sonin.mn
Хөвсгөл аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулж 24 суманд 197 айл өрх 1437 мод, бут, 184 аж ахуйн нэгж байгууллага 7131 мод бут тарьж нийт 2629 иргэд оролцож 14,57 га талбайд 8478 мод бут тарьж, 956 м2 цэцгийн мандалд цэцэг тарьж, 750 м2 талбайг зүлэгжүүлж  14 сая төгрөг төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
 
Танайд мод тарья” аяныг сум дундын ойн ангиуд зохион байгуулж хашаандаа мод тарих сонирхолтой айл өрхүүдийн бүртгэлийг авч хашаанд нь мод тарих ажлыг зохион байгуулжээ Энэ үеэр 18 айл өрх, нэг өрхийн эмнэлэгт 8 төрлийн 188 ширхэг мод, бут тарьжээ.
 
Мөн бурхан багшийн их дүйчин өдөр, амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж албан байгууллага мод бут тарьсаар байна. Мөрөн сумын хэмжээнд “Хашаандаа тохилог амьдаръя” аяны хүрээнд иргэд орчноо тохижуулах зорилгоор хашаандаа мод бут, цэцэг тарьсаар байгаа ажээ. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг