sonin.mn
Монголчуудын ахуй амьдрал хүсэл эрмэлзлэл нь ертөнцийг үзэх үзэл шинжлэх ухааны сэтгэлгээ шингэсэн урт богино дуу, янз бүрийн аялга, татлага, үлгэр туульсыг ардын хөгжмийн зэмсгүүдээр дамжуулан олон зуунаар уламжлан дуулж хөгжимдөж ирсэн түүхтэй.
 
Эрт үеэс монголчууд сүм хийдийн хурал ном, ёслолд зориулсан чуулга хөгжимчидтэй байж хошууд захирсан ноёдын өргөөнд театрчилсан чуулгууд байжээ. Үүнээс заримыг дурдвал, VIII Богд Жавзандамба хутагтын өргөө, чин ван Ханддоржийн өргөөнөө 10-30 хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, дуучдын чуулга байсан байна. Тэдгээр чуулгын үндсэн бүрэлдэхүүнд монгрл ардын лимбэ, морин хуур, шудрага, хуучир, ёочин зэрэг зэмсгүүд байсан тухай судлаач эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.
 
Монгол хүний амьдралын байнгын хэрэглээ болж ахуй ёс заншил, оюун сэтгэлгээний чухал хэрэгцээ болж ирсэн хөгжмийн зэмсгүүд гэрийн таван хөгжим гэгдэх үндсэн таван хөгжим юм. Хүн төрөлхтөн тэр тусмаа дорнодахиндюмс үзэгдэл, бодит ертөнцийн хөгжил, жам ёсыг бүхий л цогцоор нь тайлбарлах ухааныг “Махбодын онол” гэдэг байна. Эрт цагт сав шим ертөнцөд багтах амьтай, амьгүй бодис, хүн амьтан, ургамал, газар, ус, бүх юмс цөм гал, ус, шороо, мод, төмөр гэх таван махбодоос бүрэлдэн тогтдог гэж үздэг.
 
Энэ нь хоорондоо нарийн уялдаа холбоотой агаад энэ чанарыг “махбодын учрал” хэмээдэг ажээ. Үүнтэй холбогдуулан юмс үзэгдлийг тоо, утгын бэлгэдлээр холбон тайлбарласан нь олонтаа байдаг. Тухайлбал, Их Юань гүрний Хубилай хааны ордны их найрлын бүтэц бүрэлдэхүүнээс авч үзвэл найман аймагт хуваан, тухайн аймгийн хөгжмийн зэмсгүүдийг зурхайн таван махбодын үүднээс ангилсан нь энгийн нэг тохиолдол бус юм. 
 
Жишээ нь:
1.Шорооны аялгуу аймагт шавраар хийсэн зэмсэг, шавар бишгүүр.
 2.Төмөрлөгийн аялгууны аймагт: зэс, гууль, ширмээр урласан, жигдэлсэн хөөрөг, хонх, харанга, дуу даран гэх мэт.
З.Модны аялгууны аймагт эхлэгч, хураагч, үелэгч зэрэг зэмсгүүд орж байсан. Зэмсгүүдийг бүтцээр нь ангилсан нь мод, төмөр, шороо гэх мэт махбодуудыг харилцан холбоо, шүтэлцээнд нь авч үзсэн байна. Монгол ардын дуу, тогтвортои аялгууны эргэлтээр онцгой бөгөөд Монгол хөгжмийн зэмсэг олон төрөл боловч түүнийг онцлог хэдэн бүлэг болгон үзэ,ч нөхцөл байдаг гэж үзээд:
1 .Чавхдасны хөгжим
2.Шудрах хөгжим
3.Дэлдэх угсан хөгжим
4. Дэлдэх хөгжим
5.Үлээвэр хөгжим хэмээн ангилжээ. 
 
Энэ хөгжмийн зэмсэг цөм таван дуут тогтолцоонд тохирч байна хэмээн эрдэмтэн зохиолч Л.Лодойдамба “Монгол хөгжмийн соёлын тухай товч өгүүлэл”-дээ бичсэн байдаг. Монгол хүний ахуй, оюун сэтгэлгээ нь өвөрмөц онцлогтой бөгөөд гэрийн таван хөгжим, хөг эгшиглээ, дуурьслын цар хүрээ нь улам өргөжин агуулга нь даяжсаар өнөө бидний үед уламжлагдан ирсэн билээ.
 
Монголчуудын гэрийн таван хөгжим гэгдэх шудрага, хуучир, морин хуур, лимбэ, ёочин нь өөрсдийн хийц хэлбэр, авиа эгшиг гаргах, хөгжимдөх арга барил өөр ч гэсэн хоорондоо ер бусын зохицон хорших зохицолдлогоотой юм. Гэрийн таван хөгжим буюу монгол үндэсний зэмсгүүдийн дийлэнх нь чавхдаст зэмсгүүд бөгөөд зөөлөн цоглог эгшиглээ дуурьслаар хоорондоо зохицол сайтай байдаг.
 
Ардын хөгжмийн хамтран хөгжимдөх хэлбэрт хөгжмийн эгшгийн шинж төрхийн нийцэл зохицол чухал үүрэгтэй. Хөг эгшиглээний хувьд бүгд ардын хөгжмийн таван эгшигтийн эгшиглэгээний таван үндсэн төрөл дээр тулгуурладаг. Монгол үндэсний гэрийн таван хөгжим нь хөг эгшиглэгээний хувьд эгшгийн бүрэлдэхүүн ижил байдаг нь аль нэг таван эгшигтийн төрөл бүхэнд өөр өөр үүрэгтэй байж таарна хэмээн доктор Н.Жанцанноров судалгааныхаа бүтээлд тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд монгол ардын хөгжмийн зэмсгүүд хоорондоо зохицох нэг сэжим, шүтэн барилдах онцгой нэгэн чухал хүчин зүйл нь үйлчилж байдаг байна.
 
Хөгжмийн зэмсгүүд харилцан бие биеэсээ үргэлжид хамааралтай, заавал хоршиж байдаг.Гэрийн таван хөгжим нь хийц хэлбэр, бүтэц өөр, авиа эгшиг дуурьсал, эгшиглээ нь хоорондоо зохицон хорших онцгой зохицолдлогоотойгоор онцлог юм. Энэхүү зэмсгүүдийн хөг эгшиглээний харилцан шүтэлцээ, нь математик загвараар (онол) зохицуулагдаж байдаг байна. Тухайлбал: Энэ нь математикийн “Олонлог” хэмээх ухагдахуунд өөр тохирсон нарийн тодорхойлолт байдаггүй бөгөөд түүний дор бөөн, бөөгнөрөл, олон, багц, сүрэг, цуглуулга гэсэн төсөөллөөр ойлгож байдаг ажээ.
 
Олонлог нь янз бүрийн элементүүдээс бүрддэг. Таван янзын хөгжмийн эгшгийн хоршил болох боломжийн зохицох тоо 10 хос байна. Нэг олонлогийн элементүүд хоорондоо математикийн хууль дүрмээр холбогдохыг харьцаа гэнэ. Хоршиж
байгаа гэдэг нь харьцаа үүсч байна гэсэн үг юм. Эндээс таван хөгжим хоршин харьцаа үүсгэн өөрсдийн, тембр, өнгө дуурьслын хувьд маш нарийн зохицол, гармоник нийлэмжтэй зохицож эгшиглэж дуурьсаж байгаа нь математикийн хослолын онол, түүний графикийн загвараар зохицууласдаж байдгийг харуулж байна.
 
График
Монгол ардын хөгжим нь эрт үеэс гэрийн орчимд нэгээр, хоёроор эгшиглэж ирсэн бнлээ. XX зууны эхэн - 1930-1940 оны цаг үе дор манай хөгжмийн урлагийн алдартнууд ардын хөгжмийн хоёрол, гурвал, .дөрвөл, тавлаар монгол ардын дууг хөгжилдөн дуулж ард түмнийхээ ёс заншил, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний уламжлалыг тээн хөгжүүлэн дэлгэрүүлэн сурталчилж өнөө бидний үед уламжлан ирсэн түүхтэй.
 
1933 онд Москвад болсон олон улсын театрын олимпиадад манай нэрт хөгжимчид Л.Маам, Л.Цэрэндорж, Д.Ишдулам, Д.Түдэв, С.Түвдэн нар оролцон тоглож соронзон хальсанд монгол дуу хөгжмөө бичүүлсэн нь манай хөгжимчдийн сурч боловсрох, улмаар Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд чухал түлхэц болсон юм. XX зууны эхэн үеэс манай ахмад үеийн хөгжмийн мастерууд Д.Ишдулам, Д.Түдэв, С.Түвдэн, Л.Маам, Л.Цэрэндорж, хуурч солгой хэмээх Баяр, Ө.Лувсан (хуурч) зэрэг Монголын хөгжмийн соёлыг түгээн сурталчлах дэлгэрүүлэх ажлыг идэвх зүтгэл гаргаж явуулагч түүчээ болж байсан юм.
 
Монгол ардын хөгжим, лимбэ, морин , хуур, хуучир, шудрага ёочин зэрэг зэмсгүүд нь хоёрол, гурвал, дөрвөл, тавал чуулгын үндсэн бүрэлдэхүүн болж байсан бөгөөд Монголчуудын ёс заншил, найр наадамд байнга эгшиглэн дуурьсдаг байв. Ялангуяа эхэн үедээ ганц нэгээр, улмаар хоршил, гурвал дөрвөл тавлаар хамтран хөгжимдөж ирэхдээ тухайлан зориулсан зохиол бүтээл ховор байсан ч ардынхаа дуу, хөгжим, татлага, бий биелэгийн аялгууг (унисон) дан аялгууны хэлбэрээр хөгжимдөж байсан нь сэтгэлд ойрхон, сонсголонтой, яруу тансаг болж чаддаг байжээ.
 
Тухайн үеийн чуулга нь өргөн хүрээг хамарч чаддаггүй байсан ч ард түмний соёл, сэтгэлгээний, уламжлалыг хадгалж чаДсан хөгжмийн соёлыг хөгжүүлэгч Чухал хүчирхэг зэвсэг нь болж байжээ. Тэдний уламжлан хөгжимдөж ирсэн хөгжмийн зэмсгүүдээс лимбэ, морин хуур, шудрага, хуучир, ёочин гэх таван хөгжмййг чуулгын сонгодог тавал мөн гэж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Г.Цэндорж “БНМАУ-д мэргэжлийн хөгжмийн хамтлагууд үүсч хөгжсөн нь” номдоо тэмдэглэсэн байдаг. Харин хөгжим судлаач доктор Ж.Энэбиш “Гоцлон хөгжимдөх бүтээл нь бие даасан зохйол байдаг бол хамтран хөгжимдөх бүтээлийн гол урын сан нь ардын дуу юм.
 
Харин  ардын дууны аялгууг хөгжимдөх хэлбэр нь ардын хөгжмийн чуулга юм” хэмээн “Монгол ардын хөгжим” номдоо бичжээ. Ийнхүү судлаач эрдэмтэд “Ардын цөөхүүл хөгжмийг (тавал) ардын хөгжмийн  сонгодог тавал”хэмээн тодорхоилжээ. Монгол ардын хөгжим нь таван эгшигтийн эгшиглэгээний таван үндсэн төрөл дээр тулгуурладаг бөгөөд таван эгшгийн цувааг лимбэний үндсэн эгшгүүдээс цуваа болон морин хуур, шудрага, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн үндсэн хөг болох эгшгүүдээс гаргаж болно. Ийм маягаар Монгол ардын бүх эгшиглэгээний эгшгийн цувааг эхний нэг таван эгшигтийн төрлөөс гаргаж авч болох учир эгшгийн бүрэлдэхүүн ижил юм...” хэмээн ардын хөгжмийн эгшиглэгээний талаар хөгжмийн зохиолч, хөгжим судлаач доктор Н.Жанцанноров таван эгшигтийн онолын талаар тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд Монгол ардын таван хөгжмийн зэмсгийн эгшиглэгээнд үндсэн эгшгүүд бүх зэмсгүүдэд байгаа бөгөөд зэмсэг тус бүр өөрийн өвөрмөц хийц, бүтэц, эгшиглээ (тембр) хөгжимдөх арга барилтай ч тэдний хамтран хөгжимдөх хөг аялгуу нь хоорондоо нарийн зохицолтойгоор дуурьсдаг онцлогтой юм.
 
Хэдийгээр зэмсэг бүр өөр өөр эгшиглэгээтэй ч ижил эгшгүүд нь хоорондоо нягт уялдаа, шүтэлцээтэйгээр нийцтэй хөг, эгшиглэгээгээр дуурьсдаг нь төгс сонсголонг бүрдүүлж байгаа ажээ. Мөн судлаач эрдэмтэн Н.Жанцанноров Ардын  цөөхүүл хамтран хөгжимдөхдөө нэг л ардын дууны аяыг хөгжимдөж байгаа мөртлөө хөгжмийн зэмсэг бүрийн онцлог, хөгжимчин бүрийн чадварын түвшингээс хамаарч тухайн аялгуу янз бүрийн хувилбар болж дуурьсан тэр нь олон хоолойн урлаг болно” хэмээгээд энэ нь өрнө дахины зохирлын тодорхой тогтолцоо. үүсэхгүй, харин хэвтээ чиглэлийн орон зай, цаг хугацааны нарийн үйл явц өрнөнө хэмээн тайлбарлажээ. Энэ нь нэг дуу, аялгууг хэмнэлийн (ритмийн)олон хувилбараар хөгжимдсөн  ч  аялгуу нь маш сонсголонтой дуурьсдаг гэсэн үг юм.
 
Харин хамтран хөгжимдөхдөө тэд ардын хөгжмийн өвөрмөц найруулгыг бий болгодог байна. Харин ардын хөг, донж маягаар хөгжимдөнө гэдэг зөвхөн ур зүйн асуудал биш, энэ нь үндэсний хөгжмийн өрмөц сэтгэлгээ юм. Тухайлбал манай алтан үеийнхний хоршил, гурвал) тавал хөгжмөөр хөгжимдсөн монгол ардын дуунуудын бичлэг Монголын радйогийн алтан санд хадгалагдаж байдаг.
 
МУГЖ, алдарт гавьяат хөгжимчин лимбэч, шудрагач Л.Цэрэндорж шудрагаар хөгжимчин П.Буян нар, шанз хуучраар хөгжимдсөн монгол ардын дуу “Ванлий”, Б.Цэдэн, Д.Индрээ нарын хуучир Лимбээр хөгжимдсөн “Гандан уулын цэцэг”, С.Цэвэлмаа, Л.Жамсранжав нарын лимбэ, хуучраар хөгжимдсөн “Янлинхуар”,С.Бүтэд) Б.Баатарзориг нарын шудрага, хуучраар хөгжимдсөн “Соёл эрдэнэ”, С.Базаррагчаа, П.Буян нарын хуучир шудрагаар хөгжимдсөн “Ганихуар цаас” зэрэг нь маш өвөрмөц хөгжмийн хоршил бөгөөд үүнийг маш өвөрмөц донж маяг, ардын барилаар хөгжимдсөн байдаг. Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадам Чехословак улсын Прага хотод болсон концертод Б.Дамдинсүрэн лимбээр уртын дуу “Дөрвөн цагийн гоцлон”, Л.Мөрдорж, Ж.Долгоржавын дуулсан “Дөмөн”-г дагаж хуурдсан байна. Харин тус тоглолтонд ардын хөгжмийн тавал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ.
Үүнд:
1. Б.Дамдинсүрэн – Лимбэ 
2.С.Бадаррагчаа — Шудрага
3.Л.Мөрдорж — Морин хуур
4.С.Цэвэлмаа - Хуучир
5.Ц.Намсрайжав — Хуучир
6.Ж.Чулуун - Ёочин
7.Х.Доёддорж- (Контробас) нар оролцож, энэ чуулгад хуучир хоёр, контро бас нэг байгаа ч гэсэн ардын хөгжмийн тавал буюу үндсэн таван зэмсэг морин хуур, лимбэ, шудрага, хуучир, ёочин бүрэн бүрэлдэхүүнээр байгаагаараа онцлог юм.
 
Ийнхүү чуулгууд нь дараа дараагийн залуучууд оюутны их наадмуудад хөгжимчид нь солигдон зэмсгийн бүрэлдэхүүн нь үндсэн хэвээр олон тоглолтод оролцсон байна. 
 
Тухайлбал: 
Л.Жамсранжав-лимбэ , Д.Цэрэндолгор — Хуучир, С.Мярагбадам - Шудрага Ж.Чулуун - Ёочин Г.Жамъян - (Морин хуур) нар үндсэн бүрэлдэхүүнээр тоглож байсан аж. Ийнхүү Монгол ардын хөгжмийн тавал нь өргөжин улмаар 1950-1960 оны үед АДБУЧуулга одоогийн УДБЭЧ-ийн дэргэд нэлээд олон чуулга үүсч уран бүтээлээ туурвих болжээ.
 
Тухайлбал: “Найрамдал”, “Аялгуу”, “Таван эгшиг”, “Залуус” зэрэг хамтлаг чуулга шинээр бүрдсэн нь эдгээр чуулгын үндсэн суурь нь мөн л гэрийн гэгдэх таван хөгжим байсан бөгөөд тус чуулгуудын дуурьсал, хөг эгшиглэгээ нь баяжиж, хөгжимдөх ур чадвар нь улас дээшилсээр байна. Анхны тавал хөгжим тухайн цаг үедээ зөвхөн ардын дуугаа чадварлаг сайн хөгжисдөж байсан авьяслаг хөгжимчид байсан бол хөгжимчдийн ур чадвар дээшилж мэргэжлийн хөгжимчин уран бүтээлчдээр эгнээгээ өргөжүүлж,мэргэжлийн ур чадвар шаардсан хөгжмийн бүтээлүүдийг хөгжмийн зохиолчид туурвиснаар олон шинэ шинэ зохиолуудтай болоод болоод байна. Монгол ардын хөгжмийн тайлал нь монгол ардын дан хоолойн аялгууг онцгой найруулга шаардахгүй, сонсогчдын таашаалд бүрэн нийцсэн яруу тансаг аялгуу эгшгээр дуурьсдаг хэмээн олон судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, ардын хөгжимчдийн хамтран хөгжимдөх ур чадварын аялгуунаас өөр чухал хүчин зүйл үйлчилдэг гэдэг.
 
Ардын хөгжимчдийн сэтгэлгээ ур чадварын тэрхүү өвөрмөц донж маяг найруулга тодорхой нэг бүтээлд нийлж нэгдэн уран сайхны төгс найруулга үүсгэдэг хэмээн хөгжим судлаач доктор Ж.Энэбиш “Уран сайхны шүүмж буюу онгодыг өдөөгч халгай” бүтээлдээ өгүүлсэн байдаг. Харин ардын хөгжмийн тавалын дуурьсал, аялгуу, хөгжимдөх онцлог, донж маягт нөлөөлдөг хүчин зүйл бол хөгжимчдийн хөгжимдөх орчин, хөгжимчдийн суудлын зохион байгуулалт, эрэмбэ дараалал юм. Тэдний ахмад үеийн алдарт хөгжимчдийн суудлын зохион байгуулалт нь өвөрмөц байжээ. Орчин цагийн тавал хөгжимчдийн байрлал нь баруун талаас, морин хуур, шудрага, ёочин, хуучир, лимбэ дарааллаар суудлын эрэмбээр эрэмбэлэгддэг байж.
 
Ер нь Монгол ардын тавал хөгжим нь хоорондоо нэг нэгтэйгээ хоршдог, хоршил нь нийлэмжтэй бөгөөд, зохицол сайтай байдаг нь тухайн зэмсгийн эгшгийн давхцал хөг эгшиглэгээтэй шууд холбоотой, иймээс нийцтэй нягт дуурьсдаг байна. Хөгжмийн зэмсгүүдэд ихэвчлэн чавхдастай товшвор, цохивор зэмсгүүд байдаг. Иймээс зэмсэгтус бүрийн авиа эгшиг гаргах онцлог, хоорондын нийцэл, зохицол зэргийг анхаарч үзэх шаардлага гарч байна.Үнэхээр лимбэ яагаад зогсч хөгжимддөг хөгжимчнөөс барил, амьсгаа, хөгжимдөх ур чадварт нөлөөлөх хүчин зүйл юу байдаг зэргийг анхаарч үзэх шаардлага гарч байгаа юм.
 
Мөн морин хуур, хуучир хоёр хоёулаа нумт зэмсэг боловч (нумтын групп) энэ нь бие биеийн давхцал, хөг эгшиглэгээ нь уусгаж тодорхой бус дуурьслыг бүдгэрүүлж байдаг учир тэр бүрийн тод эгшиг авиа ялгарч сонсогддоггүй, мөн шудрагын авиа эгшиг, ёочингийн цуурайнд дарагдах тохиолдол элбэг байдаг. Мөн ёочин цуурай ихтэй ч товшивор, цохивор зэмсэг учир хуучир, лимбэ хөгжмийн хооронд суухад хөгжим бүрийн хөгжимдөж буй аялгуунууд тодорч илүү зохицол сайтай дуурьсана.
 
Иймээс монгол ардын Таван хөгжимд хөгжимчдийн суудлын байрлалд анхаарч ахмад үеийн хөгжимчдийн уламжлалт суудлын байрлалаар суувал дуурьсал эгшиглээ дуурьсал бий болж, мөн уламжлал эгшиглээ дуурьслыг өвлөн авч хөгжүүлэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн бодно. Иймээс уламжлалгүй, шинэчлэл гэж үгүй. Гэрийн гэгдэх таван хөгжим буюу ардын хөгжмийн сонгодог таван хөгжмөө уламжлан хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал зорилт болж байна. Ийнхүү ардын хөгжмийн буюу гэрийн таван хөгжим нь зуунаас зуун дамжин монголчуудын оюуны соёл, сэтгэлгээний давтагдашгүй үнэт өв, ардын хөгжмийн сонгодог тавал болтлоо уламжлагдан өнөө бидний бахархал болон иржээ.
 
 
Ж.Чулуунцэцэг / СУИС-ийн багш, докторант, хүндэт профессор/