sonin.mn
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлаж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах тухай” зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо.
 
Хөвсгөл нуурыг хамгаалах арга хэмжээ авахдаа нэгдүгээрт: Юнескод бүртгүүлэх, хоёрт: Төрийн тахилгатай болгох, гурав: Хамгаалалтын арга хэмжээг чангатгах зарлиг гаргах гэсэн гурван чиглэл баримталж байгааг Хатгал тосгоны иргэд хэлэлцүүлэгт оролцогчид танилцаад хамгийн түрүүн Хөвсгөл нуурыг Дэлхийн өв Юнескод бүртгүүлэх саналыг дэмжжээ.
 
Дэлхийн өвд бүртгүүлснээр төрийн тахилгатай болж хамгаалах арга хэмжээ сайжирна гэж үзэж байгааг хэлэлцүүлэгт оролцсон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, Хатгал тосгоны иргэд хэлж байлаа.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг