sonin.mn
Монгол улсын Филармони 2016 оны 3-р сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлэх аж.
Уг төслийн хүрээнд Морин хуурын чуулгын дэлхийн болон монголын киноны хөгжмөөс дээжлэн хүргэх “Playing love” тоглолт, Баянмонгол жазз найрал хөгжмийн эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай”, эр цэргийн баярыг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон дуунууд”, Симфони найрал хөгжмийн “L.Beethoven  Symphony No8” зэрэг 3 удаагийн тоглолтыг зохион байгуулах бөгөөд 3-р сарын 8-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан тоглох гэж байна.
 
Тоглолтонд “Баянмонгол жазз найрал хөгжим” удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /МУСТА/, дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С.Нямбаяр нар оролцон ая дуугаа өргөж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.