Жаргалант сум уул, ой мод, хад асга, жалга судаг ихтэй учир төрөл бүрийн ан амьтад элбэгтэй. Тэр дундаа хээрийн боохой гэгддэг чоно дийлэнх. Энэ нутгийн малчид ч хээрийн боохойноос малаа хамгаалахын тулд бүхий л арга чаргаа хэрэглэнэ. Энэ хавар ойр ойрхон цас орсон учраас чоно авлаж, гөлөг авах боломж бүрдэж, Жаргапант сумынхан чонын анд гарсан юм.
Ангийн үеэр Эрдэнэ -Уул багийн Д.Баттулга - 17 гөлөг, Ц.Мөнхбат - 1 чоно, 8 гөлөг, Хоолт багийн Б.Энхбаатар, Б.Баттулга нар 9 бэлтрэг, Асайт багийн Хишигбадрах 7 бэлтрэг зэрэг баг тус бүрээс явсан анчид олзтой ирсэн байна. Харин багаар тооцоход Эрдэнэ-Уул багийнхан 1 чоно, 31 бэлтрэг, Асайт багийнхан 1 чоно, 27 бэлтрэг, Хоолт, Зуслан багийнхан тус бүр 1 чоно, 24 бэлтрэг, Баянцагаан багийнхан 5 бэлтрэгийг тус тус агнажээ.
Сумын Засаг дарга Ч.Батболд захирамж гарган бэлтрэг тус бүрийг 2000 төгрөгөөр үнэлж, нийт 206000 төгрөгийн урамшууллыг анчдад олгосон байна.
Д.Бүрэнхангай
Эх сурвалж: "Архангайн амьдрал"
Сэтгэгдэл0