sonin.mn
КАТМАНДУ. /Prensa Latina/. 29 улсын 199  иргэдийг оруулан тооцоход нийт 456 уулчин өнгөрсөн 4, 5 дугаар сард Эверест ууланд Балбын талаас авиралт хийж оройд нь гарсан гэж тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдэгджээ.
 
Далайн түвшнээс дээш 8848 м-ийн өндөрт орших дэлхийн хамгийн өндөр оргилд 45 эмэгтэй уулчин гарсан бөгөөд тэдний дотор Энэтхэгийн 18 настай уулчин Штанцит Ласкин, Шинэ Зеландын 55 настай уулчин Лидиа Маргет Брэди нар байна.
 
Эрэгтэй уулчдаас хамгийн залуу нь Энэтхэгийн 19 настай уулчин Балкар Синк бол хамгийн ахмад нь Өмнөд Солонгосын 62 настай уулчин Ёнг Хео байжээ.
 
Цаг агаар таатай байсан учир энэ жил зуны авиралтын хугацааг хамгийн урт буюу 5 дугаар сарын 11-16 болон 5 дугаар сарын 19-23 ны хооронд болгож тогтоосон гэж Аялал жуулчлалын яамны ажилтан Гянендра Шреста ярьжээ. 
 
Мөн 5 дугаар сарын 19-нд 209 уулчин ганцхан өдрийн дотор дэлхийн зулайд хүрэх авиралт хийсэн ажээ.
 
Энэ хугацаанд 5 хүн ууланд авирах явцдаа осолдож нас барсан бөгөөд тэдний 3 нь энэтхэгчүүд байсан байна. Өмнөх хоёр улирал осол эндэгдэл ихтэй байсан бөгөөд 2014 онд гэхэд 18 шерпа буюу хөтөч нурангинд даруулан амиа алджээ. Өнгөрсөн жил 4 дүгээр сард болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас авиралтыг зогсоосон байв.
 
Эверестэд хийх авиралтууд хаврын сүүл шувтарч борооны улирал эхлэхийн өмнөхөн буюу 4 болон 5 дугаар сард болдог ажээ. Учир нь, энэ үед тухайн газарт салхины хурд саардаг байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг