sonin.mn
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах “The 8thExhibition of Young Mongolian Artists 2016” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 24-нд Монголын Уран зургийн галерейд болно.
 
Тус үзэсгэлэнг 8 дахь жилдээ МУЭ, Монголын Уран зургийн галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, БНСУ-ын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж байна.
 
Энэ удаагийн үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлч уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн төрлөөр 200 гаруй бүтээлээ толилуулах юм. Гран при, тэргүүн, тусгай байрт нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар 1 уран бүтээлчийг шалгаруулна.
 
Мөн үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажиллаж ирсэн ноён Гиль Ён Хуаны ивээн тэтгэлгээр Гран при шагналын эзэн тус улсад 3 сарын солилцооны хөтөлбөрт хамрахаас гадна бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхтэй болох аж. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал олны хүртээл болно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг