sonin.mn
АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 24-26-нд ой тогтоолтын халз тэмцээн зохион байгуулж манай тамирчид хоёр медаль хүртлээ.
 
Энэхүү тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 75 мянган ам.долларын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн таван тамирчин оролцсон юм.
 
Манай тамирчид тус тэмцээнд ийнхүү амжилттай оролцон,  боломжит гурван медалийн хоёрыг нь хүртэж чадлаа.
 
Тухайлбал, Ази тивийн мастер З.Цэцэгзул /16 нас/ энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн тэргүүн  тамирчин  Иохонас Малловыг 4:1 буулган авч гуравдугаар байр эзэллээ. Аваргын төлөөх тэмцээнд Их мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн чансааны тавдугаарт бичигддэг ОУИМ  Саймон Рейнхардтай өрсөлдөн хоёрт эрэмбэлэгдэв.
 
Э.Пүрэвжавын хувьд Алекс Мюлленыг 4:3 харьцаатайгаар ялж гайхалтай ялалт байгуулсан бол дэлхийн чансааны тэргүүн, дэлхийн аварга, Германы тамирчин Иохонас Малловыг 4:0 харьцаагаар илүүрхэн ялж тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг