sonin.mn
ТОКИО. /NHK/. 2016 оны эхний хагаст Японд урьд урьдын жилүүдийнхээс илүү олон тооны гадаадын жуулчид очжээ.
 
2016  оны 1-6 дугаар сарын хугацаанд нийтдээ 11.7 сая гаруй жуулчин тус улсад ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
 
Зүүн Азийн улсууд болон Японы хооронд үйлдэх нислэгийн тоо, Японыг зорих аяллын хөлөг онгоцны тоо нэмэгдсэн зэрэг нь жуулчдын тоо эрс өсөхөд нөлөөлж байна.
 
Японы Аялал жуулчлалын агентлагийн комиссар Акихито Тамүра хэлэхдээ “2016 оны хоёрдугаар хагаст нэгдүгээр хагасынхаас илүү олон тооны жуулчин Японд ирнэ гэж тооцоолж байна” гэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг