sonin.mn
Мэргэжлийн болон сонирхогчдын сонгодог бүжгийн “Nomadic Kids” хүүхдийн анхдугаар уралдаан өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа болно. Тус уралдааныг УДБЭТ, “Nomadic Ballet Production” хамтран сонгодог бүжгийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх зорилгоор зохион байгуулж байна.
 
Уралдаанд сонгодог бүжгээр хичээллэдэг 5-18 насны 60-аад хүүхэд оролцох юм. Зохион байгуулагчдын зүгээс уг тэмцээнийг жил бүр уламжлал болгохоор төлөвлөжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг