sonin.mn

 

Нийслэлийн III, IV хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт “Муур хөөрхөн үзэсгэлэн” энэ сарын 19-нд болно.

 
Монголд анх удаа зохион байгуулах уг үзэсгэлэнгийн үеэр Монголд байгаа ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларах бөгөөд Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур түүний зулзагыг сонирхох боломжтой.
 
Үзэсгэлэнд оролцох зочдод муурын үүлдэр бүрт зориулсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой. Муур үржүүлэгчдэд Дэлхийн муурын холбоо /WCF/, Монголын муурын холбоо /МCF/-ны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ муурны цаашдын хөгжил болон хамгааллын талаар санал солилцох юм. Муурны  үзэсгэлэнгийн тасалбар нь хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг