/Энэ далай шиг их архиа борлуулахын тулд баяр наадмаа нэмдэг гэнэ/
Монголчууд дараалсан ес хоногийн амралт-архидалтынхаа ард арайчүү гарлаа. Хэд нь үхэж, хэд нь үгүйрч, хичнээн нь эрэмдэг зэрэмдэг болсон юм, бүү мэд.
Уул нь гадны улс оронд бол төр засаг нь ард түмнээ “Сайн ажилла”, “Цагаа уртасгаад ажилла”, “Их зүйл бүтээ” гэж уриалдаг, шаарддаг юм билээ. Монгол бол “Амар”, “Баярла”, “Архид!” гэж уриалан дуудсаар олон жилийг авлаа даа.
Улс орон гэдэг их айл, уул нь хийж бүтээж байж л хөгждөг баймаар юм. Гэтэл амраад бай!, Баярлаад бай! гэсээр бид юутай болж үлдэв ээ?! Улс нь ядуу хоосон, гадаад өр нь тэнгэрт тулсан, хүн ам нь өлсгөлөн, гуйланчлалд автсан, хөөрхий нэгэн улс үндэстэн болж хувирах шив дээ. Манай эрх баригчид сүүлийн 20 жилд амралт, баяр наадам л нэмээд байсан.
Уул нь монголчууд цагаан сараараа хоёр хоног, наадмаар хоёр хоног амарч баярлачихаад болоод л байсан. Хагас сайнд хагас ажиллаж, бүтэн сайнд бүтэн амардаг байсан. Одоо бол, бүтэн хагас сайн хоёуланд амарна.
Амардаг баяр нь арваад, тэмдэглэдэг ой нь хориод болчихож. Аймаг, сум, дүүрэг болгон тэгш тоотой ойгоо тэмдэглэж амарна. Голцуухан эрийн гурван наадам хийж баярлана. Нутаг усныхаа лам болгоны, жанжин болгоны ойг тэмдэглэж нааддаг боллоо.
Уул овоо тахина ч гэж замаа алдсан. Хадтай өндөрлөг болгоныг бараг тахьдаг боллоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч анх гарч ирэхдээ: “Овоо тахьдаггүй, одон, медаль тараадаггүй Ерөнхийлөгч байна” гэсэн. Тэр ч бүр өнгөрсөн. Эрхэм Ерөнхийлөгчийн гарч үзээгүй овоо, гар хүрээгүй энгэр үлдсэн гэж үү?!
Монголын амралт, зугаа цэнгэл арай дэндлээ л дээ. Дээрээс зориуд зохион байгуулан, хөгжөөж хөөрөгдөөд байгаад хоёрхон зорилго байдаг гэнэ.
Нэгдэх нь: Дарга сайд нарын хүүхэд, гэр бүлийнхэн голдуухан гадаадын тансаг газруудад байдаг гэх. Тэднийгээ эргэж тойрч, уулзаж учрахаар явах гэхээр хугацаа нь давчдаад болдоггүй. Тэгээд л амралтыг сунгах санаачилга гаргадаг.
Хоёр дахь нь: Энэ олон зуун архины үйлдвэр, дэлгүүрүүдийн ард, заавал нэг УИХ-ын гишүүн юмуу, сайд, дарга нар байдаг гэнэ. Архиа борлуулахын тулд заавал амрааж, архидуулж байж л бах нь ханадаг юм байна. Нэг баяраар л гэхэд улсын төсөвт ч, эдний халаасанд ч тэрбум, тэрбумаараа төгрөг орж ирдэг болохоор баяр наадмыг хөөрөгдөхөөс яахав.
Түүнээс биш, ард түмнээ амраая, жаргаая гэсэн бодол энэ хүмүүст огт байдаггүй гэлцэх юм.
Далим гаргаад тав хоног, долоо хоног амардаг байснаа одоо бүр ес хоног амардаг боллоо. Энэ эрхмүүд цаашид биднийг хэд хоног амрааж, хичнээн хоног архидуулахыг бүү мэд. Шалтаг заавал олдоно шүү дээ.
Уул нь хуучин тогтолцооны үед ажил амралтын өдрүүдийг сайхан зохицуулдаг байсан л даа. Зайлшгүй ажиллах үе таарвал амралтын өдөрт шилжүүлэх мэтээр.
Саяны ес хоногийн амралт бол арай дэндсэн л дээ. Зөвхөн зах зээл, бөөний төвүүдийн орлого хоёр дахин буурч гэнэ. Хүнсний өдий төдий зүйл хугацаа алдаж, муудаж гэнэ. Архинаас болсон осол зөрчил, түргэн тусламжийн дуудлага олон арван хувиар нэмэгдэж. Үхэл хагацал ч тоолохын аргагүй.
Хээрийн замд хүн ачсан хоёр микро автобус мөргөлдөөд газар дээрээ өчнөөн хүн нас барж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн мэдээ байна. Архидсан согтуу хүмүүс усанд давхиад л ордог юм байна. Өдөрт тав зургаагаараа нас барсан наад захын мэдээ байна. Мэдээлэгдээгүй өнгөрсөн хичнээн байгааг бүү мэд.
Хүүхэд, хүүхнүүдийн архидалтыг яана гээ! Бөөн бөөнөөрөө согтуу, үүр цайтал бахиралдаад хонох юм. Шалдан хүүхэн гүйлээ л гэнэ. Шалан дээр хэвтчихээд босохгүй байна л гэнэ. Энэ бол дээрээс зохион байгуулсан, том бодлогын үр дагавар юм.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголд анх удаа боллоо. Их сүржигнэлдсэн боловч санаснаас сайхан болж өнгөрлөө. Э.Бат-Үүлээс эхлээд биднийг хотоос гар гэж хөөсөн удаа бий. Замын талын цонхоо битгий онгойлго ч гэсэн. Муусайн хувцастай явж болохгүй гээд цагдаа хоргоосон тохиолдол бий. “Ус үзээгүй гутал тайлна” гэгчээр зарим нь дэндүү сүржигнэж, ард түмнээ дарамталсан л даа.
АСЕМ нь болдогоороо болж л байна биз. Орон даяар өч төчнөөн хоногоор амрах ямар шаардлага байна?!
Оёдлын үйлдвэрийн ажилчин авгай уйлж байна билээ. Ажил хийж хоногийнхоо хоолны мөнгийг олдог юмсан. Арваад хоног амраад хоолгүй сууж байна гэж! Ер нь, тэнд хэдэн хүн ирж очин, хурал чуулган хийж, хул хундага тулгаж байхад энд үйлдвэр үйлчилгээний газрууд ажиллаад байж яагаад болоогүй юм. Долдугаар сарын 11, 12, 13-ндаа баярлаад 14, 15, 16-нд ажиллан 18-нд ажилдаа орж яагаад болоогүй юм! Энэ чинь, “Архид, бас дахин архид!” гэсэн утгаар л эгэл жирийн хүмүүсийн сэтгэлд бууж байна шүү дээ.
Ес хоногт архины борлуулалт дээд цэгтээ хүрсэн нь мэдээж. Тэндээс эздийн халаас бол дүүрсэн. Харин улсын халаасанд юу ордогийг мэдэхгүй юм даа.
АСЕМ сайхан боллоо. Өмнөө тавьсан зорилгыг биелүүллээ. Олонх, миний адил бодол санаатай байгаа байх. Зарим нь: “Зочид төлөөлөгчид маань Буянт-Ухаагаас Уулын ам хүртлэх хэсэгхэн зурвас газраар Монголыг төсөөлөөд л буцлаа даа.
Хотын дарга нараар хэдэн жил Улаанбаатарын нүүрийг угаалгасан нь ийм учиртай байж” гэх. Бас, “Элбэгдорж Пүрэвсүрэн хоёрын олон улсын реклам болж өнгөрлөө” гэх хүн ч таарч л байна. Юутай ч өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэж байлаа.
Миний хувьд нэг зүйлд сэтгэл жаахан эргэлзээд байгаа. АСЕМ-д 21 тэрбум төгрөгийн зарлага гарган, түүнээсээ хэд дахин илүү олз олж байгаа юм шиг яриад байх юм.
Хандивын тоглолт ч биш дээ. Олон улсын ийм их нэр хүндтэй чуулга уулзалтын тооцоо гаргачихаад, ядаж явсан хойно нь ярьж болоогүй юм болуу. Нэг л их олз олох гэсэн, гуйлга гуйх гэсэн хурал зөвлөгөөн юм шиг хүмүүст ойлгогдоод байна. Бидэн дундаа бол ч яая гэхэв. Тэртэй тэргүй гуйлгачин юм чинь. Гадны зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн нь байхад орлого, зарлагын тооцоо бодоод, их ашиг олж байгаа юм шиг сурталчлаад байх нь, нэг бодоход ичмээр ч юм шиг.
Хүмүүс, хорин нэгхэн тэрбум төгрөгийн зарлага гарсан гэж үнэн үү? хэмээн асууцгааж байна. Зөвхөн төлөөлөгчдөд зориулсан 50 хаус, тавин тэрбум төгрөг, /одоогоор зарлагадчихаад л байгаа. Хэний гарт хэдэн төгрөгөөр очихыг мэдэхгүй/ дээд зэрэглэлийн автобус унаанууд, хоол хүнс, хүлээн авалтуудын зардал, /дандаа л хамгийн тансаг хэрэглээнийх. Ямар л “Ерөөл” архи задлав гэж/.
Цагдаа, эмнэлэг, Онцгойгийнхны олон хоног бэлэн байдалд нойр хоолгүй ажилласны хөлс зардал, үзвэр, үйлчилгээ... гэхчлэн олон зуун тэрбум төгрөгийн зарлага гарсан байх гэж би боддог. Тэр их олон сурталчилгааны материал, ном товхимол, урилга билет...гээд яасан ч 21 тэрбум төгрөгөнд багтахгүй дээ.
Манайхан “Эдийн засаг ядуурсан үед дур мэдэн хийлээ”, “Хайран хөрөнгө мөнгө”, “Хойшлуулж болоогүй юмуу” гэхчлэн их бичсэн л дээ. Тэгэхээр, эрхэм дээдэс маань ялихгүй зардал гаргаад, их олз ашиг олж байгаа юм шиг рекламдаад байна уу даа гэж бодогдсон. Энэ тухай ярих хэрэг гарвал гадны зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг явсан хойно амин зуураа ярилцаж болно шүү дээ.
Учир утгагүй олон амралт, баяр цэнгэлийн муу үр дагавар их бий. Ес хоногийн амралт дөнгөж өнгөрөнгүүт аймаг, сумын наадам, овоо тахилгууд үргэлжилж байна. Хөхөө өвөл тулж, хөхүүр хоосортол л энэ амралт, архидалт үргэлжилнэ. Албан газрууд нь цоожтой, аягүй бол тамга тэмдгээ жижүүртээ хадгалуулчихсан байгаа.
Хөдөөнийхөн бол хөлс нь дусалсан хүүхэдтэй, хөхөл сүүлий нь боосон морь хөтлөөд л гэрийн бараа харахгүй яваа. Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдагсан даа. Манайхны амралт, архидалт бол хэмжээ хязгаараа алдсан.
Жилийн хагасыг ингэж наадаж наргичихаад нэг мэдсэн чинь гаднаа ганц бухал өвсгүй, галдаа хийх модгүй сууж байдаг. Анхны цаснаар л төр засаг, нөөцийн өвс хулс руу алгаа тосно. Аймаг, сумын зарим Засаг дарга нар, бүр сурчихсан. Эхлээд л “зуд турхан боллоо” гэж чангахан хашгирвал овоо юм олоод авдагийг мэднэ.
Дээгүүр танил тал нь ч түүний нь ойлгоно. Хамгийн их наадамласан газрууд хамгийн түрүү, улсын фондоос зузаалж авна даа. Манайд ийм муу зуршил тогтчихсон. Зун, намрын хэдэн сарыг хэн их зугаалж наргисан нь, улсын фондоос тэжээлгэж сурчихаад байгаа юм. Үнэгүй авна гээч! Улс, татварын мөнгөөрөө бэлтгэсэн нөөц хөрөнгөө хөдөөнийхөнд үнээр нь, зардал чирэгдлийнх нь төлбөртэйгээр өгч баймаар юм.
Өнөө жилийн хувьд бүр ч онцлог. Бичин жилийн давтамж ирж байгаа. Би 1944-1945 оноос эхлээд хэд хэдэн бичин жилийн зудыг өнгөрөөсөн хүн. Зарим нь өнгөрсөн өвөл хавар өнтэй сайхан өнгөрлөө. Бичин жил өнгөрлөө хэмээн тайвширч байж магадгүй.
Манай ахмадууд: “Бич сүүлээрээ ороолгодог юм. Тэр л хэцүү” гэж ярьдаг. “Сүүлээрээ ороолгоно” гэдэг нь ирэх намар, өвлийг хэлж байгаа юм. Өнөө өвөл илүү дунд сартай. Энэ бүхнийг бодож болгооход илүүдэхгүй болов уу.
Эрхэм дээдэс минь, Монгол архинд живлээ. Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа ч гэх шиг. Монголыг ингэж сүйрүүлэх бодлого чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ? Монгол руу: “Хүнээсээ газар нь үнэтэй” хэмээн улангасан дайраад байгаа гадныханд үйлчлээд байгаа юм биш үү. Болгоотугай!.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян
Сэтгэгдэл0
Дэлхий дээр яаж амарч, амьдарч байгааг мэддэггүй зөнөг байна даа. Европ, Америк, Орос өвөл шинэ жилийн үеэр нийтээрээ арван хэдэн хоног амарч байгаа. Хятдад цагаан сарын үеэр арав гаруй хоног бүх нийтээрээ амардаг. Дани долоо хоногт ажлын 4 хоногтой. Хятад ойрын хэдэн жилд мөн ажлын 4 хоногтой болох гэж байна. Ер нь Монголд цагаан сар болон Наадмаар бүх нийтээрээ 10 хоног амардаг болох хэрэгтэй. Ямар социализмын үеийн ажлын мал биш!
Chi uuruu zugeer arhia uuhaa bolichih tegeed l boloo shu de, hen ch chinii amruu arhi tsutgaagui. Er ni bol manai niitin amraltyn too busad ornyhtoi haritsuulval haritsangui baga shu de
Асем гэгчийг Монгоолоос өөр хэн ч ТООГООГҮЙ. Олон улсын нэр хүнд бүхий ямар ч сувгаар Асемыг дурдаагүй. Япон, Солонгос аргагүй ерөнхийлөгч нь ява туул цухас дурдсан. Асем болж Монголыг элгээр нь мөлхүүлээд ганц нэг хүнд л хонжоотой зүйл болов.
шүүмжилж цэцэрхэдгэээ больцгоо, монгол улс хөгжиж байгаа шүү
Bitgii huts Chi. Jiliin tal huvid ni amarch nargij bna. Boliosoi. Yaasan sanaa ni zovdoggui tör zasag ve. Unendee hiih ajilgui bolchihson yum uu
Yag unen. Arhi uuhaa l bolichih. Hiidgee hiisen hun amrahad yadiim. Bayar naadam ulsiin ediin zasagt ch heregtei bdgiim. Heden malchid heden honio zaraad mungutei bolj b.
Монголынхоо нэрийг өргөж гаргасан нь үнэн, ард нь үлдсэн өр,эдийн засгаа босгох нөр их ажил үлдлээ
Бүх улсаараа баярлаад хэмжээтэй ходоод байна нэг олигархийн идсэн мөнгөний 1%-г ч давахгүй дээ. эхлээд тэр мөнгөний талаар ярих хэрэгтэй байхаа
namar boloogui bainaa, naadnaa naadna. Hytga tavilgui mah idej, hundaga tavilgui uunaa. Bid chini Mongolchyyd shuudee.
Uher
Arai denduu Arhinii uildverlel bolon arhi asuudaliig nochtoi avch ujvel
Тантай санал нэг бн. Үнэнийг хэлжээ. Монголёуудыг сөнөөх бодлого л яваад бн
Батхүү УИХ-д сонгогдоогүй, Энэ чинь өмнөх засгийн шийдвэр, одоо арай гайгүй болох байхаа, нэг ой , нэг морьний уралдаан, нэг баяр болоход энэ хүний хичнээн их архи зарагддаг гэж бодно,тиймээс намдаа мөнгө хандивлаж лообийдоод олон баяр надаам хийдэг болсон нь нууц биш, Их хурд даншиг ч гэх шиг,
600 terbum zarlagdsan gej Ganaa sudlaach bichsen baina lee shuu, za deerees ni asem-d ajillasan buh humuusiig hariutssan alban baiguullaga ni huleen avch huleen avalt hiisen hamgiin suuliinh ni Ih tengeriin 2000 hunii huleen avalt. Mun Niseh l gehed asemd ajillasan hun burt 400 myangan tugrug deer nemeed iluu tsagiin mungiig ni 2 dahin usguj tootsoj ugsun gene lee, bas tusdaa bayangold huleen avalt hiisen. Busad baiguullaga ene jishgeer biz. Ingeed tootsohoor aimshgiin ih mungu garah biz dee mongol uls hyamraagui bainoo
хуучин жилд нэг удаа бөх барилдаж морь уралдаж сайхан наадамладаг байлаа. Одоо болохоор өдөр бүр бөх барилдаж, морь уралдах нь холгүй баярлацгааж байна.
zöv bichjee mongold baigaa mongolchuudaas ichij bna gadaadad baigaa bidnar l ar geree tejeej bna odoo bur geriinhen maani bas davrah geed l bna bid end zovj möngö olj yavuulna tend ted ter möngiig maani hevtej baigaad idej bna gomdoj bna
ge mon saihan bainaa ideed l uugaadl harin ovdognoos deesh usand jivih dohloo
ELBEGDORJ BURUU SOLGOIGUI SHOUDHAD MONGOL ULS MONGOL HUN HOHIRDOG GEDEG BATLAGDSAN ZUIL ASEM GEJ UUJ IDSEN SHOU BOLOOD ONGORLOO ASEM TAI ASEM GUI MONGOLIIG DELHII DAHIND MEDNE DARGA NAR NI HAHUUL BAYALAG DOH OO HUVAAGAAD AVCHIHDAG ULS GEJ YARIJ SHOOLDOG ASEM- N TER IH ZARDLIIG YADUU HUMUUS HOOLOLSON BOL JINHENE BUYAN MAGTAAL BOLOH BAILAA HUURAMCH ARDCHILALIIN HAMGIIN SUULCIIN HUURAMCH TEHNOLOGIIN SHOU BOLOG GEJ ZALBIRC BAINA
Hairan tsag bas mungu.Zugeer l uzver bolood unguruv.Ajilaa hiij amidarmaar baina.Tand bayarlalaa.
Архи нь ихдээд ажил хийх нь багасаад л бн даа!!! юм л бол ой тэмдэглэнэ, ичмээр.
ИХ ГҮРНҮҮД БАГА УЛСЫН ГАЗАРТ ШУНАХДАА ШУУД ДАЙРААД ЭЗЭЛЧИХДЭГГҮЙ, АЙХГҮЙ Ч ГЭСЭН АЯГҮЙ БАЙДАГ БИЗ. ТИЙМ БОЛОХООР ТЭР УЛСЫН ТӨРИЙГ НЬ ДОРОЙТУУЛЖ, ХҮМҮҮСИЙГ НЬ АРХИНД ЖИВҮҮЛЭН ХОРООЖ, ДУУ ХУУР, БАЯР ЦЭНГЭЛЭЭР СААТУУЛАН МАНСУУРУУЛСААР ҮГҮЙ ХИЙЖ АВААД, НЭГ ИХ САЙХАН АМЬТАД АВРАХААР ОРЖ ИРЭЭД Л ЭЗЛЭХ НЬ ТЭР. ҮҮНД НЬ АРД ОЛНЫГ МУНХРУУЛСАН АЛИВАА ШАШИН ТУН ИХ ТУСАЛДАГ ЮМ ШҮҮ.
ajil hiij ajilladag bidend neg saihan amralt l bolj bgaan ta nar shig ajilgui yum eniig terlegch gavayat gej erhem yugaa giiguulj gavayatad ch bolson yum ajil hiij uzeegui yumnuud medehgui ter neg avgai uiulaad l biz olon avgain nuruu temiij bgaag tootso teneg mini
ИШШШ ЖАМЪЯН ГУАЙ МИНЬ ДЭЭ. ЯАСАН ЗОВЛОН ОЙЛГОДОГГҮЙ ӨТӨЛЖ БАЙНАА??? МАНАЙ МОНГОЛД ЧИНЬ ХҮН, МАЛЫН ЗОО ХОЁРХОН САР Л ТЭНИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХОЁРХОН САРДАА БИД ЧИНЬ ХӨДӨӨ ГАДАА ЯВЖ АЙРАГ, ЦАГАА ЭРГҮҮЛНЭ. МЭДЭЭЖ АРХИ ГУДАРЧ Л ТААРАА. МЭДЭЭЖ ХҮН БОЛГОН 2 САР ЯВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ҮСРЭЭД 14 ХОНОГ Л АМАРНАА ДАА. ТЭГЭЭД Л АЖИЛДИИ ОРНО. ЮМЫГ БИТГИЙ ДЭГСДҮҮЛЖ БАЙ ЗА.
Hun malyn zoo teniihed malchin hun l amarmaar yum, harin manaid office-d suudag humuus ninhet ih bayar temdegleed baih yum hezee ajlaa hiij hezee uls ornoo hugjuulne ee
ЭЭ БУРУУ ЗӨНСӨН ӨВГӨН МИНЬ ӨДИЙ БОЛТЛОО МОНГОЛ ОРНЫХОО ЁС ЖАЯГИЙГ ОЙЛГООГҮЙ ЮМ УУ.ЗӨНӨГӨӨР ЗААЛГАЛГҮЙҮЕИЙН ҮЕД БОЛООД Л ХӨГЖӨӨД Л БАЙНА. ЭНЭ БОГИНО ХУГАЦААНД БҮТЭН ЖИЛИЙН АЛЖААЛАА ТАЙЛЖ АМАРДАГ БИШ БИЛ ҮҮ.САЙН ТАЛААС НЬ БОДОЖ БАЙ ТЭГВЭЛ ГАНЦ НЭГ ХОНОГ НС ЧИНЬ НЭМЖ ЮУ МАГАД. АРД ТҮМЭН САЙХАН АМАРЖ НААДАЖ УУЖ ЦЭНГЭЭД НАМАР АЖИЛАА БҮҮ МАРТВ АЗ ЖАРГАЛ ХҮСЬУ. мОНГОЛ ДЭЛХИЙН ЯМАР Ч АЖИЛ ХИЙЖ ЧАДАХ ЧАДВАРАА ХАРУУЛЛАА. ОЛОН УЛЁАД НЭР ХҮНД МАШ ӨССӨН.БҮҮ АТААРХ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД МИНЬ.
Hoorch tseetsee deldej arhi uuj tarhia ugaalgahaas oor yum medehgui MANANgiin mankurtuud.
Иргэн нэртэй дээр шүдтэй үхэр чамд хэлхэд ЖАМЬЯН ГУАЙН ГИШГЭСЭН МӨРНИИ СҮҮДЭРТ ХҮРЭХГҮЙ МУУ МАЛ
Жамъян хуцаа чамд хийж чадах ажил байхгүй өмхий амт бузар хулгай ч минь.
Дээд тэнгэрээс заяатай хүмүүс архи ууж амарсаар байгаад дэлхийн хамгийн ядуу арчаагүй эрх чөлөөгүй тусгаар тогтнолоо алдсан улс болох ойрхон байна даа. Уг нь бол энэ олон баяр наадам ерөөсөө хэрэггүй юм байгаа юмдаа. Ажил хөдөлмөр хийж улс хөгждөг баймаар.
Uher halhuud idej uuj amarch zalhuurah n dendlee.hezee neg ajilkaj surnaa manaihan
Өөрсдөө архидахаа болиод амралтаа гэр бүлтэйгээ,зөв боловсон амьдралын сайхан цаг үе болгоод сурчих хэрэгтэй шдээ. Ажлын өдрүүдэд ажилдаа ирж очих гэж хамаг цагаа түгжрэлд өнгөрүүлээд ар гэртээ олигтой цаг зав гаргаж чадахгүй байхад амарч үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь зөв шдээ. Ямар ам руу нь цутгаад байгаа биш дээээ
Жамъян гуйн санаа зовсон нь түмэн зөв өө.Өвөө шигээ, эцэг шигээ хүнийг ийм муухайгаар дуудсан хүн бүрийг тэнгэр ниргэг.Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй амьсгаанууд л ийм раншин гаргана даа.Юу хийчихлээ гэж амарч байгаа юм? Хөлс хүчээ гаргаж юм бүтээсэн хүн харин хамгийн бага амардаг юм шүү.Хоосон чалчаа, хий мөрөөдөлдөө ядарагсад бүрмөсөн амартугай!
Halhuudad heleh ym bnaa.halhuud yagaad zalhuu heneggui buur neg zongooroo bas arhi ih uudag ym be.bas amindaa archaagui.bid ch gsn arai oop bsn bol mgl oop l bh bsn.gaduur duuren l arhi uusan humuus bh ym
Соц-н үед дөнгөж төрсөн үрийг эхийнх нь мөөмнөөс салгаж ажил нэрээр боолчилдог байлаа.баяр наадам гэж дарга нараа магтаж жагсдаг байлаа.юун агаар салхи талоноор архинд очерлож,самгон нэрж гончид төрүүлж,малчин хүн шөлний хонь мах аа даргын зөвшөөрлийн бичгээр заазны хуц олж зулгаадаг байлаа.Хүн байх эрх,ажиллах амрах эрх ээ олж 70 жил босгосон барилгаас 20 дахин илүүг бид 20 жилд босгов.Яагаад амарч болохгүй гэж.Амран чиг ажиллан чиг малаа яаж маллах аа маркизм ленинизмээр заалгалгүй 50 гаруй сая хүргэв. Төлөг өө иднэ үү иргээ иднэ үү даргаас зөвшөөрөл авахгүй. Хэзээ амрах хэзээ ажиллах аа бас хоригдол шиг хязгаарлах уу? Ажиллах аа тулвал 24 цаг хагас бүтэн гэлгүй өвөл зунгүй л ажилдаг хувийн хэвшил найр наадмаар чинь бид хуушуур аа зараа л зогсож байна даг
Соц-н үед дөнгөж төрсөн үрийг эхийнх нь мөөмнөөс салгаж ажил нэрээр боолчилдог байлаа.баяр наадам гэж дарга нараа магтаж жагсдаг байлаа.юун агаар салхи талоноор архинд очерлож,самгон нэрж гончид төрүүлж,малчин хүн шөлний хонь мах аа даргын зөвшөөрлийн бичгээр заазны хуц олж зулгаадаг байлаа.Хүн байх эрх,ажиллах амрах эрх ээ олж 70 жил босгосон барилгаас 20 дахин илүүг бид 20 жилд босгов.Яагаад амарч болохгүй гэж.Амран чиг ажиллан чиг малаа яаж маллах аа маркизм ленинизмээр заалгалгүй 50 гаруй сая хүргэв. Төлөг өө иднэ үү иргээ иднэ үү даргаас зөвшөөрөл авахгүй. Хэзээ амрах хэзээ ажиллах аа бас хоригдол шиг хязгаарлах уу? Ажиллах аа тулвал 24 цаг хагас бүтэн гэлгүй өвөл зунгүй л ажилдаг хувийн хэвшил найр наадмаар чинь бид хуушуур аа зараа л зогсож байна даг
Соц-н үед дөнгөж төрсөн үрийг эхийнх нь мөөмнөөс салгаж ажил нэрээр боолчилдог байлаа.баяр наадам гэж дарга нараа магтаж жагсдаг байлаа.юун агаар салхи талоноор архинд очерлож,самгон нэрж гончид төрүүлж,малчин хүн шөлний хонь мах аа даргын зөвшөөрлийн бичгээр заазны хуц олж зулгаадаг байлаа.Хүн байх эрх,ажиллах амрах эрх ээ олж 70 жил босгосон барилгаас 20 дахин илүүг бид 20 жилд босгов.Яагаад амарч болохгүй гэж.Амран чиг ажиллан чиг малаа яаж маллах аа маркизм ленинизмээр заалгалгүй 50 гаруй сая хүргэв. Төлөг өө иднэ үү иргээ иднэ үү даргаас зөвшөөрөл авахгүй. Хэзээ амрах хэзээ ажиллах аа бас хоригдол шиг хязгаарлах уу? Ажиллах аа тулвал 24 цаг хагас бүтэн гэлгүй өвөл зунгүй л ажилдаг хувийн хэвшил найр наадмаар чинь бид хуушуур аа зараа л зогсож байна даг
АПУ, МСS-ийн архины үйлдвэрийг бусадтай нь цуг бүгдийг нам хаая! Эднийг уухаар эдийн засгийн шууд хохирлоос гадна, шарталтын байдалтай 1-3 өдөр үргүй өнгөрч байна. Гадаадын архи уухаар зүв зүгээр гээч! Үндэстнээ мөхөөх хор найруулаад байна уу? Нөгөө Эрдэнэчимэгээ унагаагаад авсан, одоо ч архины хууль гарах нь өнгөрсөн байх даа.
Монголчууд ингээд залхуураад архи уугаад байвал удахгүй хятадуудын илжигний оронд тэргэнд зүтгэх болно гээд Цэдэнбалын Филатова авхай сургасан шүү!