sonin.mn
Наймдугаар сарын 31-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 1, 2-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 3-нд баруун, төв, говийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
 
Салхи 1, 2-нд зарим газраар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.