sonin.mn
Үндэсний их баяр наадамд зориулан Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглоно. Энэхүү бүтээлийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо.
 
Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдсөнөөс Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарч энэ сарын 10-ны орой Чингисийн талбайд үзэгч олноо баясгана.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил сонгон шалгаруулалтаар Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглосон юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцам" агентлаг