sonin.mn
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын хүрээнд Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно.
 
Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдан, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж.
 
Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах юм байна. Нийслэлээс 20 гаруй километрт орших Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа жилээс жилд өргөн дэлгэр байдаг бөгөөд наадамчдыг өргөнөөр урьж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг