sonin.mn
Эх хэлний боловсрол соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас Завхан аймгийн Идэр суманд V-XII ангийн сурагчид, анхан шатны болон монгол хэл, уран зохиолын багш нарын дунд “Багш дор мөргөмү” уриан дор эх хэлний их сорилго олимпиадыг  зохион байгуулжээ.
 
Олимпиадад 11 аймгийн 61 баг оролцсоноос багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон тэргүүн байрт шалгарчээ.
 
Мөн монгол бичгийн зөв, цэвэр бичих уралдаанд Галт сумын сургуулийн  монгол хэл уран зохиолын багш А.Цэрэнхүү тэргүүн байр, бага ангийн багш нарын олимпиадад Галт сумын сургуулийн бага ангийн багш Н.Ариунтунгалаг тэргүүн байр, С.Тунгалаг дэд байрыг тус тус эзэлжээ. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг