sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Жамбалбаярнямын авъяас, ур чадварыг шагнахаар шийдвэрлэсэн байна. Б.Жамбалбаярням нь Бүгд найрамдах Чех улсын Орлици хотноо зохиосон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлжээ.
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна. Сонгодог хөгжмөөр улс орныхоо нэрийг мандуулсан Б.Жамбалбаярням нь Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч  бөгөөд хийл хөгжмөөр гурав дахь жилээ хичээллэж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг