sonin.mn
Монгол Улсын СУИС бакалаврын сургалтын 25 хөтөлбөрт элсэлт авна. Эдгээрийн 19 хөтөлбөрт элсэхэд ур чадвар зайлшгүй шаардлагатай учир элсэхийг хүсэгчид ЭЕШ-ын аль нэг хичээлээр 400, түүнээс дээш оноо авсан бол ур чадварын шалгалтад онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой.
 
Ур чадварын шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг тул хөдөө, орон нутгаас элсэхийг хүсэгчид бүртгэлийн хугацаанд онлайнаар бүртгүүлээд, ур чадварын шалгалтын өдөр нийслэлд ирж, шалгалтаа өгөх юм.
 
Харин ур чадвар шаардахгүй, зөвхөн ЭЕШ-ын оноогоор элсэх 6 хөтөлбөрт ЭЕШ-ын тухайлсан 2 хичээлийн аль нэгээр 400, түүнээс дээш оноо авсан бол онлайнаар бүртгүүлнэ. Онлайн бүртгэл ур чадвартай хөтөлбөр энэ сарын 04-нд, ур чадваргүй хөтөлбөрийн хувьд 7-нд, ур чадварын шалгалт энэ сарын 5-7-нд явагдана.
 
СУИС-д тэнцсэн эсэх эцсийн шийдвэрийг энэ сарын 7-нд нийтэд мэдээлэх юм. ЭЕШ-ын босго оноог хангасан бүртгүүлэгч www.msuac.edu.mn, suis.edu.mn/elselt цахим бүртгэлийн системээр бүртгүүлэх боломжтой.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг