sonin.mn
Баянгол хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа удахгүй эхлэхтэй холбогдуулан “Зуслангийн бүлгүүдэд хэн хамгийн гоё нэр өгч, лого бүтээх  вэ?” уралдааны шилдгүүдийг тодрууллаа.
 
Тус уралдааныг хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх, тэдний дотоод ертөнц хүсэл мөрөөдлийг нээн илрүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав.
 
Уралдаанд нийт 130 бүтээл ирүүлснээс 38 дугаар сургуулийн сурагч Ө.Зоригтбаатар “Дэлхий”, 20 дугаар сургуулийн сурагч Г.Амаржаргал “Эв санаа”, Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагч Х.Отгонхишиг “Цолмон”, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагч Б.Бүжинлхам “Маргад”, 73 дугаар сургуулийн сурагч Э.Амарбаясгалан “Нөхөрлөл”, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн сурагч Б.Отгонцэцэг “Ирээдүй” зэрэг 13 бүтээл  шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.
 
Тун удахгүй үүд хаалгаа нээх энэхүү зуслангийн бүлгүүдийн нэрийг хүүхдүүд ийнхүү өөрсдөө өгч, логог хүүхдийн сэтгэлгээгээр урлалаа.  
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг