sonin.mn
БСШУЯ, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Монгол контент ХХК болон ШУТИС-ийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран “Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдаан зарлалаа.
 
Тус уралдаан нь комик ном, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик /манга/ ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчлах, анимэйшн, комикс үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.
 
Уралдаанд комикс ном, анимэйшн, комикстрип төрлөөр комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид оролцох боломжтой.
 
 Уралдааны тэргүүн байрт алтан шагнал /Gold Awards/, Япон Улсаар аялах эрх, ивээн тэтгэгчдийн шагнал, удаах байрт мөнгөн шагнал /Silver Awards/, Wacom төхөөрөмж гардуулах юм. Бүтээлийг ирэх наймдугаар сарын 01-нийг хүртэл Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэст хүлээн авна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг