sonin.mn
ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Т.Энхбат нэр хүндтэй алдарт Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ.
 
Тэрбээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан юм.
 
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард тус хотноо болж өндөрлөсөн Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при, дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарчээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг