sonin.mn
Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Улаанбаатар хотноо энэ сарын 30, 31 болно. Тус тэмцээн “Буянт ухаа” спорт цогцолборт болох бөгөөд уг тэмцээнд дэлхийн олон орны сумочид өрсөлдөнө.
 
Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна. ДАШТ-ийг Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй манай сумочид эх орондоо ирж сонирхож тамирчдаа дэмжих юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг