sonin.mn
Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд, бизнес эрхлэгчдийн санаачилгаар Богд суманд ургадаг тоорой модыг хамгаалах аян өрнөж байна.
 
Тоорой мод нь улсын хэмжээнд говийн 30 орчим бүсэд 53 мянган ширхэг ургадаг бол Өвөрхангай аймгийн Богд суманд 1000 хүрэхгүй шахам байдаг. Говийн мал сүрэг тоорой модны залуу мөчрийг идэж гэмтээхээс гадна айл өрхүүд гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа, саравч барихад уг модыг ашигладгаас нэн ховордож,  Дэлхийн улаан номонд ороод байгаа юм.
 
Аймгийн бизнес эрхлэгчид GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн дэмжлэгтэйгээр Тоорой моддыг хамгаалах хашаа барихаар 5 сарын 20-ны өглөө Богд сумыг зорих бөгөөд хашааны тулгуур шонг бэхлэх 13х16 харьцаатай 150 ширхэг дугуй шаардлагатай болж байгаа аж. Тиймээс “Тоорой хамгаалах дугуй” аяныг иргэдийн дунд зарлаж, хуучин дугуйгаа хандивлан мянган настай модыг хамгаалах, цөлжилтийг  сааруулах үйлст хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг