sonin.mn
Улсын Филармонийн хэрэгжүүлж  буй “Монголын сайхан орон” төслийн хүрээнд Симфони найрал хөгжмийн хамт олон “П.И.Чайковский Симфони №6” болон “Эргэх дөрвөн улирал ” төгөлдөр хуурт зориулсан цуврал концертыг энэ сарын 24-нд тоглоно.
 
Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн "Эргэх дөрвөн улирал" бүтээлд  жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрийд хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг.
 
Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач  СТА Д. Нямдаш, Б.Батбаатар, СГЗ, хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг нар оролцоно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг