sonin.mn
Логлайн : Хайртай бүсгүйг нь үл ойлгогдомоор үхэлд хүргэсэн нууцлаг шалтгааныг нь олохын тулд нэгэн хакер бүхэл бүтэн нийгмийн эсрэг тэмцэнэ. Түүний эсрэг талд нь Засгийн газар , Тагнуул , Хуулийн байгууллага байх бөгөөд тэрхүү хакер бүгдтэй нь оюун ухааны хурц ширүүн дайн өрнүүлэх шаардлага гарна.
 
Синопсис : Монгол улс нийгэмдээ ахдам хэтэрхий том халууралд автчихсан байлаа. Товчоор бол үүнийг Хаос гэнэ. Учир нь өөрийгөө Mr.No гэж нэрийдсэн нэгэн хакер Засгийн газар , Агентлаг яамд , Компаниуд , Цагдаа , Тагнуул , Шүүх , Үүрэн телефон оперотарууд гээд бүх газрын сервер , сүлжээнд нэвтрэн цахим болон кибер халдлагуудыг удаа дараа өргөн цар хүрээтэйгээр хийж байлаа.
 
Үүгээр ч зогсохгүй Тагнуулын газар дахь маш нууц мэдээлэлийн санд хүртэл нэвтрэн олон тооны мэдээлэлүүдийг нийтэд цацаж байлаа. Түүний энэхүү үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой гэмт хэргийг таслан зогсоохын тулд Mr.No-ын эсрэг Цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн тэмцсэн боловч бүрэн ялагдалд хүрч Mr.No гэх хакерт хоншоороо тас цохиулна.
 
Цагдаагийн ерөнхий газрын дарга хүртэл Төрийн 3 өндөрлөг хуралдсан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд Mr.No гэх хакерын ажиллагаа нь Цагдаагийн байгууллагийн хүчийг нэгэнт даван гарчихсаныг хүлээн зөвшөөрнө. Үндэсний аюулгүйн зөвлөлийнхөн Тагнуулын ерөнхий газрын дарга болох Генералд хандана.
 
Генерал арга хэмжээнүүдийг шат дараатай яаралтай авч Тагнуулын ерөнхий газрын харъяа Кибер халдлагатай тэмцэх газрынханд үүрэг болгон Mr.No гэх хакертай тэмцэж улс орныг хямралд автаасан гэмт хэрэгтнийг яаралтай олж баривчилахыг тушаана. Албаныхан шуурхай хуралдаж Mr.No хакертай тэмцэх ажлын хэсгийнхэнийг байгуулна.
 
Ажлын хэсэгт Тагнуулын газрын Кибер халдлагатай тэмцэхийн шилдэг хакераас гадна Мr.No гэх хакераас хэдэн долоон хоногийн өмнө Монголын 1300 гаруй сайтуудыг хакердсаны улмаас Тагнуулын Мөрдөн байцаах газарт байцаагдаж байсан Батболд гэх хакер тэдний ажлын хэсэгт багтан хамтран ажиллана.
 
Батболд гэх хакер нь өөрийгөө 1300 гэж нэрийдэх агаад 1300 , Мr.No гэх хоёр хакер хоёулаа хүчирхэг өгөө , аваатай хоёр эсрэг тал юм. Нэг нь төр засагтай хамтарч Mr.No-ыг барих гэж оролддог бол нэг нь Төр засгийн эсрэг тэмцэнэ. Ингэснээр энэ хоёрын дунд хурц тэмцэл өрнөж эхлэнэ.
 
Гэсэн ч Mr.No ямагт нэг биш нилээд хэдэн алхамын урд овсгоо самбаа , ур чадвараар илүүрхэн баригдахгүй. Хэдий тийм ч олон удаагийн ажиллагааны дүнд Тагнуулын ажилчид түүний мөрөөр мөшгин Mr.No-г илрүүлэх үед хэний ч таамаглаагүй нэгэн угтан авах болно.
 
Тэрхүү хакер нь өөрийн дурлалт бүсгүйн төлөө энэ бүхнийг хийсэн нь тодорхой болох бөгөөд үүний улмаас нийгмийн тогтолцоог эгээтэй л хөмрүүлчилгүй тэр чигээр нь доргиосон явдал нь дэлхийн хакерын түүхэн дэхь шилдэг ажиллагааны нэг болон үлдэнэ.
 
Энэ бол Амунгоо кино зохиолын логлайн бас синопсис нь юм. Өнөөдөр манай улсад гаднаас гэхэд өдөрт 10.000-аар тоологдох хэмжээний цахим халдлагууд гардаг бол мэдээлэлийн аюулгүй байдалтай холбоотой хуулиуд нь учир дутагдалтай. Энэ бүгдийг хаа хаанаа ойлгож болох Бид ямархуу билээ гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөж болно л доо.
 
Тэгээд ч дан ганц Монголын хуулиас гадна бусад улс орны хуулиуд ч гэсэн ниргэсэн хойно нь хашгирдаг юм шиг байна лээ. Хулгайд эд зүйлээ алдахаараа хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хуулиуд гэнэт амь ордог лугаа адил. Тэгвэл цахим халдлага болж компани , банк , агентлаг яамд , үүрэн холбооны хэрэглэгчидийн мэдээлэл алдагдвал яах вэ ? хууль сахиулахынхан гэмт хэрэгтэнийг барьж ял зэмийг нь хүртээх болоход учир дутагдалтай хуулиудаа эргэн харах уу ? гадны улсуудад энэ мэтийн өндөр зэрэглэлийн хакерын ажиллагаа болж олон саяар тоологдох хохиролд хүрсэнийг зурагтаар мэдээлэлэхэд манай иргэд үүнийг Мундаг хүүхэд хийсэн хэмээн бахархал болгон харна. Тэгвэл Монголын нөхцөл байдалд ийм зүйл болвол Манай хуулийн байгууллагууд үүнийг Мундаг хүүхэд хийсэн гээд толгойг нь илж иргэд үүгээр нь бахархах уу ? 
 
Нөгөөтэйгүүр энд тагнуулч гэж юу юм бэ ? Ерөнхийлөгч гэж юу юм бэ ? гэдгийг уран сайхны аргаар дажгүй тайлбарласан эд юм. Ерөнхийлөгч бол ялгаагүй л улс төрч тиймээс олон улс орны нөхцөл байдлаас шалтгаалж мөнхүү улс оронд нь үүсээд байгаа шалтгаанаас үүдсэн олон ашиг сонирхолууд дахь уулзвар дундах зөв цэгийг нь олж шийдвэр гаргаж байгаагаас үүдэн бусад хэсэгт нь хохирол учирч зөрүүтэй тушаалын хар гайгаар нэгэн тагнуулч ажилаасаа халагдсан ч энэ нөхцөл байдалд тагнуулч гэж хэн байх вэ гэдгийг гаргасан бүтээл юм.
 
Тагнуулын урлагын Моцарт хэмээн алдаршисан Аллан Даллес нэгэнтээ тагнуул хийнэ гэдэг бол "Хүүр цогцосгүй оюун санааны өргөн цар хүрээтэй дайн хийнэ гэсэн үг юм" хэмээн хэлсэн нь би гол зангилаа нь тэрхүү тагнуулчийн эх орны төлөө гэсэн нарийн арга ухааныг гаргаж байгаа бүтээл билээ.
 
Мэдээжийн хэрэг нийт массын сонирхолыг татах энгийн хэрнээ сонирхолтойгоор бичигдсэн эд юм. 
 
Үүнээс гадна манай нийгэмд тагнуултай холбоотой ямар нэгэн зүйл бичвэл эгээтэй яг л 37 оныхтой адил сэтгэхүйгээр хандахаас гадна хүлээн авна. Бичигч миний бие  37 оныг сануулах гээгүй юм аа. Харин шинэ огт өөр үе болох 17 оныг л урьдчилан сануулж буй хэрэг юм. 
 
Кино зохиол маань бичигдэж дууссанаас гадна роман маань төгсөх шатандаа орж буйг дуулгахад таатай байна. Кино зохиолыг маань сонирхох найруулагч , уран бүтээлч та бүгд хэрэв сонирхвол  доорх хаягаар холбогдоорой.  
 
Имэйл хаяг : Amaddai@journalist.com
Утас : 95444032 (Зөвхөн мессеж үлдээнэ үү)