sonin.mn
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ илгээжээ.
 
Мэндчилгээнд “МОНЦАМЭ” АГЕНТЛАГИЙН ДАРГА НОЁН А.БААТАРХУЯГ ТАНАА,
 
Эрхэм дарга аа,
 
1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдаж байсан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсгэн байгуулагдсаны 95 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.
 
Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн түргэн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж болох Танай байгууллага Туркийн “Анадолу” агентлагтай нягт холбоотой байхын сацуу тус ЭСЯ-ны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлж байна.
 
Монголын улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын чухал мэдээ мэдээллүүдийг хангадаг найдвартай эх сурвалж “МОНЦАМЭ” агентлагийн нийт ган үзэгтнүүд, албан хаагчдад ойн баярын мэнд хүргээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.