sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” Олимпын нээлт болон хаалтын үйл ажиллагааны тасалбарын шинэ багц гарсан тухай зохион байгуулагчид мэдэгдлээ.
 
Волейболын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй/ болон регбигийн шувтаргын тоглолтуудын тасалбаруудыг “Рио-2016”-гийн цахим хуудас, билет худалдаалах төвүүдээр борлуулж байна. Нээлтийн ёслолын билетийн үнэ 60 доллараас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй суудлын билет 1400 доллар байна.
 
Хаалтын ёслолын тасалбарын үнэ 60-900 долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Волейболын тэмцээний финалын тоглолтын билетийн үнэ 80-370 долларын хооронд байгаа бол регбигийн алтан медалийн төлөөх тоглолтыг 40-90 доллароор үзэх боломжтой.
 
“Рио-2016”-гийн уралдаан тэмцээнүүд 8 дугаар сарын 5-21-ний хооронд болно.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг