлтийг Энэтхэгээс Ли Хотан, дорнод Туркестанаар дамжин Монгол оронд шашин дэлгэрсэн үе гэж үзжээ. II үеийн дэлгэрэлт нь Чингис хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх их хаадууд Төвдийн сажийн ёс, Гармавын ёсны ихэс лам нарыг урин залж шашин дэлгэрүүлж байсан үе юм. III үеийн дэлгэрэлт нь Монголын “Алтан хаан” 3-р Далай лам Содномжамцыг Монголд урин залж Богд Зонхавын шар малгайтны ёсны шашныг дэлгэрүүлж байсан үе юм.
Монгол нутагт оршин тогтнож байсан эртний Хүннү, Нирун, Уйгурын үед Бурханы шашин дэлгэрч байсныг түрүү үеийн дэлгэрэлт гэж гаргаж тавьсан нь Монголын шашны түүх бичлэгт гарсан шинэлэг зүйл төдийгүй Монголын шашин соёлын түүхийг урагшлуулсан юм.
V зууны үеийн Хятадын Фасян хуушаан, VII зууны үеийн Хятадын Тансан лам нарын Энэтхэгт зорчсон замын бичгээс иш татаж, эрт дээр үед Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай бичсэн юм. VIII зууны үед Монголд оршиж байсан Уйгурын хаант улсын нийслэл “Хар балгас”-аас холгүй Орхон голын хөндийд Бурхан багшийн хөрөг дүрийг залсан шүтээн сүм байгуулсан нь одоогийн “Эрдэнэ зуу” хийдийн үүсэл гэж үзсэн байна.
Эрдэнэ зуугийн талаар Зава Дамдин гавж ажиглалт, судлагаа хийхдээ түүхийн зарим сурвалж бичгүүдэд Хөх хотын зуугаас үлгэр авч Эрдэнэ зууг байгуулсан гэдэгт эргэлзэж, Хөх хот, Эрдэнэ зуу хийдийг сайтар судласны үндсэн дээр Алтан хааны байгуулсан Хөх хотын зуугаас Эрдэнэ зуу нь их эрт үүссэнийг тогтоосон байна.
Уйгурын хаан Богочирын үүсгэн байгуулсан Эрдэнэ зуутай нэгэн үед Уйгурын хааны хатан Бивлэг Сэлэнгэ мөрний хөвөөнд зуу шүтээн байгуулж байсны туурь нь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгаа юм.
Зава Дамдин гавж эрт цагт Энэтхэгээс шашин дэлгэрүүлж байсны жишээ баримт болгож монгол хэлэнд уусаж шингэсэн санскрит хэлний олон үг байгааг тэмдэглэсэн байна. Судар шаштир зэрэг санскрит хэлний үг нь монгол хэлэнд уусан шингэж одоо ч хэрэглэгдсээр байна. Зава Дамдин гавж “Хорчойнжүн” зохолдоо бурханы шашин Хятад, Төвдөд дэлгэрэхээс өмнө Монголд дэлгэрч байсан баримтуудыг дурьдсан юм.
II үеийн дэлгэрэлтийн үед Хубилай сэцэн хаан Төвдийн Сажийн ёсны их лам Пагва лам Лодойжалцанг урин залж, шашин дэлгэрүүлж байжээ. Номт хаан Хубилай сэцэн нь Пагва ламаас Сажийн ёсны Ядам бурхан Хэважрын авшиг хүртсэн байна. Хубилай сэцэн хаан нь хос ёсны номлолоор шашин төрийг барьж байв. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна.
III үеийн дэлгэрэлтэд хамаарах зүйлээс тодруулж ярья. XVI зууны үеийн Монголын эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй гүүш лозава нар Бурхан багшийн айлдвар зарлиг “Ганжуур” судрыг монгол хэлнээ бүрэн орчуулж хэвлэсэн байна. Бурхан багшийн зарлиг “Ганжуур”-ыг орчуулсан нь Бурханы шашныг хөгжүүлэхэд оруулсан хувь билэг оюун төгс Монголын эрдэмтдийн гавъяа гэж үзэлтэй.
Өвөрмонголд шашин дэлгэрүүлсэн Нэйж тойн богд, Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжалцан нар хурал номын уншлагын зан үйлийг монгол хэлээр явуулж байсан нь Монголын буддизмын нэгэн онцлог юм. Монгол оронд Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Ойрадын Зая Бандида Намхайжамц, Нэйж тойн богд, Өндөр гэгээн Занабазар, Буриадын Зая хамба Дамбадаржаа нар баруун Монгол, Өвөрмонгол, Халх, Буриадад шашин дэлгэрүүлж байжээ.
Ялангуяа Халхад Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Занабазар тэргүүтэй найман богдууд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. 1654 онд Их хүрээний суурь тавигдаж, удаа дараагийн Жэвзүндамба хутагтууд хөгжүүлж өргөтгөсөөр XIX зууны үед Монголын шашин соёл боловсролын төв Да хүрээ болж чадсан юм. Да хүрээнд гүн ухааны 3 дацан, тарнийн гүн ухааны Жүд дацан, Зурхайн дацан, Манба дацан зэрэг төрөлжсөн 12 дацантай 10000 гаруй лам нартай томоохон хийд бий болсон юм.
Монголын анхдугаар богд Жэвзүндамба, Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэй нар нь Төвдийн Дашлхүмбэ хийдийн хурал номын уншлагын зан үйлийг монгол газар дэлгэрүүлжээ. Гурван дэг сургууль гаргасан байна. Өндөр гэгээний удирдаж гаргасан Их хүрээний дэг, Лам гэгээн Лувсанданзанжалцангийн гаргасан Ханчин дэг, Зая Бандида Лувсанпэрэнлэйн гаргасан Заяын дэг зэрэг эдгээр хурлын уншлагын ая дан дэгүүд нь Монголын буддизмын өвөрмөц хэлбэр болон хөгжсөн байна.
XVI зууны үед Монголын “Алтан хаан” III Далай ламыг уринзалж шашин төрийн цааз бичиг боловсруулсан юм. Энэхүү цааз бичигтээ эртний Төвдийн номт хаан Соронзонгомбын үед Төвдөд мөрдлөг болж байсан 16 ариун цааз хуультай адил төстэй арван цагаан буяныг эрхэмлэн сар бүрийн шинийн найман, арван таван, гучны өдрүүдэд мацаг барьж, амьтны амь таслахыг цээрлэх тэргүүтнийг хуульчилж өгсөн байна.
Их хүрээний Дашчойлин дацан, Гунгаачойлин дацан, Идгаа чойнзинлэн дацангуудаас гүн ухаанд мэргэжсэн олон арван гүн ухаантнууд гарсны дотроос Жидорын хамба Агваанхайдав, Их хүрээний цорж Агваанбалдан, Их хүрээний бичээч цорж Агваандорж нар нь төвд хэлээр гүн ухаан, уран зохиол, урлаг зэрэг сэдвүүдээр 20 гаруй боть ном зохиож байсан юм.
XX зууны эхэн үед Их хүрээний гүн ухааны дацангаас Зава Дамдин гавж, анги Шагдар, нүүрний Цэрэндорж зэрэг эрдэмтэн мэргэд төрж, судар тарнийн чиглэлээр 20 гаруй боть ном туурвисан юм.
Шашин соёлын төв болж байсан Их хүрээнээс гадна 1000 гаруй лам хуврагуудтай том хийдүүдэд Төвдийн гүн ухаантан Гүнчин лам, Банчин Содномдагва, Сэра Жэвзүндамбын игчаагаар сургалтаа явуулдаг Ламын гэгээний хүрээ, Хандчинвангийн хүрээ, Галуутайн хүрээ, Эрдэнэ вангийн хүрээ, Санбэйсийн хүрээ, Сэцэн хан хүрээ, Жанжны баруун, зүүн чойр, Өлгийн хийд зэрэг томоохон хийдүүд аймаг хошуунд байгуулагдаж олон арван номын мэргэд төрөн гарсан байна.
Гандантэгчэнлин хийдийн Хамба лам номч мэргэн гавж Гомбожавын судлагаанаас үзэхэд их бага 5 ухааны чиглэлээр төвд хэлээр ном зохиол туурвисан 20 гаруй лам нар байгаа юм. Эрдэмтэн, доктор, профессор Л.Хүрэлбаатар, зурхайч ШУ-ны доктор Л.Тэрбиш зэрэг эрдэмтдийн судлагаанаас үзэхэд төвд хэлээр ном зохиол туурвисан лам хувраг, эрдэмтэн мэргэд 300 орчим болж байна.
Цахар гэвш Лувсанчүлтэмийн 1791 онд төвд хэлээр зохиосон Богд Зонховын намтар “Дэлэг гүнжүн” хэмээх ном нь Монгол Төвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдаршсан юм. Их хүрээний цорж Агваанбалдан (1797-1864) Төвдөд байхдаа Богд Зонховын айлдсан Ламрим чинмо (Их Бодь мөрийн зэрэг) номын бар судрын алдаа мадгийг олж зассанд Төвдийн их эрдэмтэн Жабрал Лувсаннамжил: “Монголын гэвш Агваннбалдан нь бурханы шашинд ихээхэн хувь нэмэр орууллаа” гэж дүгнэсэн юм.
Монголын V, VI Богд Жэбзүндамба ёнзин Бари Дамцагдорж (1781-1855) төвд хэлээр судар тарнийн 24 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос “Янсан чойгор” номыг одоо хүртэл Төвдийн Сэражи дацангийн сургалтанд мөрдлөг болгосоор байна. Бари Дамцагдоржийн шавь Лувсандорж гавжийн бичсэн Судар тарнийн гун ухаан голлосон сүнбүм зохиолуудын дотроос “Ламрим тажод”, “Агрим тажод” хэмээх ном нь Монголын номын мэргэдийн дунд ихэд адаршсаны дээр Төвдийн Гандан тивийн хувилгаан Иштүвдэнжамц сайшаан үнэлж байсан баримт байна.
Энэ мэт Монголын номын мэргэдийн гүн ухааны зарим зохиолуудыг Энэтхэг, Төвдийн номын мэргэд, ихэс дээдэс, лам нар сайшаан үнэлж байсан баримт цөөнгүй бий.
Монголын мэргэдийн зохиосон судар тарнийн гүн ухааны зарим номууд нь Төвдөд нэлээн алдаршсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын шавь Чин сүжигт номун хан Норовшийравын тарнийн гүн ухааны “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 3 боть ном нь Монгол, Төвдийн ван жанан хайрладаг дээдэс лам нарын гарын авлага болсоор байна.
Их хүрээний гүн ухааны 3 дацангийн сургалтын тогтолцоо нь Төвдийн Брайбун, Гандан, Сэра хийдүүдийн уламжлалын дагуу хөгжихдөө Анги Шагдар, Сайн ханы Юндэндорж гавж, Өөлд Содов зэрэг шалгарсан гүн ухаантнуудыг төрүүлсэн билээ.XIII Далай лам Түвдэнжамц Их хүрээнд 1904 онд морилж байхдаа Анги Шагдарын гүн ухааны мэдлэг авъяас билгийг магтан сайшааж байжээ.
Монголчуудын туурвисан гүн ухааны бүтээлүүдээс гадна зурхай, анагаах ухаан, дуун ухаан, зохист аялгуу зэрэг бага ухаануудын талаарх бүтээл нь Монгол Төвдөд ихэд алдаршиж байсан байна. Жишээлбэл: XIII зууны гүн ухаантан, зурхайч Агваангэндэнгийн зохиосон зурхайн хүснэгт “Чүмэглүцо” хэмээх зохиол нь ихэд алдартай юм. XIX зууны үеийн оточ Манрамба Лүнрэгдандарын анагаах ухааны бүтээлүүдийн дотроос “Жүшийн тажод” хэмээх номоо чойрын гүн ухааны нарийвчлан шинжлэх аргаар зохиосон нь шинэлэгзүйл болсон юм.
XIX зууны үеийн Их хүрээний Лувсандаш гавж, Бизъяагийн их лам гэж алдаршсан Дамдинсүрэн нарын бичсэн дуун ухааны “Янжиндоны тайлбар” нь Монголын номын мэргэдийн дунд алдаршсан юм.
XIX зууны үеийн Монголын их зохист аялгууч Жамъянгаравын “Зохист аялгууны онолын тайлбар” “Цамби даян” хэмээх ном нь Энэтхэг, Төвд, Монголын эрдэмтдийн бичсэн зохист аялгууны онолын тайлбаруудаас ихээхэн ялгаатай байна. Жамъянгарав Энэтхэгийн яруу найргийн онолд хийсэн тайлбараа чойрын гүн ухааны үүднээс задлан шинжилж бичсэн нь урьд өмнө гараагүй ном болсон юм.
XX зууны эхэн үеийн гүн ухаантан Юндэндорж гавж Хүрээ марал хэмээх газарт буддын гүн ухааныг судлах дацан сургуулийг 1920-иод орчим байгуулсан юм. Энэ Хүрээ маралын гүн ухааны сургуулийн сургалт нь Төвдийн гүн ухаантан Банчин Чоглхаосор, гүн ухаантан Хайдүв Гэлэгбалсан нарын зохиол бүтээлд тулгуурлан учир шалтгааны гүн ухааныг дагнан хөгжүүлж байсан юм.
Чингэхдээ Их хүрээний 3 дацангаас өөрийнхөө шавь нарыг хөдөө нутагт аваачин суулгаж чойрын мэтгэлцээн, дагсал хэлэлцэх, ухааруулах эрдэм ухааныг сургаж байв.Их гэвш Юндэндоржийг 1937 онд хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ.Хүрээ маралын гүн ухааны сургуулиас төрсөн гавж Сэдбазар, гэвш Дагийсүрэн, гэвш Чадраа нар нь 1960, 1980, 1990-ээд оны үед Гандантэгчэнлин хийдэд хурж байсан юм.
Монгол лам нарын дундаас гүн ухааны болон бусад эрдэм ухааны чиглэлээр хосгүй зохиол бүтээл туурвисан нь буддын шашин, оюуны соёлын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэр гэж үзэж байна.1936 оны байдлаар одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт 1200-гаад том, жижиг сүм хийд байсан байна.
Үүнээс гадна Өвөрмонгол, Дээдмонгол, Баруунмонгол, Халимаг, Буриадад олон тооны сүм хийд байсны дээр номч эрдэмтэн мэргэд олноор төрж байсан нь дамжиггүй билээ.
Монголын номын мэргэдийн яруу алдар арван зүгтээ бадран дэлгэрэх болтугай.
Ш.Сонинбаяр Доктор, профессор, гавж
Сэтгэгдэл0
Тэгээд АРД ТУМЭН ОНООДОР ЯДУУРАЛ ОВЧЛОЛ ГУЙЛАНЧЛАЛ ЗОВЛОНГИЙН ДАЛАЙД ЖИВЖ БАЙНА ШАР ХУВАЛЗУУД АРД ТУМНИЙГ СОРЖ БАЯЖЛАА ГАНДАН ШАР ХУВАЛЗУУД ТА НАР АРД ТУМЭНД ЮУ ОГОВ ЕСУС ЭЦЭГ МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙНА ДЭЛХИЙН ХУМУУС ОНООДОР ЕСУС ЭЦГИЙН БУЯНААР САЙХАН АМЬДАРЧ БАЙНА
HONHUUZ MIN HOL OCHIJ HUTS ZA.
МАНАЙХНЫ ШҮТНЭ Ч ГЭЖ ДЭЭ.ДҮР ИСГЭСЭН.
Ц Доржготовын нийтлэлээс : "...Монгол хөгжсөнгүй. Хөгжихгүй нь МАН, АН-аар удирдуулсан 25 жилийн бүтэлгүйтэл нотлов. Монголчуудад одоо өөрийг бодох цаг тулгарчээ. Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосонтойгоо адил ардчилал, зах зээлийг монголчууд гутаалаа."
...Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосон...!?
Сонинбаяр гуай наад шашныхаа бузар булайтай нь тэмцэх ёстой бус уу?! "Шашин" гээч нь утга учраа бvpмесен алдаж, та нарын амь зуух бvv хэл херенгежих арга зам болж, БИЗНЕС болсныг харахгvй байна гэж vv?!
yun esus vee hol ochij huts da
юм авч өгөхдөө биш шүү, ёс суртахууныг төлөвшүүлэх үүрэгтэй юм. Даан ч өнөөгийн шашины байгаа байдал хэрэг алга. Хулгай хиймээр байна, найраа хиймээр байна, ингэмээр байна, тэгмээр байна, Лам ахаа гэнгүүт нөгөөх нь ном уншаад, Одоо хүссэн бүх хулгай чинь бүтнээ гэдэг болсон нь гамшиг. Энэ бол монгол хүмүүсийн сэтгэхүйд байгаа юм, наад зах нь facebookийг л мөнгөний зураг шейрлэхэд ашиглаж байгаа нь өрөвдмөөр байна.
Одоо хүмүүс бүр шашинаар завхайрах болжээ. Ганданд очсон хүн үдээс хойш нь христийн сүмд очиж ариун болж жүжиглэнэ. Энд тэнд юу тараана очиж хуу хамж авна. Эдийн шуналтай болжээ дээ бүгд. Шарын шашин хамгийн их гай тотгорыг Монгол улсад авчирсан. Одоо лам нар бүр цагаандаа гарч эр хонь, хурдан удмын моринд чинь гай таарч, би аваад аргалж өгье гэх жишээний. Монгол хүний бэлэнчилэх сэтгэлгээн дээр л тоглодог шашин шүү дээ. 1639 онд урвасан хулгай Занбазар гэгч Чингисийн алтан ураагт үйлчилж ирсэн 7000 зайранг нэг дор шатааж алсан. Өөрөө ч очиж гүзээтэй шар тос хүмүүс рүү шидэж байсан гэдэг. Ухаанд нь ухна үхсэн тэнэгүүдээ 1000 дахин мөргөөд бүхий л зүйл байрандаа л байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Лам нараа тарцгаа, хар болж улсын хөгжилд хувь нэмрээ оруулцгаа.
1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм. Үүнийг алдарт найрагч Кипплинг “Их тоглоом” гэж нэрлэсэн. Англичууд ч колонио арагш Афганистанаар өргөтгөхөөр дайн хийж байв. Төвдийн тэргүүн XIII Далай лам нь Оросын тагнуул Агваан Доржиевын нөлөөнд их оржээ. Энэ тохиолдолд Ян Хазбэндийн цэрэг Лхаст орсон нь нэгдүгээр Төвдийн Бирм, Энэтхэгтэй залгах хилийг тодорхой болгох, хоёрдугаарт Оросын нөлөөнд орох нь аюултайг ойлгуулах, гуравдугаарт хэрэв Далай лам зөвшөөрөх юм бол Англи улс Төвдийг хамгаалалтандаа авах гэсэн даалгавартай аж. Харин Далай лам нь Агваан Доржиевийн ятгалгаар Санкт Петрбург орж Оросын хаанаас тусламж гуйхаар умар тийш зугтаан Монголд хүрээд иржээ. Газар нутгаа Энэтхэгийн далай хүртэл тэлэх оросуудын санаархал ХХ зууны турш санааны мухарт нь байсаар ирсэн. 1940 онд Молотов Гитлертэй уулзан ирээдүйн дэлхийг хуваахдаа СССР-ийн мэдэлд Энэтхэгийн далай хүртэл авахаар тохирч байв. 1979 онд Афганистанд цэргээ оруулдаг нь коммунизмыг өргөтгөх гэхээсээ Зөвлөлтийн эзэнт гүрнийг Энэтхэгийн хойг руу тэлэх гэсэн алсын зорилготой. Шинэ Оросын гадаад бодлогын салхич шувуун Жироновский “Орос цэрэг Энэтхэгийн далайн бүлээн усанд гутлаа угаах тухай” шуугиант ном бичиж байсан нь гэнэн тэнэглэл биш, биелж болох алсын төлөвлөгөө юм. Тэрээр сүүлийн хорин жилийн турш Оросын ирээдүйн гадаад бодлогыг урьдчилан тааж (төлөвлөж) явсаар ирсэн. Далай ламыг Хүрээнд ирэхэд нь Богд түүнийг тосоогүйгээр үл барам ерөөс уулзсангүй. Тэр хоёрыг сүсэгтний өргөл барьц булаацалдсан, эсвэл бүр эсрэгээр сэм уулзалдсан гэх мэтийн таамаглал байдаг нь үнэндээ гэнэн тайлбар юм. Үүнээс өмнө Богдоос шанзав Бадамдоржийг Орос руу илгээн Манж Чин гүрнээс салахад нь туслаач гэсэн бичиг шийтгэсэн байв. Монголчууд хэдэн зуун жил үргэлжилсэн Төвдийн оюун санааны дарангуйллаас салах гэж оролдох болжээ. Иймээс “Умрын бурханы шашин” гэсэн нэр томъёо гаргаж “Миний сургаал ирээдүйд умраас умарт түгэх болно” гэсэн Буддагийн үгийг ишлэх нь их болсон. Хожим Ерөнхий сайд Бадамдорж Чэнь И-тэй 64 зүйлт хэлэлцээр байгуулахдаа “Умрын Бурханы шашин” гэдгээ ихэд онцолж, Төвдөөс үл хамаарсан шашны тусдаа төвлөрөл буй болгох, түүний удирдагч нь Төвдөөс биш Халхаас тодрох, Жавзандамбын дараагийн дүр нь Далай лам, Банчинбогдын дараа эрэмблэгдэх ёсыг халж бүр салангидаар Умрын Бурханы шашины толгойлогч байх гэдгийг хэлэлцээрт тусгахаар чармайж байв. Богд хаан нас барсны дараа Монголын шашны мяндагтнууд IX Богдыг одоогийн Сэлэнгэ аймгаас тодруулж байлаа. Ийм л шатгаанаар 1904 онд VIII Богд нь XIII Далай ламыг хүлээж аваагүй бололтой. Үл хүндлэгдсэн Далай ламыг Халхын чинван Ханддорж нутагтаа залан Вангийн хүрээнд өвөлжүүлжээ. Далай ламыгаа хордуулж алах гэсэн хэсэг төвдийн хэрэг илчлэгдэж Ханддорж тэдний хатуу шийтгэсэн байна. Үүнд өсөрхсөн төвдүүд Ханддоржийн Бээжинд байх хүүг хууран хааны ордонд зөвшөөрөлгүйгээр дагуулж орон хууль зөрчүүлчихээд ордныхонд зааж өгөн цаазаар авахуулжээ.
Тевдийн тэмдэглэл -1 : 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласан авч үүнийг нь хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Харин 1913 онд Төвдийн төлөөлөгчид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр ирсэн тул хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээа. Чин улсын харъяанд байсан энэ хоёр үндэстний цаашид тусгаар тогтнолоо олох болон хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл нь шал өөр замаар явсан юм. Монголчууд Хятадын өөдөөс Монголыг булаацалдах Орос улсыг монголчууд хань татан сөргүүлэн тавьсан юм. Төвдүүд болохоор Хятадтай сөргөж чадахуйц англичуудаас зугтаажээ. Монголчууд өөрснөө зарласан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж гуч гаруй жил махран хөөцөлдсөн. Төвдүүд хаалгаа тас хаагаад ертөнцөөс тасарсан. Монголчууд дэлхийг шинээр хуваасан II дайнд ялагч гүрнүүдийн талд зогсон Японд хүртэл дайн зарласан. Харин төвдүүд Дэлхий шинээр хуваагдаж байгааг бараг сонсоо ч үгүй нүд чихээ таглан өнгөрөөсөн. Ялтын гэрээгээр монголчуудын өдий хүртэл явж ирсэн статус квог их гүрнүүд хүлээн зөвшөөрсний дүнд 1946 оны эхээр Хятад, Зөвлөлтийн аль алин нь Монгол улсын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 1952 онд Хятадын чөлөөлөх арми Лхаст орж ирэхэд Төвдийг хэн ч өмөөрөөгүй, учир нь дэлхийн шинэ дэг хуваагдлаар их гүрнүүүд долоон жилийн өмнө Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн гээд тохирчихсон байлаа. Энэхүү өнгөрсөн 59-иад жилийн турших XIII Далай ламын хөөрхийлөлтэй бодлогыг XIV Далай лам хожим нь ихэд харамсан дурсдаг аж. Хүчинд автсан XIV Далай лам “чөлөөлөгдсөн” Төвдийг төлөөлж бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хуралд дэд даргаар “сонгогдон” ажиллаж байсан. Гэвч тэснэ тэснэ гэхэд арай ч барахаа болиод 50-иад оны сүүлчээр Энэтхэг рүү дүрвэн зугтаж тэндээ Төвдийн орогнолын Засгийн газар байгуулж өөрөө тэргүүн нь болжээ. Төвдийн тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцэж дэлхий даяар асар их нэр хүндтэй болсон авч нэгэнт хуваагдсан ертөнцөд эх орондоо тусгаар орон зай гаргаж чадсангүй. Бодит байдалтай эвлэрсэн тэрээр 1988 онд Штутгардтад Төвд нь Хятадын автономит муж байхыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Ердөө жилийн дараа коммунизм сөнөнө гэж мэдсэнгүй. 1990 онд тэрээр коммунизмын дараах чөлөөт ардчилсан Монголд яаран ирж хоёр жилийн өмнөх Штутгардтын мэдэгдлээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Төвдийн буддизм нь Төвд, Бутан, Энэтхэгийн Ладаг, Оросын Буриад, Тува, Халимагт шүтэгчидтэй, Харин энэ шашин тусгаар тогтносон Монголд 70 жил хориглогдож байгаад эргэж сэргэж байсан учир ийм мэдэгдлийг Улаанбаатарт зарлах нь улс төрийн хувьд маш ач холбогдолтой байсан бололтой. XIV Далай лам үүнээс өмнө Монголд ганц удаа л ирсэн юм. Зөвлөлтүүд Хятадын эсрэг үзэл суртлын өдөөн хатгалга хийж түүндээ Далай ламыг ашиглахын тулд Азийн буддистуудын энх тайвны байгууллага гэдгийг Улаанбаатарт байгуулуулжээ. 1979 онд энэ хуралдаа Далай ламыг урин оролцуулсан юм. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр гадагш нь үзэл суртал хийх гэж байгаад монголчуудын мартагдаж буй шүтлэгийг нь сэргээчих вий хэмээн болгоомжилсон намзасаг Далай ламын айлчлалыг НАХЯ-ны нарийн хяналтын дор явуулж, түүнийг сүсэгтнүүдтэй аль болох уулзуулахгүй байх дээр онцгой анхаарсан. Лам хувцас өмссөн нууц цагдаагийнхан болон тэдэнд элссэн туршуул лам нар Гандангаар нэг байлаа. Далай лам ч үүнийг ажигласан, хожим коммунист Монголд айлчилснаа хачирхан бичсэн байдаг. Далай лам Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзлэл байсан, тиймээс ч 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь энэ талаар Төвдийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн байсан юмсанж. Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч нь төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэрэгт байхдаа нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ. Энэтхэг, Хятад хоёр 1962 онд хилийн будлианаас болж байлдсан юм. Түүнээс хойш энэ хоёр орны харилцаа олон жилээр хөрсөн ба үүнийг нь ч зөвлөлтүүд Энэтхэгийн эрх баригч Конгресс намаар дамжуулан Хятадын эсрэг идэвхитэй ашиглаж байлаа. 1980-аад оны сүүлч гэхэд Хятадад Дэнгийн нээлттэй хаалганы бодлого ихэд амжилт олон энэ орон үсрэнгүй хөгжлийнхөө гарааг тавьлаа. Зэрэгцээд СССР-т коммунизмыг засварлан сайжруулах Горбачёвын перестройка шуугиулж гарах нь тэр. Энэтхэгт ч Конгресс намын олон жилийн эзэгнэл сулраад иржээ. Энэтхэг нь Хятадтай харилцаагаа сэргээх шаардлагатай болов. Энэ хоёр хүчирхэг хөршүүд эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтарч байж л дэлхийн зах зээлд гарч ирнэ. Түүнээс гадна Энэтхэгийг оросууд, дайсан нь болох Пакистаныг хятадууд “өмчлөөд” авчихсан энэ эвгүй байдлаас гарах шаардлагатай. Хятадтай сайжиръя гэсэн хүсэлд нь дүрвэж орж ирсэн 100 мянга гаруй төвдүүд, нутагт нь байгуулагдсан Төвдийн орогнолын Засгийн газар хамгийн том саад болж байв. Ардчилсан орны хувьд тэднийг хөөгөөд гаргаж чадахгүй. Дарамт болсон хоноц. Олон улсын байдал ийнхүү орвонгоороо өөрчлөгдөх өнгө ороод эхлэнгүүт энэтхэгчүүд Ладагийн төвд үндэстэн ренбүүчи гэгдэх шарын шашны лам хүнийг Монголд суух Элчин сайдаар томилон явуулав. Түүнийгээ Улаанбаатарт бүхэл бүтэн 13 жил байлгасан. Төвдийн Энэтхэг дахь орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх бэлтгэл ажлыг л мөнөөх ламаар хийлгэсэн хэрэг. 70 шахам жил шашнаа хориглуулж, буддизм байтугай ерөөс сүсэг бишрэлийн утга учрыг ч ойлгохоо больсон, эсвэл марксист шашны фанат мухар сүсэгтэн болсон ард түмэн ладагийн төвд ламыг хуйлран дагаж ардчилсан төрийн томчуудаас эхлээд жирийн мөргөлчид хүртэл шавь нь боллоо.
Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй. Канси. Энх-Амгалан хаан.
Тевдийн тэмдэглэл -2: Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв. Гадаад хэргийн яамнаас хатуу анхааруулсаар байтал уг консулын төлөөлөгч виз өгсөн нь ямар учиртайг бүү мэд. Бодвол хахуулиар бүтсэн байх. Ерэн оноос “дахин сэргэсэн” Монгол дахь төвдийн буддизм нь биенээ үл зөвшөөрсөн, харилцан дайсагнасан олон бүлэглэлд хуваарилагдан тус тусийн бие даасан сүмүүдэд хуваагджээ. Тэд нэгдсэн удирдлага хүсч байсан авч биенийгээ бол хэнийг ч зөвшөөрч чадахгүй байв. Чухам энэ үед Дарамсалагаас хойд дүр залран ирсэн хэрэг. Хойд дүр Хархоринд залран өөр дээрээ Монголын шинэ үеийн шашны мяндагтнуудыг цуглуулав. Өөр өөрийн бие даасан сүмтэй “хамба” нар тэнд дуудагдан очлоо. Монгол улс нь 1911 он хүртэл Манж Чин улсын вассал байснаа тусгаар тогтнолоо зарлаж төр шашныг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант теократ улс болсон юм. Үүнээс өмнөх бүх Жавзандамбууд эхлээд Халхын, дараа нь нийт Гадаад Монголын шашны тэргүүн гэгдэж байсан. Харин 1911 онд Жавзандамбын VIII дүрийг Монгол улсын хаанд өргөмжлөн төр шашныг хослон баригч болгожээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Гадаад Монголыг Оросын онцгой эрхтэй, Хятадын тусгай автономит болгон хувиргасан юм. 1921 онд Бодоогийн тангаргын гэрээгээр (Үндсэн хууль гэсэн үг) Үндсэн хуульт, хэмжээт эрхт хаант улс болон өөрчлөгдсөн. Харин Богд хаан 1924 онд өөд болоход Бүгд найрамдах засаглалтай улс болсон билээ. 1946 онд Хятад, ЗХУ хоёр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараагаас бүгд найрамдах засаглал бүхий хүлээн зөвшөөрөгдсөн nation-state болсон юм. Жавзандамбын хойд дүр гэгдэх төвд лам маань өөрийгөө Богд хааны хойд дүр буюу шашныг төртэй нь хослон баригч гэж ойлгосон бололтой Дарамсала дахь Төвдийн орогнолын засгийн газрын үлгэрээр Хархоринд Монгол улсын засгийн газар эмхлэн байгуулав. 1921 онд Хүрээнд Жалханз хутагт Дамдинбазар, Маньдшир хутагт Цэрэндорж нарын толгойлсон хууль ёсны засгийн газар байсаар байтал Оросын Троицкосавск-т Чагдаржаваар толгойлуулсан орогнолын засгийн газрыг большевикууд давхардуулан байгуулж байсантай төстэй байдал үүсэх нь тэр. Улсын дээд хурал, Засгийн газар, таван яамыг байгуулж толгойлогч нараар нь сүм болгоны нэр бүхий “хамба” нарыг мань хойд дүр тохоон томилобой. Энд тодорхой нэрийг дурдах шаардлагагүй ч хэрэг гарвал хурлын процессийн албан бус дэлгэрэнгүй протокол хадгалагдан үлдсэн. Шинэ тодорсон хойд дүрийг орж ирснээс нь хоёр сарын дараа пэрсон нон грат өгөн хөөж гаргалаа. Түүнтэй зохих албаны хүмүүс уулзан хэн түүнийг тодруулсан, хэн зөвшөөрсөн тухай асуухад Зөвлөлтийн Гадаад яамны сайд Э.А. Шеварнадзе Монголд дараагийн Богд хаан тодрохыг зөвшөөрч өөрийг нь Далай лам Дэнзэнжамц албан ёсоор тодруулсан хэмээн нэгэн утгатай мэдэгдэл хийсэн юм. 1987 онд Шеварнадзе Монголд айлчилсан үеийн бүх протокол, бичиг баримтыг Монголын Гадаад харилцааны яамнаас эргүүлж нягтлан шалгасан боловч Төвдийн тухай, хэн нэгэн тодрох тухай ганц ч үг өгүүлбэр олдсонгүй. Айлчлалаар Монгол улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтооход Зөвлөлтийн зүгээс ямар нэг саад учруулахгүй гэсэн нь хамгийн олзуурхууштай амлалт байв. Монгол АНУ-ын хооронд харилцаа тогтоохыг Громыко гуч гаруй жилийн турш боогдуулсан юм. Ингэхээр Шеварнадзе хэзээ хэнтэй Монголын Богдын хойд дүр тодрохыг зөвшөөрсөн хэрэг вэ? Огт худлаагаасаа санаанаасаа зохиож хэлсэн байж болох ч энэ зэргийн боловсрол нимгэн хүн олон улсын харилцааны талаар ийм юм ярих хэмжээ дамжаатай биш болохоор эсвэл ийм худал үгийг хэн нэг нь зааж өгсөн байж болох. Эсхүл ийм бага зиндааны хүнтэй Шеварнадзе тоож уулзаагүй нь лавтай тул уулзахуйц зиндааны нэгэнд үнэхээр ингэж зөвшөөрөл олгоо юу? Юутай ч Энэтхэгт буцаж очсон хойно нь түүнийг Монголд хэт дураараа дургилаа хэмээн Далай лам зэмэлсэн гэсэн яриа байдаг. Ийм цуу албаар тараасан ч байж болох. Далай лам Монголд нэлээд хэдэн удаа айлчиллаа. Тухай бүрд нь Хятадын Засгийн газраас эсэргүүцлийн ноот өгнө, тэр болгонд нь Монголын засгийн газар үүнд огт хамаагүй, гагцхүү сүсэгтнүүдийн хүсэлтээр сүм хийдийн урилгаар ирж байгаа юм гэсэн тайлбар өгнө. Сүүлдээ Далай ламын айлчлалыг Монголын улстөрийн хүчин дотоодын хямралаа янзлахын тулд ашигладаг болжээ. Тухайлбал 2004 оны эхээр сөрөг хүчний томоохон жагсаал Улаанбаатарын төв талбайд болохоор бэлтгэгдэж байв. Тэгэнгүүт тэр үеийн Ерөнхий сайд тухайн цагт Японд айдчилж явсан Далай ламыг гэнэт урьж чартэрийн онгоц явуулав. Далай лам ирүүт сөрөг хүчний жагсаал өөрийн эрхгүй зогсов. Ер нь Далай ламыг хаана ч айлчилсан хятадууд үргэлж дургүйцлаа албан ёсоор илэрхийлж байдаг. Ийм дургүйцал нь Монголын хувьд тун эмзэг зүйл. Түүний нэг удаагийн Монгол дахь айлчлалын үеэр Монгол-Хятадыг холбосон цорын ганц төмөр замын зангилааг долоо хоногоор “засварт” оруулж байв. Монголын бараа эргэлтийн дийлэнх хувь энэ замаар явдаг. Төвдийн шашны олон урсгалууд янз бүрийн юм хариуцсан тоо томшгүй олон бурхантай байдаг. Төсөөлбөл эртний Герегт Зевсээр толгойлуулсан олон бурхад янз бүрийн салбар хариуцаад явдаг шиг. Доржшүгдэн хэмээх нэгэн бурхан эд баялаг хариуцаж шүтэгчдээ хөрөнгө мөнгөөр тэтэгдэг гэх. Доржшүгдэнг монголчууд дээр үеэс бараг төрсөн цагаас нь ихэд шүтэн эд баялаг хүсдэг байжээ. Харин XIV Далай лам далаад оны үед Доржшүгдэнг муу зүгийн ландрам болохыг нь “илчилж” сүсэгтнүүдийг шүтэхийг тас хориглосон байна. Үүнээс болоод шарын шашныханд томоохон хагарал гарчээ. Далай лам барууныхныг ч, тэр дундаа монголчуудыг эд баялагт хэт автдаг хэрэглээний нийгэм болж байна гэж их шүүмжилдэг ба жинхэнэ буддизм нь эд баялаг гэхээсээ оюун санааны хувьд баян байх ёстой гэж сургадаг учир хүмүүсийг хэрэглээний шоохорхол руу илүүтэй татдаг Доржшүгдэнг үзэн ядах болжээ. Гэтэл алив эд баялагийг нэн эртнээс “дайны олз” гэж хардаг, хөдөлмөр заралгүйгээр хөрөнгөжих сонирхолтой нүүдэлчний сэтгэлгээт монголчуудын хувьд Доржшүгдэн нь нэн эрхэмлэн сүсэглэх “ихийг амлагч” шүтээн бөлгөө. Доржшүгдэн шүтэхээ зогсоогүй Гүрдаваа гэх хувилгаан Дарамсалагаас хөөгдөн Балбад амьдарч байгаад Монголыг нээлттэй болонгуут морилон ирснээр Монголд Доржшүгдэн дорхноо хүчээ авлаа.
Төвдийн тэмдэглэл -2: Гучаад оны үед улаан хувьсгалчдын нурааж сүйтгэн балгас болгосон Амарбаясгалантын хийдийг Гүрдаваа сэргээн босгожээ. Түүнийг Монголд ердөө найман мянган доллартой ирсэн гэдэг. Харин зөвхөн шүтсэнийх нь төлөө л дорхноо мөнгө олоод өгдөг буянтай Доржшүгдэнг сүсэглэгч нар дорхноо олшрон Гүрдавааг тойрон хүрээлж дэмжсэний хүчинд тэрээр эгшин зуур баяжин Улаанбаатарт бүхэл бүтэн хороолол хувьдаа бариулжээ. Доржшүгдэнг шүтээн болгосон төвдүүд ч цөөнгүй байдаг, тэдний Далай ламыг эсэргүүцсэн төв нь Швейцарьт төвлөрнө. Далай лам ч Дарамсалад эхлүүлсэн Доржшүгдэнгийн эсрэг аян дайнаа Монголд үргэлжлүүлэн өрөгжүүлэв. Нэг удаа Улаанбаатарт сүсэгтнүүдтэй уулзаж байхдаа “Энд Доржшүгдэн шүтдэг хүн байвал эрхтхэн эндээс зайлаарай” хэмээн шулуухан хөөж байв. Ашигтай буюу хэрэг болж магадгүй л гэж үзвэл юу л бол юу сүсэглэн дагадаг прагматик монголчууд марксизмаас өөр бусад бүх шашин хориглогдсон нийгэмд гурван үеэрээ амьдарсан болохоор шүгдэнгийн тухай ямар ч ойлголтгүй байснаа Гүрдаваа, Далай лам нарын хооронд хоёр фронт болон хуваагдаж, цаашлах тутмаа энэ нь гүнзгийрэх боллоо. Монголчууд прагматикаас гадна хэнээс ч үл хамаарсан бие даасан өөрийн довтой байх төрлөхийн араншинтай учир эв нэгдлээс илүүтэй хувийн дошин дээрээ эзэн байх сонирхолтой, үүнээс ч болдог уу хоорондоо эвдрэлцэх нь амархан. Уламжлалт гэгдэх шарын шашиныг (Уламжлалт гэх нь ч худлаа л даа, Шарын шашин Монголд их хожим буюу дөнгөж XVII зуунд орж ирсэн. Түүнээс өмнө бөө мөргөлт монголчууд заратустрагийн салбар болох манихизм, загалмайн шашны нэг урсгал болох нэсторианизмыг ч шүтдэг, хожим нь марксизмыг сүсэглэдэг байлаа.) дахин сэргэхдээ үндэсний эв нэгдлийг хангана гэж горьдож байсан нь талаар болж, харин ч хоорондоо хэрхэн эвдрэлцэн дайсагнадаг болохыг нүдээр харж биеэр амссан болохоор ёстой жинхэнэ уламжлалт араншин нь хөдлөн ялангуяа лам нарын хүрээнд бүлэглэл, фракц, зиндаанууд болж хуваагдан харилцан толхилцох болов. Үхснийх нь дараа хойд дүр дахин тодордог ёсыг аль XII зуунд төвдийн шашны улааны урсгалынхан бодож олжээ. Хожим буй болсон шарынхан энэ “сайхан” заншлыг өвлөн авч улам хөгжүүлсэн байна. Эхэндээ ихээхэн том мяндагтны хойд дүр дахин амилдаг байснаа Төвд, Монгол шиг буддизмыг дампууруулдаг бүдүүлэг газар энэ заншлыг улам түгээмэл болгон аль ч жалгын хамба үхэнгүүтээ төрөл төрөгсөдийнхөө хэн нэгнийд дахин дахин амилж төрөөд салахаа болин буг болох болсон юм. 1911 онд Халхад 13 тамгатай хувилгаан, 50 гаруй тамгагүй хутагт байжээ. Тамгатай гэдэг нь өөрийн газар нутагтай, тэндээ шавь гэгдэх өөрийн мэдлийн хамжлага боолтой, төрд татвар төлөхгүй эрхтэй гэсэн үг. Тамгагүйгийнх нь ялгаа нь өөрийн мэдлийн газар нутаггүй. Энэ дампуурлыг 1928 оны төрийн хуулиар цаазлан хориглож, хутагт хувилгаад дахин төрөхийг үл зөвшөөрөх болжээ. Хууль цуцлагдаагүй байсан учир хутагт тодруулж зүрхлэхгүй байсан авч Жавзандамбын IX дүр Төвдөд гэнэт амилангуут монголчууд зориг орон мөнөөх олон жилийн өмнө устаж алга болсон хутагт хувилгаадын хойд дүрийг уралдан тодруулах боллоо. Уг нь 1928 оны хуулийг одоо болтол хэн ч цуцлаагүй учир хуулийн үйлчлэл хэвээр л байгаа. Жалга болгонд тодрох хойд дүрүүдийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж учир аль нэг нэр хүнд үүнийг нь баталгаажуулах ёстой. Тэр нь мэдээж Далай лам. Алтан мөнгөн аяга, идээ будаа өвөртөлсөн санаархагчид Дарамсала руу уралдан гүйж жалгын хойд дүрээ мөн хэмээн баталгаажуулахаар давхина, цаадах нь тун баяр хөөртэйгээр эхэлж ирснийх нь бичигт тамгаа дарж үсгээ зурна. Үүнээс болж бүлэглэл хоорондын зөрчил улам хурцдах болов. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт урьд Егүзэр хутагт амьдарч байжээ. 1930 онд улаан засагт буудуулсан түүний шатаагдсан сүмийн балгасыг нутгийн иргэд нийлэн сэргээж босгосны учир гол нь хойд дүрийг нь тодруулахаар нэгэн хүүхэд төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт Увсын хэдэн лам нар Егүзэр хутагтын хойд дүрийг нутгаасаа тодруулаад үүнээ Далай ламаар баталгаажуулчихсан, тамга тэмдэгтэй бичигтэй давхиж ирэх нь тэр. Мэдээж бөөн хэрүүл, бөөн зодоон. Энэ бол нэг л жишээ шүү. Монголын төрийн бодлого “зөөлөрсөн” 2010 онд Жавзандамбын IX дүр Монголд дахин заларч ирснээр барахгүй Монгол улсын иргэнээр бүртгүүлэв. Түрүүн ирж Монголын давхар засгийн газар байгуулж дөвчигнөж байснаа бодвол хавьгүй томоожсон тэрээр дараагийн дүрээ Монголд төрнө гэсэн баталгаа бичиг гаргаж өгөөд насан хутгийг олов. Одоо Х Богдыг өөрөөсөө тодруулахаар тэмцэх Монголын шарын шашны арав орчим бүлэглэлийн тэмцэл толхилцоон хэдийнээ эхэлчихсэн. Энэ нь цаашаа нэлээд хүнд зодоон болон өргөжих байх. Алалцана л даа. Бүлэглэлээсээ Богд тодруулах найдвар багатай хэсэг нь Хятадад тодорсон Банчин богдыг дагаж гүйх боллоо. “Нэгэнт Далай лам өөрийн хойд дүрийг тодруулахгүй гэж хэлсэн учир эртхэн Банчин богдоо дагая” хэмээн тэд албан ёсоор мэдэгдэж буй боловч гол сэдэл нь мөнгө, эд баялаг л даа. Учир нь Бээжинд хэдэн жилийн өмнө тодруулсан Банчин богдын хойд дүрийг Далай лам зөвшөөрөхгүй байгаа учир хятадууд өөрийн Банчинг нь дагах шарын зүтгэлтнүүд хайж байгаа юм. Дагах зүтгэлтэн, нэр нөлөөтөн олдвол “соёлын” гэх мэт гоё нэрээр өнгөлөн эд материалын “дэмжлэг” үзүүлж буй хэрэг. Гадны хөрөнгө мөнгөөр дотоодын шашны хэргийг мандуулж болохгүйг зүтгэлтнүүдэд учирлабал “Битгий хуцаж бай! Та нар намайг ингэлээ гээд яах юм бэ!” гэсэн байна. Үнэндээ ч яаж ч чадахгүй л дээ.
Нүүр хуудас Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл: Төвдийн тэмдэглэл (3) « Өмнөх Төвдийн тэмдэглэл (3) 51 2015 оны 8 сарын 28 [Уншсан тоо: 77672] Өмнө зүгт Тангад улс байгааг Өглөө болгон надад сануулж бай. Чингис хаан, Нууц товчоо Далайн төвшнөөс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцлана, уулчдын ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн. Химлайн ар тал дахь ийм өндөрт төвд хүн, сарлаг хоёр л амьдраад байдаг нь хачин. Өндөр уулсыг үүл давж чаддаггүй учир төвдийн өндөрлөг нэн хуурай, ургамал маш тарчиг. Төвдөд 15 сая сарлаг байдаг бол харьцуулахад мянган жилийн өмнө тэндээс авчирч нутагшуулсан Памир, Алтай, Соёон, Хангайн нуруун дахь нийт толгой нь ганц сая ч хүрдэггүй. Лхас хот 3 500 метрийн өндөрт, тэндээс холгүй дэлхийн хамгийн өндөрт орших Намцо нуур бараг таван мянган метрт, үүнээс ч дээш зургаан мянган метрт зарим малчин сарлагаа хариулаад явж байдаг гэсэн. Энэ хэцүү нөхцөлд хэдэн мянган жил амьдарсан төвд хүний тэсвэр хатуужлыг шүтмүй. Хүчилтөрөгч багатай орчинд хүн амьтны улаан бөөмийн тоо огцом өсөх ба үүнээс болж цус хэт өтгөрөн судсаар урсах нь удаашрана. Бидний хэдэн нөхөд өндрийг шууд мэдрэн толгой эргэх учир дөнгөж л мярайж хөдөлж байлаа. Огцом хөдөлгөөнөөс болж толгой эргэх төдийгүй шууд л хамраас цус гоожно. Агаар дутмаг орчинд тамхи татна гэж саналтгүй. Зочид буудалд ч, аяллын машинд ч хэвтрийн үхлүүт өвчтөн шиг хамар руугаа хүчилтөрөгчийн гуурс шургуулж явав. Тэнд гурван жил ажилласан хятад хүнээс энэ орчинд хэрхэн дассан тухай нь асуухад “Эхний гурван сар үхэхтэй шахсан, бараг л хэвтэрт байлаа, харин сүүлдээ дассан, гэхдээ төвд хүний хажууд дасаагүйтэй адил” гэж хуучлав. Үнэхээр ч төвдүүд гүйлдээд л, тамхи баагиулаад л сунаж мөргөөд л ер тоож байгаа шинж алга. Хятад улс 2000 оны эхээр олон тэрбумын өртөгтэй хурдны галт тэргийн төмөр замыг Төвдийн өндөрлөг рүү татжээ. Аялал жуулчлал хөгжин бөглүү нутгийн төвдүүдийн амьдрал богино хугацаанд эрс дээшлэв. Үүнтэй зэрэгцээд хагас нээлттэй болсон төвдүүдийн нүд нээгдсэн бололтой, Хятадын эсрэг бослого самуун дэгдэх болж, лам нар ээлж дараалан зулын гол болох боллоо. Иймээс Төвдийг дахин цоожилж, гадаадын хүмүүст хаалттай бүс болгов. Аялал жуулчлалыг дотоодынхондоо нээжээ. Хятадад ажилладаг гадаадынхан болон, гадаадын хүндэт зочдыг нарийн хяналтын дор Төвдөд очиж юм үзэхийг зөвшөөрнө. Жуулчдад үзүүлдэг гол юм нь урьд Төвдийн удирдлага байрлаж асан Ботала ордон, мөн Гандан, Сэра, Бэрээвэн гэсэн гурван том хийд, мөргөлийн газар болох Баруун Зуу юм. Уулан дээр барьсан тул урд талаасаа хоёр давхар нөгөө тал нь 13 давхар Ботала ордон XVII зуунд баригдсан ба эдүүгээ дэлхийн гайхамшигт уран барилгын нэгэнд тооцогддог. Хятадын Соёлын хувьсгалын үеэр улаан хамгаалагчид эл ордныг нураах гэж дайрч байсан ч Жоу Эньлай цэргээр хамгаалуулж байж бүтэн үлдээсэн гэдэг. Ботала ордон бол бараг л тэр чигээрээ алт гэсэн үг. Далай лам нарыг өөд болохоор нь алтан суврага босгодог уламжлалтай юм байна. VII Далай лам Галсанжамцын суврагыг босгоход бараг дөрвөн тонн цэвэр алт оржээ. Хамгийн бага алт орсон суврага нь XIII Далай ламынх ба түүнд ердөө найман зуухан кг алт орсон гэнэ. Тэнд алтан бурхан ёстой үй түмээрээ. Бусад сүмд буй бурханы хэлбэрт орсон алтыг нэмэх юм бол хэр баргийн улсын төв банкны нөөц үүнд хүрэхгүй байх. Төвд тусгаар тогтнох юм бол энэ их алтныхаа нөөцөн дээр дороо хөл дээрээ босох байхаа. Ботала ордны өөдөөс харсан асар том талбайг “Чөлөөлөтийн” гэж нэрлэнэ. 1952 онд Хятадын Чөлөөлөх арми Лхаст орж ирэн “чөлөөлсөнд” зориулсан юм байна. Энэ тухай илтгэсэн сүрлэг хөшөө ч байна. Хятадын далбаа асар өндөрт мандан, хажууд нь буутай торгон цэрэг номхон зогсоно. Ер нь Лхаст дүрэмт хувцастай, буутай, бодвол харуул биз цэргүүд элбэг үзэгдэх юм билээ. Энэ их алт мөнгө, эрдэний чулууг хаанаас цуглуулсан бэ гэж асуухад “халхын буян” гэж төвдүүд хариулах юм билээ. Лхас дахь Баруун Зууд монголчууд гурван зууны турш хамгийгаа ачин ирж мөргөдөг, даатгуулдаг байжээ. Монголоос Лхас орох мөргөлийн хоёр зам байдгийн нэгнийх нь замд Утай, нөгөөгийнхөд нь Гүмбэн хэмээх буяны өгөлгийг нь дундалдаг хоёр хот бий. Эдгээр нь мөн л “халхын буянаар” боссон. Чингис болон түүний удмынхан зууны турш бүхий л дэлхийгээс булаан авчирсан “дайны олз” хэмээх асар их баялагийг үр удам нь гурван зууны турш эргэл мөргөл, “амь даатгал”-д зориулан гадагш нь зөөчихсөн юм байна л даа. Ер нь монголчууд Лхас, Утай, Гүмбэн, Бээжин, Дарамсала, Эрээн, Астрахан гээд олон газар хөрөнгө оруулан босгож ирсэн ба одоо ч Улаан-Үд, Эрхүү хот болон Балбыг босгоход асар их хөрөнгө заран байдгийгаа өгч байгаа. Харин өөртөө хөрөнгө оруулахын тэвчдэггүй байсаар ирсэн, одоо ч гаднаас хөрөнгө орж ирнэ гэвэл нэг нүдээр үздэггүй хэвээр. Монголын хөрөнгө гадагшаа хий дэмий урсаад байгааг ажигласан То ван XIX зууны дундуур одоогийн Дорнод аймагт томоохон эргэл мөргөлийн газар байгуулжээ. Тэрээр сүсэгтнүүдийг хол явж мөргөл хийж байхаар эндээ ойр тэр зан үйлээ үйлдэж бай хэмээн ихэд ятгажээ. Хэт олон ламтайг ч цөөлөх арга хэмжээ аван лам болохын тулд шалгалт авдаг болсон байна. Харин үүнд нь дургүйцсэн шар хувалзнууд бослого самуун гаргаж байсныг хожим МАХН-ын түүхэнд феодлын эсрэг тэмцсэн ядуу лам нарын бослого гэж тайлбарласан байдаг. Британника тольд Чингисийн үеийхнийг эс тооцвол хожмын Монголоос хоёрхон хүний намтар орсон байдгийн нэг нь эдийн засагч, шинэчлэгч хэмээн Тогтох ванг нэрлэсэн байдаг. Нөгөө нь математикч Мянгат л даа. Төвдөд буддын шашин VII зууны үед орж ирсэн гэж үздэг. Сажапа, нямапа, гармапа, гэлэгпа гээд олон урсгал дамжиж, мөн өөрсдийнх нь уугуул бон хэмээх бөөгийн мөргөлтэй холилдсоор төвдийн буддизм хэмээх ориг буддизмаас танигдахын аргагүй өөрчлөгдсөн цогц болон хөгжижээ. Урсгал болгон биендээ дургүй, биенээ үгүйсгэдгээр барахгүй ихэд дайсагналцана. XV зууны эхээр шинээр төрсөн Зонховын шарын урсгал түргэн зуур хүчирхэгжин тухайн цагт ноёлж асан улааны урсгалтай засгийн эрхийн төлөө тэмцэлдэх болов. III Далай лам Монголд айлчлан Алтан хантай уулзаж монголчуудыг шарын шашинд орохыг ятгахын зэрэгцээ улааныхантай үзэлцэж буй тэмцэлдээ дэмжлэг хүссэн байна. Ойрдуудтай зуун жил тэмцэлдсэн байнгын тулаан өрсөлдөөнд ядарсан, нас дээр гарсан Алтан хан “Шарын шашныг авбал ойрдыг дарахад хэрэг болох байх” хэмээн уг шашныг авахаар болж ирсэн айлчинд Далай лам хэмээх монгол цол олгожээ. Гэтэл тэр дор нь Ойрдын Зая Бандид Намхайжамц шарын шашинд оржээ. Алтан хан бөөтэй торгууль ярьж тэмцэж байсан бол Намхайжамц бөө нарыг бөөнөөр нь алж Ойрдод тэднийг үзэх мөргүй болгов. Нэгэнт шарынхан дайнч хүчирхэг монголчуудаас дэмжлэг аваад эхэлсэн тул тэдэнтэй засаг булаацалдаж буй улааны шашныхан зүүн монголчуудыг уруу татаж эхэллээ. Улааны шашин шарынхаас илүү хүчтэй хэмээн ухуулсаар Монголын сүүлчийн хаан Лигдэн, Халхын хун тайж цоохор Цогт нарыг өөртөө элсүүлэв. Ийнхүү Төвдийн шашны хоёр урсгалын тэмцэл нь монголчуудын хооронд томоохон дайн болон өргөжижээ. Ойрдчууд болон халхууд урагшаа мянган км явж Төвдийн өндөрлөгт очоод хоорондоо үхэх сэхэхээ үзэн тулалдав. Өнгөн дээрээ шашны урсгалыг хамгаалан тэмцэж буй мэт харагдавч үнэндээ төвдүүд Халх, Ойрдын зөрчлийг ашиглан хөөрөгдөж нэг урсгал нь нөгөөгөө дарж авсан юм. Цогт ялагдсанаар нийт Монголд шарын шашин үнэмлэхүй ноёлсон билээ. Эндээс эхлэн монголчууд байгаа болгоноо ачин Төвд рүү зөөх боллоо. Хэдий хэрийн их баялаг зөөж буйг хожим Оросын эрдэмтэн Владимирцов тооцож үзэхэд толгой эргэм тоо гарсан байдаг. Ойрдын Баатар хун тайж хүү Галдангаа Лхаст сургахаар явуулахдаа олон тэмээ алт мөнгө эд бараа дагалдуулсан бол түүнтэй өрсөлдөгч Халхын Гомбодорж хүү Занабазараа мөн сургахаар дутахгүй үнэт зүйл дагалдуулжээ. Ийнхүү Халх Ойрдын зөрчил Төвдийг баяжуулах хэрэгслэл болов. Манж нар 1644 онд Бээжинг эзэлснээр Хятад орныг эзэгнэн хүчирхэг төр байгуулах нь тэр. Манж нарын дараагийн зорилго Халх, Ойрд болон мөн Төвдийг өөртөө нэгтгэх явдал байлаа. Чухам энэ үед төвдүүд өөрт тусах аюулаас зайлахын тулд Халх, Ойрдын зөрчлийг чадмаг ашиглаж эхлэх нь тэр. Тэд эхний ээлжинд Галданд бошгот цол олгож хурцаллаа. Халх-Ойрдын Дөчин дөрөвний гэрээ буюу эвлэрлийн тохиролцоог нураах гэж зүсэн зүйлийн явуулга хийх болжээ. Засагт хан Норов үхсний дараа оронд нь хэнийг суурь суулгах маргаан өрнөснийг түүхчид Галдангийн эсвэл Түшээт хан Чихундоржийн буруу гэж мэтгэлцдэг. Үнэндээ энэ гал дээр тос асгасан нь төвдүүд болой. V Далай лам нас барснаас хойш 18 жилийн турш үүнийг нууж нэрээр нь зарлиг, захидал гарган Канси хаанд болон халх ойрдуудад илгээж байв. Тэд Канси хаан руу маш олон худал хов илгээж манжийн жадны ирийг Монгол руу хандуулж байв. Ялангуяа Азид Манж Чин гүрэнтэй дүйцэхүйц хүчирхэг Зүүнгарын хаант улс нь Хятадад байнга дарамт үзүүлдэг, газар нутгаас нь булаацалддаг учир тэднийг Бээжинд янз бүрээр муучлан ховлохын зэрэгцээ ойрдуудыг өөрсдийг нь магтан сайшаах, хөхиүлэн шагнах явуулга байнга хийж өгч байлаа. Өсөрхүү Галдан нь Занабазар, Чихундорж нарыг манж нараас нэхэн “Би халх нарыг туулай хөөсөн нохой шиг элдээд танай танай хэрмэнд очуулан оруулчихлаа. Зонховын шашныг хиртээсэн хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай ламын сэтгэл амар болох буйзэ” хэмээн Кансид захидал бичээд барахгүй болохоор нь Далай ламаас манж нарыг ятгаж өгөхийг гуйхад төвдүүд “Гагцхүү хүсэх нь Түшээт хан ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай” гэсэн захидал Бээжинд илгээсэн байдаг. Гэвч эцсийн бөлөгт Халх ч, Төвд ч, Ойрд ч Манж Чин гүрний эрхшээлд ээлж дараалан орсон юм. Нарийн дээрээ ярьвал Халх, Ойрд буюу Гадаад Монгол нь Манж Чин гүрний хятадуудаас тусгаарласан онцгой вассал район болж хамгаалалтад орсон бол Төвд нь Хятадын ердийн автономит муж болжээ. Хойд төвдүүдийг тангад гэдэг. Тангадууд Тан улсын дараахан одоогийн Дорнод Хятадад Си Сяо буюу Тангадын хаант улс байгуулан хүчирхэгжиж байв. Чингис хаан Алтан улсыг эрхшээсний дараа Тангад руу довтлон нийслэл Няншаг нь Хатан голын усаар авахуулан буулгаж байсан. Тангадыг татвар төлдөг вассал улс болгоод орхисон юм. Нэг үгэндээ эзлээд өөрийн болгоогүй гэсэн үг. Дараа нь Чингис хаан Хорезмтой хэдэн жилийн хүнд тулаанд орсон. Тангадуудыг туслах цэрэг явуулахыг шаардахад цаадуул нь “Тийм сүрхий жанжин юм бол биднээс цэрэг нэхээд байхдаа яахав дээ” хэмээн тавалсан төдийгүй татвар ч өгөхөө зогсоосон байна. “Өмнө зүгт Тангад улс байгааг / Өглөө болгон надад сануулж бай” хэмээн Чингис хэлжээ. Тэрээр хамгийн сүүлчийн дайнаа Тангадтай хийн ялаад удалгүй тэр нутагт насан хутаг болов. Хожим нь тангадууд Гүрбалжингоо хэмээх эмийг Чингисийн өвөрт хийж өгөөд хордуулж алсан гэсэн худал домог зохион бүх Хятадаар нэг тараасан нь өдгөө ч түүхийн олон бүтээлд үнэн баримт мэтээр бичигдсээр авай.
Чингис тангадуудтай дайн хийж яваад өөд болсон.Дундад зуунд монгол аймгууд төвдийн шашины дотоодын тэмцэлд татгдан орж бие биенээ хядан байж энэ шашинд орцгоосон.Одоо ч гэсэн бага хүүхдээс аваад өтөл буурал, төрийн тэргүүн хүртэл төвдийн шашиныг шүтэж, төвдийн лам нар монголын улс төр, оюуны амьдралыг атгаж байгаа. Монголчууд чингисийн хүссэний эсрэг явжээ.Төвдүүдийн оюуны боолчлолоос хэзээ салах вэ?
Гандантэгчэнлин хийдийн Хамба лам номч мэргэн гавж Гомбожавын судлагаанаас үзэхэд их бага 5 ухааны чиглэлээр төвд хэлээр ном зохиол туурвисан 20 гаруй лам нар байгаа юм. 200 Bish biz ?
Ц. Доржготовын нийтлэлээс : "...Монгол хөгжсөнгүй. Хөгжихгүй нь МАН, АН-аар удирдуулсан 25 жилийн бүтэлгүйтэл нотлов. Монголчуудад одоо өөрийг бодох цаг тулгарчээ. Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосонтойгоо адил ардчилал, зах зээлийг монголчууд гутаалаа."
...Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосон...!?
...Энэ их алт мөнгө, эрдэний чулууг хаанаас цуглуулсан бэ гэж асуухад “халхын буян” гэж төвдүүд хариулах юм билээ. Лхас дахь Баруун Зууд монголчууд гурван зууны турш хамгийгаа ачин ирж мөргөдөг, даатгуулдаг байжээ. Монголоос Лхас орох мөргөлийн хоёр зам байдгийн нэгнийх нь замд Утай, нөгөөгийнхөд нь Гүмбэн хэмээх буяны өгөлгийг нь дундалдаг хоёр хот бий. Эдгээр нь мөн л “халхын буянаар” боссон. Чингис болон түүний удмынхан зууны турш бүхий л дэлхийгээс булаан авчирсан “дайны олз” хэмээх асар их баялагийг үр удам нь гурван зууны турш эргэл мөргөл, “амь даатгал”-д зориулан гадагш нь зөөчихсөн юм байна л даа. Ер нь монголчууд Лхас, Утай, Гүмбэн, Бээжин, Дарамсала, Эрээн, Астрахан гээд олон газар хөрөнгө оруулан босгож ирсэн ба одоо ч Улаан-Үд, Эрхүү хот болон Балбыг босгоход асар их хөрөнгө заран байдгийгаа өгч байгаа...
Монгол хүнд нэг онцлог байх шиг.Тэр нь аливаа зүйлийг их л хурдан тусган авах боловч ер төгс сайн ухаарч ойлгохын оронд ор нэр болгон дуурайх хандлага юм.Шашныг ч ор нэр болгоно,коммунизмыг ч ор нэр болгоно,ардчиллыг ч ор нэр болгоно.Монголчуудын дийлэнх олонх өөрийгөө Бурханы шашныг шүтдэг гэх боловч уг сургаал,номлолынхоо талаар тун өнгөц мэдлэгтэй.Дөрвөн үнэний тухай ч ойлголтгүй байж л өөрийгөө Буддист гэх.Зарим нь Христийг шүтдэг гэх боловч үнэгүй тараадаг аяга хоол,комиссын хувцсанд нь л болж шүтсэн дүр эсгэж явна.Ардчиллын талаар юу ч уншаагүй байж өөрийгөө ардчилагч гэж донгосно.Демос,кратос гэж юу гэж байгаа юм гэсэн ганц асуултанд л паг сууна.Энэ өнгөц ханддаг зуршил нүүдэлчин ахуйд байна уу, өөр юманд байна уу.Өөр үндэстнүүд насан туршаа нэг л төрлийн бизнес эрхэлж түүнийгээ туйлд нь хүртэл боловсронгуй болгодог бол манайхан сар бүр биш юмаа гэхэд жил бүр өөр өөр бизнес рүү үсчинэ.Манай шүтдэг гэж байгаа Их хөлгөний урсгал Бага хөлгөнөөсөө юугаараа ялгаатай вэ гэсэн асуултанд зөв хариулах Буддист цөөхөн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Их Хөлгөнийхөө учрыг ч олчихож чадаагүй байж Зен Буддизм ч гэх шиг үсчиж өгнө.Аминдаа том хүн болж онцгойрч байгаа л юм байх даа,чааваас.Сонгох улс төрийн намуудыг сонгууль болгоноор өөрчилнө.Харамсалтай нь үр дүн нь бахь байдгаараа.Манай эх орны хөгжлийн чөдөр тушаа бол Ертөнцийн эзэнд "итгэгч" гэгдэгчдийн хэлдэг шиг Буддизм бус харин МАН-АН гэдгийг огт ойлгохгүй 20 жил бэдэрч байгаа юм.Бид хэзээ нэг тулхтай болцгоно доо.Ийм хэцүү ард түмнийг яах ёстой вэ.
Ц. Доржготовын нийтлэлээс : "...Монгол хөгжсөнгүй. Хөгжихгүй нь МАН, АН-аар удирдуулсан 25 жилийн бүтэлгүйтэл нотлов. Монголчуудад одоо өөрийг бодох цаг тулгарчээ. Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосонтойгоо адил ардчилал, зах зээлийг монголчууд гутаалаа."
...Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосон...!?
Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй. Канси. Энх-Амгалан хаан.
"Шашин" гээч нь утга учраа бvpмесен алдаж, "лам" гээчдийн амь зуух бvv хэл херенгежих арга зам болж, БИЗНЕС болсныг харахгvй байна гэж vv?! Бас болоогvй ээ, улс терд хутгалдана?!
"Ийм хэцүү ард түмнийг яах ёстой вэ." гэж vv?!
"Зев хvн итгэл дор амьд" -aa гэж?! Зев явж байгаа (цеенх) бий бий!
"Зев хvн итгэл дор амьд" -aa гэж?! Зев явж байгаа нь (цеенх) бий бий!
"...Yндэсний хөгжлийн бодлого тодорхойлогчийн эрэлд гарах цаг болжээ!" (Д.Терменхийн нийтлэлээс)
Шашины нэр барьж луйвар хийдэг цөөн тооны хүмүүс бий гэхдээ бүх хуврагуудийг гутааж болохгүй том нүгэл.энэ дотор дийлэнх хувь нь сахил санваараа сахиад явж буй хуврагууд дийлэнх байр суурийг нь эзлэнэ шүү
Shashin gedeg zuil n bidnii hyazgaargui tsagt huraasan zovlon ataa horsol uur munhag nisvanisiig arilgah zorilgotoi...shashinii unguts zuils deer tuvlurhuus iluu gun uhaniig oilgovol uul sain yumsan....
Монголыг ийм болгосон зэвсэг бол шарын шашин. Энэ бол худал хуурмаг үзэлтэй. Бүх сургааль худал. шарын шашин монголыг мөхөөж байна. Ээ шашин байгаа үед монгол мөхнө. мөх
Монголыг ийм болгосон зэвсэг бол шарын шашин. Энэ бол худал хуурмаг үзэлтэй. Бүх сургааль худал. шарын шашин монголыг мөхөөж байна. Ээ шашин байгаа үед монгол мөхнө. мөх
Сайн сайхан дэлгэрэх болтугай AMEN