Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглээ, хадгалалт, хоол бэлтгэх, үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэх, түүхий, дутуу чанасан өндгөөр хийсэн хоол, чанарын шаардлага хангаагүй мах, загас, салат, кремтэй бялуу, нарийн боов зэргийг зохисгүй хэрэглэх нь тус халдвараар өвчлөх гол шалтгаан болж байгаа аж.

Энэ мэт эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ аврахын тулд дараах зөвлөмжийг амьдрал ахуйдаа тусган хэрэгжүүлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Үүнд:

-Хоол хунсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах

-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, cap, өдөр, хэрэглэх    хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх

- Лаазалсан xүнc хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх

-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгииг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

- Хүнсний бүтээгдэхүүн хадгалалтанд анхаарах

- Хүнсний бүтээгдэхүүн хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зуйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх

- Хоолыг чанаж, гуйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

- Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах. Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

- Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх

- Усыг буцалгаж хэрэглэх

- Махны модыг бусад xүнc бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших зэргийг мөрдөх шаардлагатай.

Илрэх шинж тэмдэг

Хоолны хордлогот халдварын уед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Тухайлбал,

-Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах

-Халуурах

-Толгой өвдөх

-Бөөлжих

-Ядрах

-Суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах

-Дотор муухайрах

-Ам цангах

-Гар хөл, үe мөчөөр өвдөх гэх мэт.

Хүнсний аюулгуй байдлыг хангах таван түлхүүр зөвлөмж

Tүлхүүp 1: Цэвэр байх нь бичил биетнууд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ. Ингэхийн тулд,

-Хоол бэлтгэх, идэх, боловсруулаагүй хүнсний зүйлд хурэх, бие зассаны дараа болон өмнө нь гараа угаах

-Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүx зүйлийг угаах

-Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх

-Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх

-Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах

Tүлxүүp 2: Болсон, туухий 6утээгдэхуунийг тусад нь байлгах нь бичил биетнууд дамжихаас сэргийлнэ. Ингэхийн тулд:

-Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах

-Махны модыг бусад xүнc бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

-Ундны ус бохирдохоос сэргийлэх

Tүлхүүp 3: Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнууд идэвхгүйждэг. Тиймээс хоол хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх хэрэгтэй.

Tүлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ. Иймийн тулд болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт хоёр цагаас илүү хадгалахгүй байх шаардлагатай юм.

Tүлхүүp 5: Ундны цэвэр ус, хунсний аюулгуй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ. Тиймээс:

-Ундны цэвэр ус хэрэглэх

-Усыг буцалгаж хэрэглэх

-Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх

-Жимсийг угааж, хальсалж хэрэглэх

-Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах

-Цэвэр, аюулгуй хүнсний зүйлсийг сонгож хэрэглэх

-Гэмтсэн, муудсан, хөгцөрсөн хүнсний зүйлээс татгалзахыг тус тус зөвлөж байна.

Эх сурвалж: "Багш" сонин