sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод “Хянган” хонины үүлдэр баталгаажуулах Олон улсын хурал энэ сарын 16-17-ны өдрүүдэд  болов. Хуралд Дорнод аймгаас Политехникийн коллежийн төлөөлөл оролцоод иржээ.
 
Монгол омгийн хонийг Австралийн цагаан хоньтой эрлийзжүүлэн шинэ үүлдэр гаргаж авсныг Монгол, Орос, Хятад болон Австрали улсын төлөөлөгчид оролцсон энэ хурлаар баталгаажуулжээ. Тэд мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж, энэ нь бүс нутгийн түвшинд эдийн засагт жин дарахуйц ажил боллоо гэж үнэлж байсан.
 
Энэ хуралд оролцсон манай төлөөлөгчид өөрийн улсын хонины аж ахуйн салбарт өөрчлөлт хийж экспортод зориулсан хонины шинэ үүлдрийг бий болгох цаг нь болсон гэдэгтэй санал нийлэв.
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг