sonin.mn
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан улсын заан, харцага, начин цол хүртсэн хилчин тамирчдыг ХХЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
 
Үндэсний их баяр наадамд Хүчит 1024 бөх барилдсанаас Хилийн 0101 дүгээр ангийн тамирчинБ.Пүрэвсайхан улсын заан цол, 0277 дугаар ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ улсын харцага цол хүртсэн.
 
Мөн 0165 дугаар ангийн тамирчин Б.Баатарцол, 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг, Х0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны тал хээрийн бүс хариуцсан дасгалжуулагч, зааварлагч хошууч Л.Батзориг, мөн ангийн тамирчин Ч.Батчулуун нар улсын начин цол хүртсэн байна.
 
Мөн үндэсний сурын харваанд “Хилчин” спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч Б.Ёндон дэд байр эзэлжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг