sonin.mn
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын захирагчийн албанаас иргэдийн дунд нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
 
Цэвэрлэгээнд 47 аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилчин, алба хаагчид хамрагдаж, байгууллагынхаа эзэмшлийн зам талбайг болон зураглалаар хариуцуулсан 50 метр талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ.
 
Тус цэвэрлэгээгээр Арвайхээр тохижилт үйлчилгээ-ОНӨААТҮГ-ын  хог тээврийн 8 машин ажиллаж, нийт 17 рейс хийн 85 тн хогийг зориулалтын хогийн цэгт зөөж тээвэрлэсэн байна.
 
Албан байгууллага аж ахуй нэгжүүдээс БОЭТ, Стандарт хэмжил зүйн төв, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, 1-р сургууль, 2-р сургууль зэрэг байгууллагууд идэвх санаачилгатай ажилласан бол төв бараан зах дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд болон Од хорооллын орчмын  айл өрхүүд цэвэрлэгээнд оролцсонгүй хэмээн тус албанаас мэдээллээ.
 
Мөн сумын 11 багт их цэвэрлэгээг явуулж, нийт 1217 иргэн хамрагдаж, 31 рейс буюу 155 тн хог хаягдлыг цэвэрлэжээ.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг