sonin.mn
БАКУ./Azertac/. XX зууны агуу зураачдын нэг болох Пабло Руз Пикассогийн кубизмын урсгалын бүтээлүүд Нью-Йорк дахь орчин үеийн урлагийн музейгээс эхлээд Лондон дахь "Тэйт" орчин үеийн музей зэрэг томоохон байгууллагуудын ханыг чимсээр байна.
 
Алдарт уран зураачийн эхэн үеийн кубизмын урсгалаар бүтээсэн зургуудын нэг болох “Сууж байгаа бүсгүй” /Femme Assise 1909/ зураг нь зургадугаар сарын 17-нд болсон “Сотбис”-ийн Лондонд болсон дуудлага худалдааны явцад 43.2 сая фунт буюу 63.4 сая доллараар зарагдсан нь анх дуудсан үнээс 20 орчим сая доллараар илүү үнээр зарагджээ.
 
“Хамгийн агуу кубизмын уран бүтээл зах зээлд гарч ирлээ” гэж  “Сотбис” үзэж байгаа бөгөөд “Сууж байгаа бүсгүй” нь дуудлага худалдаагаар борлогдсон кубизмын бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрч дээд амжилт тогтоосон байна. Уг бүтээлдээ Пикассо өөрийн сэтгэлт бүсгүй бөгөөд уран бүтээлийнх нь модель болох Фернанда Оливьег дүрслэн зурсан ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг