sonin.mn
Нижгэр, шинэ содон үүсгэл өрнүүлснээрээ шижгэр хэмээн үнэлэгдэв. 25 бол монгол уламжлалаар эрийн цээнд хүрч, бяр амтагдсан нас билээ. Ийм бэлгэдэлт өлзий хутгийг “Монос” группийнхэн утга дүүрэн харууллаа.
 
Зах зээлийн давалгаан дунд 1990 онд “Монос” компанийн шавыг тавьж, тооныг тулж, голомтыг асаажээ. Энэ хугацаанд тус компани Монголдоо төдийгүй дэлхийд данстай групп болж өргөжин тэлсэн байна. Монос модноос мойл жимс ургадаг бол Л.Хүрэлбаатарын үүсгэн байгуулсан “Монос” группээс хүн зоны эрүүл мэндэд эрхэм тустай эм бэлдмэл, амин дэм түгсэн юм. Монос, Хүрэлбаатар хоёр иш үндэс мэт урган дэлгэрч, өөдлөн хөгжжээ.
 
Л.Хүрэлбаатар эм зүйн ухааны доктор, профессор болж, шинэ шилдэг бүтээлээрээ Монгол Улсын төрийн шагнал хүртэв. Хүн зон олныхоо эрүүл мэндийн төлөө мэдлэг ухаанаа харамгүй зориулах нь эрхэм дээд үйлс төдийгүй аз жаргапын манлай юм. "Монос” групп өрнө дорныг холбосон үйлчилгээ харилцааны сүлжээтэй, хот хөдөөд салбар нэгжтэй бүхний танил, хотлын ерөөл оршсон дэлгэр их үйлсийн уурхай болсон байна. Жаргалын дээдийг эрүүл энх гэвэл түүний төлөө чармайн ажиллаж байгаа “Монос” групп бол аз жаргалыг бэлэглэгч алтан сан юм.
 
Алтан санг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар дүүдээ нэрээр тэрлэсэн шүлгэн хадгаа өргөн барья.
 
Хазаартайхан морин сүйхэнд мэндэлж, Гэсэр сумд өлгийдүүлсэн 
Үзүүртэйхэн онгон хусанд мөргөж, Гандан хийдэд адислуулсан
Рилгүс бүтээгчдийн гэнэн хонгор мөрөөдлийг хувилахуй ухаанд залруулж
Эсэн эхийн баясгалан илааршлын чандманийг ивлэхүй дэлхийгээс үүсгэж, 
Латин гуншинтай эм зүйн тэнгисийг монгол цутгалангаар сэлбэсэн
Баруун бат гараасаа эгээрэхүйн монос цэцэглүүлсэн 
Ариун бодь сэтгэлээсээ гэгээрэхүйн мойл жимслүүлсэн 
Ангир ганганавал ботгон нүдэндээ дүүрэн нулимстай 
Тэнгэр нүргэлбэл бадам урууландаа бүтэн тарнитай 
Агарын төгс, билгийн хурцыг томолдуулан зохируулсан
Ридийн хувилгаан, үлэмж төгөлдөр эрдэмтэн оточ!
 
СХД-ийн 20 дугаар хорооны иргэн Ж.Дарьханд