sonin.mn
Баян-Өлгий аймаг дахь Шегиртай амралт сувилал ахмадуудад зориулагдсан энэ эмнэлэг Өлгий суманд  гурав дахь жилдээ амжилттай  ажиллаж байна. Шегиртай рашааны нэрийг авсан учир нь уг рашаан аймгийн төвөөс 140 орчим км алслагдсан байдаг тул үйлчлүүлэгчдэд дөтлүүлж байгаа хэрэг юм байна. 
 
Сувиллын газар жилд мянга  орчим хүнийг хүлээн авч, тус бүрийг нь арав хоног хөнгөлөлттэй үнээр амрааж, рашааны ус, шавар, ургамал болон  биеийн тамир, бариа засал, бодис зүй, гэрлийн болон цахилгаан эмчилгээ, усан шүршүүр, эмчилгээний гимнастик, сувиллын хоол, иллэг, шилмүүст ванн, зүү төөнүүрийн зэрэг эмгүй эмчилгээ хийж байна.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг