sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн  ширүүн бороо тасралтгүй орж байгаагийн улмаас 35 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй болоод байна гэж Хятадын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Сычуань болон Хубэй мужид ширүүн бороо тасралтгүй орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүсчээ.
 
380 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж тус улсын Иргэний хэргийн яамны албаны хүмүүс хэлэв. Тэдний мэдээлснээр, 5600 байшин барилга нурж, үр тариа усанд автаж, гамшгийн улмаас 6.3 тэрбум юань буюу 950 сая долларын хохирол учраад байна.
 
Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Хятадын цаг уурчид анхааруулжээ. Холбогдох албаны хүмүүс сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагааг зогсолтгүй явуулж байна. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг