sonin.mn
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК хамтран Хонгконгийн “ITE-2016” олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн яармагт оролцлоо. 6-р сарын 16-19-ний хооронд үргэлжилсэн тус үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 300 гаруй байгууллага, улс, хот оролцов.
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилготойгоор “ITE” үзэсгэлэнд Улаанбаатар хот 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Хонгконгийн пасспорт бүхий иргэд дэлхийн 140 гаруй оронд визгүй зорчдог бөгөөд манай улсад 14 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг.
 
7 сая гаруй хүн амтай ч гадаад аялалд жилд 20 гаруй тэрбум ам.долларыг зарцуулдаг судалгаа байна. Мөн сүүлийн жилүүдэд ажил, албан хэргийн журмаар манай хотыг зорих Ази зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. “МИАТ” ХК зуны улиралд долоо хоногт 5 удаа Улаанбаатар-Хонгконг чиглэлд нислэг үйлддэг гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.