Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:
“Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.
Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.
1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй.
Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй ээ.
Хамаг Монголыг даагч шүтээн – Хутагт сахиус
Очир баригч нууцын эзэн – Очирваани бурханы орон,
Хаан төрийн зарлигт Түшээ гүн өргөмжит
Отгон тэнгэр - Этүгэн Хайрхан уулын их тэнгэр тэргүүтэн хийгээд эргэн
тойрны уул, усны эзэд ээ,
Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байнаа.
Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг
Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын
Байгаа мянган шивдаг нь залрагтун.
Бадархундага, Баянбулаг болон
Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур
Баялаг Буянт болон Ширээ, Чулуут
Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.
Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая. Сонордогтун, баясагтун.
Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе. Болгоохтун, таалахтун.
Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая. Баясагтун, цэнгэгтүн.
Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.
Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн.
Хурай Хурай Хурай
Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.
Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.
Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.
Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид.
Сүрлэг энэ хайрхан уул шигээ ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйн тэнгэрлэг заяа бидэнд бий. Та бид саяхан төрийн эрх барих байгууллагаа ардчиллын зарчмаар сонгож байгууллаа. Төр ёсны их баяр наадмаа улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт үр дүнтэй болсны сацуу, дэлхийн 53 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон Ази, Европ хоёр тивийн буюу ACEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулав. Монгол Улс зууны боломжийг ашиглалаа. Бид дэлхийд нэг шат ахилаа.
Миний эх орон энэ бөмбөрцөг дээр хамгийн олон найз нөхөдтэй байх ёстой. Монгол Улс дэлхийн бүх оронтой сайн харилцаатай байх нь бидний эрх ашиг юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг үг байдаг. Энэ бүхний үр дүн ирэх он жилүүдэд гарнаа.
АСЕМ-ын чуулга уулзалтад Монголчууд нэгдмэл байж, Монгол хүн эх орныхоо нэр төрийг дээдэлдэг гэдгээ харууллаа. Ард түмэндээ их баярлалаа. Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ улам улам сайнаар дуурсах болтугай.
Бүрэн эрхт улсын омог төгөлдөр Монголчууд аа,
Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтөний спортын их наадам Олимп эхэлнэ ээ. Өнөө жилийн олимпид Монголчууд урьд урьдынхаас илүү олуулаа оролцоно. Энэ бол бахархам амжилт бас баяр баясал, монголын спорт, монгол хүний бие бялдар, оюун ухааны хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн.
Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна.
Он жил олон өнгөрсөн ч чөлөө учрал бүрдсэн энэ өдөр “Илтэд үзүүлэгч” шидтэй Очир баригчийн рид хувилгаан чанарт бишрэн бахдаж, олон түмнийхээ талархал сэтгэлийг дашлуулан өргөхийн ялдамд олимпод оролцогч тамирчдынхаа онгод хийморийг бадрааж, Алтан соёмбот далбаагаа Риогийн тэнгэрт дахин дахин мандуулахыг хүссэн зон олныхоо эгээрэл хүслийг Этүгэн хайрханыг эрхшээгч тэнгэр Танаа даатгаж өчье, ивгээл соёрхолдоо багтаана уу.
Монголын тамирчдын од гийж, Монгол төрийн дуулал дэлхий дахинаа дахин дахин эгшиглэх болтугай.
Хурай хурай хурай
Хурсан олон иргэд ээ, хувь хишигт Завханчууд аа,
Хамаг олон ардын оройн дээд шүтээн хайрханы онгод тэнгэр, нөхөр сэлт хийгээд орон дэлхийн лус савдаг, эзэн сахиус нугуудаа баясган цэнгүүлэх ёслол хүндэтгэлээ жудаг ёсыг сахиж, журамтай сайхан үйлдээд, бие сэтгэлээ ариусгаад, бэлгэтэй үгсийг хэлцэж, буянтай үйлсийг бүтээж, өрх гэр, төр улсаа өнөд оршоож, өөдлөн мандуулахыг Та бүхэндээ хандан уриалъя.
Та бүхэн цагийн хүрдний зогсолтгүй эргэлтээр улиран одсон он жилүүдэд төрсөн нутгийнхаа гал голомтыг мандуулж, аймаг орноо улам хөгжүүлэн, бахархал омогшил үүсгэсэн олон үйл явдлын гэрч болж нутаг усныхаа нэгэн цагийн түүхийг хамтдаа бүтээж буурал түүхийн хуудаснаа баринтаглан үлдээлээ.
Халуун хошуутай адуун болоод хонин сүргүүдээ түм, бумд хүргэн, эрдэнэт мал сүргийнхээ тоог 3 саяас давуулан өсгөжээ. Эрдэмлэг, оюунлаг хүн зоны үйлс өрнүүн, бүтээл туурвил арвин, арга билиг нийлэмжтэй байсанд Монгол Улсын Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.
Өнгөрсөн он жилүүдэд Идэр, Тэсийн голын гүүр, Тосонцэнгэл хүртэлх хар зам, Донойн нисэх буудлын зам, Улиастай хотын гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль, багийн хөгжлийн төв зэрэг хийж бүтээсэн ажил ихтэй байна. Улсын тэргүүний аймаг хэмээх хүндтэй алдарыг хүртжээ.
Хутагтын орны хүмүүн Завханчууд Та бүхэндээ ажил үйлсээ дэгжээж, аймаг орноо улам хөгжүүлж, улсынхаа хөгжилд түрлэг нэмж, уугуул ус нутагтаа өнөржин жаргахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол хүн бүр онгон сүрлэг Отгонтэнгэр уул шигээ орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, тэнгэрлэг бадрангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.
Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй чинээлэг, хүн ардын зүрх сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм ухаан төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно.
Олон түмэн та биднийг Очирвааны тэнгэр ямагт тэтгэх болтугай.
Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.
Хурай, Хурай, Хурай” гэлээ.
Сэтгэгдэл0
МОНГОЛЫН ТӨРИЙГ ХУДАЛДАН АВЧ БОЛДОГ, АРД ТҮМНИЙГ ҮЛ ТООМСОРЛОЖ, ЭЛЭГ БАРЬЖ БОЛДОГ ГЭЖ МАН ҮЗСЭЭР БАЙНА. ЭНЭ УЛС ОРНООР ГАРАА УГААЖ МӨХӨӨЖ ДУУСГАХ НЬ. ЯАХ ВЭ ТА МИНЬ ЭЭ.
... Монголчуудыг яснаасаа үзэн яддаг төрхөө хорон ардчилал, сайхан үгт , худал уриа лоозонгоор далдалсан бузар муу алуурчин , адгийн гэмт этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдорж бүлэг ардчилсан хунхуузуудынхаа хамт үнэнд гүйцэгдэн Хан Тэнгэрийн хилэнд устаж , мөхлөө . ... Монголчууд одоо л нэг нуруу нь тэнийх үү , гэтэл нөгөө л урвагч , эдийн шуналтан , эрх мэдлийн дон туссан Н Энхбаяр нь сурсан зангаараа баруунтаа нэг шарваж , зүүнтээ нэг шилэрч хотын хужаа М Энхболдтой хүзүү сээрээ холбон , хамаг хорыг найруулж Монголын ард түмний мэргэн сонголтыг Монголыг цөлмөх зэвсэг болгохоор шүлсээ цувируулан , улайран дайрч эхэллээ. Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал гээч хунхуузыг , Баяртсайсан гээчээр сольсон нь нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй гэдэг шиг Монголын баялаг ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудын хар авдар луу цутгадаг байсан бол шар хувалз адил Намбарын Энхбаярын ханцуй руу гулсан орох боломж бүрдлээ . Хар Хятадууд хэрхэн Монголын боловсрол , соёлын салбарыг Гантөмөр гээч хорлооч хунхуузын гараар бусниулсан нь багадаад , Батсуурь гээч суудал дээрээ xятадаар өмхийрсөн этгээдээр хойдхыг нь уншуулахаар гамин хужаанууд шийдэв бололтой. ... Энэ мэтчилэн эхнээсээ ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн Хятаджсан Aрдчилсан төрийг байгуулах аяныг МАН дахь хотын хужаа М Энхболдын бүлэглэл , Н Энхбаярын шар дээлтэнгүүд хавсран үргэлжлүүлэхээр болсон эвгүй дүр зураг нүдэнд харагдаж эхэлж байна. ... Гэвч , Их санасан газар есөн шөнө хоосон гээч үнэн үгийн дагуу урвагчид луйварчид хужаа хунхуузуудын бодож санасан бузар төлөвлөгөө нь биелэх тавилангүй бөгөөд Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж тамын гүнд хаягдацгаах болно. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут цэцэглэх болно.... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
МОНГОЛЫН ТӨРИЙГ ХУДАЛДАН АВЧ БОЛДОГ, АРД ТҮМНИЙГ ҮЛ ТООМСОРЛОЖ, ЭЛЭГ БАРЬЖ БОЛДОГ ГЭЖ МАН ҮЗСЭЭР БАЙНА. ЭНЭ УЛС ОРНООР ГАРАА УГААЖ МӨХӨӨЖ ДУУСГАХ НЬ. ЯАХ ВЭ ТА МИНЬ ЭЭ.оорсдоо сэтгэхгуй байж ард олны г доромж лохо боль
ЗОРИГ ГУАЙ ЭМНЭЛЭГ БАРААДАН БАЙГАА, НААДАХ ЧИНЬ ШҮЭГ ЗОХИОЖ БАРИАД НЭЛЭЭД ХУРЦАДААД ИРЖ БАЙГАА ШИНЖТЭЙ БАЙНХ ШҮҮ
ЗОРИГООС ИЛҮҮТЭЙ ЭЛБЭГДОРЖ ЭМНЭЛЭГ ШОРОН ХОЁРЫН НЭГИЙГ БАРААДАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ЗОРИГ БОЛ ОНОШ НЬ ТОДОРСОН ӨВЧТӨН.ГЭХДЭЭ ҮЗЭЛ ЯДАЛТ ИХТЭЙ Ч ҮГ НЬ ОРТОЙ. ЭНЭ ЭЛБЭГЭЭ ӨВЧНӨӨ НУУГААД ХҮНД ҮЕДЭЭ ОРЧИХСОН ЭТГЭЭД. ДЭЭР СОЦ НИЙГМИЙН ҮЕД ЗУРАГ ГАРААГҮЙ БАЙХАД ХӨДӨӨ ГАДАА ШИНГИЙН МОДНЫ ОРОЙ ДЭЭР ОРОСЫН СЕВЕРЬ ГЭЭД ТАВАГ ШИГ ХАВТГАЙ ЦАГААН ХООЛОЙ БАЙДАГ БСН. ЧУЛУУГААР ШИДСЭЭР БАЙГААД УНАГААХАД ГАЗАРТ УНАЧИХААД ДУУГАРЧ Л БАЙДАГ, ДЭЭГҮҮР НЬ МАШИНААР ДАЙРААД ГАРААХААР, ЯЛБИЙГААД ХАВТАЙЧИХСАН МӨРТЛӨӨ ДУУГАРААД Л БАРУУН ТАЛААСАА МӨРНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАЙТАЙ, УРДААСАА НЭГ АЛХАМ ЗАЙТАЙ,АМЬСГАЛЫН ДАСГАЛАА ХИЙГЭЭРЭЙ,1,2,3,4 БОЛНО ГЭЭД Л ҮХЭЖ ӨГДӨГГҮЙ ДУУГААРААД БАЙДАГ БАЙЖ БИЛЭЭ. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БОЛ ЯГ ДАЙНЫ ҮЕ ТАНКИЙН ҮЙЛДВЭРТ ХИЙГДСИЙМУУ ХАЙШАА ЮМ НЭГ ТЙИМ ЦАГААН ХООЛОЙ ШИГ ГУЦААД САЛЖ ӨГДӨГГҮЙ ЁСТОЙ МОНГОЛЧУУДЫН ЛАЙ ЛАНЧИГ БОЛСОН ДУРАК. ОТГОНТЭНГЭРТ ОЧООД ЮУН ИХ ШҮЛЭГ НАЙРАГ, ШАШНЫ УНШЛАГА БОЛЧИХВОО. ЁО ЁОО ЯАЖ САЛЖ ҮХЭХ ВЭ.
Айхавтар урваж шарвадаг анд хоёр түнш байлаа Алдаж хүмүүс тэднийг Шудрагынхан гэдэг байлаа Сонгинийн хорооллоор урваачдынх бүрхэж Саарин хөлтийн талаар шарваачдынх багтаж ядна Үе дамжсан сайн ноёны урваачийн хот айл Үүл мэт зүмбэрлэн Шарга морьтийн бэлээр аж төрдөг байлаа Үрийн үрийг дамжсан цэцэн ханы урваачийн адуун сүрэг Сү жанжны нутаг бүрхэн нүүдэллэдэг байлаа Гэм нь тэднээс магнаг торгон дээлгүйн ховор Гэр бараа нь орд харш биш гэвэл худал, арван чимэгтэй эмээл,сайн морийг хоёр урваач амны алчуур мэт солино Амаа мэдэхгүй аргамаг жипүүд нь тоос хадааж Хүүхнүүд нь гоёлоо өдөртөө гурав сольж Хүүхдүүдийнх нь гутал хүрээ хөдөөнийхний нүдийг бүлтэлнэ Хаандаа бараагаа салгахгүй бүртийж, харцдаа сэрвүүхэн харьцаж Хамтрагчдаа барагтай бол жийхэд бэлэн байж, хаяалгаа өгсөн тойрогоо усалсан шигээ хоног тоолно Хаан шалдан байна гэж журмын нөхөд нь гэнэт хэлбэл хаанаасдаа Арманы хослолтой, гүүчийгийн божийнктай л байнашдээ гээд хээв нэг буцаачихна Улс зон олны хөх инээдийг барж Урваач муугийн үлгэр, үгийн хачир болно Тэр л янзаараа сонгуульт жилүүд өнгөрсөөр Тэртээ жилийн самуун дэгдвээ Хар цагаанаа ялгах гэж ядарч яваа ардын намынхан Хамгийн тулхтай андуудтаа хандаж, тэвдэж явна тэвнээр тусал гэхдээ Урваачийнхан яах бол гар тэнийхгүйдээ гэж Урам хугаран хар амалцгааж,горьдлого тээгээгүй юм Буруулж оорцоглон шүүмжилсээр хаяж одсон нөхөд дээр харин Бурантагаа чирсээр авшиг горьдон Урвагчийнхан Буруу зөвгүй ашиг хайгч, хурдан хурц авилгачдаа дагуулан Бузар ардчилсан намынханыг даралцхад нэмэр больё гэж дэм өргөцгөөлөө Сонгууль дамнан цаг өнгөрч, буруулсан нөхөд нь доройтох үеээр Сорыг нь хүртэж, шимийг нь дуусгаад Арцалдах дайнд агт хөдлөөд хэдхэн хонотол Анд хоёр урвагч төрхөмдөө буцахаар мордсон юм Хотол даяар алдартай авилагч урвагчдын хуучин нам нь Хоёр хүүгээ амьтнаас түрүүн урвуулж авсан юм Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ загнасангүй Цурхиртал уйлах гэргийнүүд нь ханиа зэмлэсэнгүй ээ Цуутай Урвагчийнхан юунаас ч буцсангүй ээ Бүрээн дуунаар нөхдөө давших цагт Бүгдийн түрүүнд хоёр Урвагч буцсан юм. "Урвахгүй буцаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм Унахын учиргүй уул шиг хоёр сайхан урвагч хархүү Ургахын улаан нарнаар хоёулаа Урвасан гэдэг юм Унахаа алдсан хүнд мөчид уугуул намаасаа Урвагч хоёр анд нэрээ ч бас харамлахгүй урвасан гэдэг юм
ene erenhiilegch zaraitai marzan shouchin chini niit irgediin hyndleliig abch chadalgyigaar terhemen dee byzab aa!!!heerhii....Mongol ylas neg syyritai engetei ard niitiin bayar baharhaliig toryylsen erenhiilegchtei hezee bolohson bol?....
ELBEGDORJ OLON LUS SAVDAG GOMDOOSON HUN DEE TEND SAIHAN YARINA END OOR YARINA ZAANA CHIN MAN TOR SAMARA HUMUUS ZUGLUULAAD BAINA NOMTOIBAYAR CHOIJILSUREN BATSUUR MONHORGIL ANANDBAZAR ZENGEL ONORBAYAR DASHDORJ GANBAT NARIIG ZAILUULAAD OGOOC OTGONTENGER HAIRHANII LUI SAVDGUUD MIN
Ene tenegt enenees oor hiih youm oldohgui baigaa youm baih daa!!! Haranhui dotor ingej hudlaa dur isgej baihaar ard tumneesee uuchlal guij suraasai
... Ямар ч хүнд цаг үе тохиолдсон бай Хан Тэнгэрийн ивээлээр Монгол Улсын хувь тавилан ямагт өөдөө дэвшиж байдаг . ... Монголын ард түмний уур хилэн , бослого хөдөлгөөн гарах вий хэмээн айж , ширвээтсэн ардчилсан хужаа Ц Элбэгдорж гутранги, үхээнц бодол санаандаа дийлдэн АНУ ын хар машин , зальт үнэг Содномцэрэн болон бусад урвагчид хужаанууд орогносон Сонгуулийн Ерөнхий Хороогоор дамжуулан , АН ын доторхи өөрийнх нь нэг санаатангууд нь бүлэг болох төдий 9 гишүүнтэй байхаар Монголын ард түмний сонголтыг луйвардахдаа Батзандан , С Эрдэнэ , А Эрдэнбат гээд хэдэн хужаануудаас гадна МАН ын хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан нараа марталгуй бусдын нэрийг даран гаргаж ирж Монгол Улсын Их Хурлын дарга , Монгол Улсын Ерөнхий сайдад хүч түрэн зүтгүүлж байгаа бузар үйлдэл Монголчууд та бүхний нүдэн дээр болж байна . Түүгээр ч үл барам хотын хужаа М Энхболдыг , хужаа хүүхэн Батчимэгийн хамт Монгол дахь хужаагийн бодлогыг зангидагч өөрийн залгамжлагчаар чимээгүй зарлаж , алд хадаг өргөж байгаа хэсгийг ч алдалгүй ойлгож ухаарч авсан хэмээн бодож байна. ... Монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах эхний хүнд хэцүү даваагаа давсан , одоо ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон МАН дахь хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан болон дагалдагч хужаагийн бүлэглэлийг нэн даруй хөөн зайлүүлах ёстой . !!! ... Монголчууд бид өөрсдийн хөх тамгат шилдэг хөвгүүдээр Төр Улсаа удирдуулах ёстой . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Belget gej yamar Mongol ug bn aa?!
Элбэгдорж та яагаад "таалахтун болгоохтун" гэв? Энэ таны санаа юу, эсвэл сонины хүний алдаа юу? "тайллага ёсоо үйлдэхээр" гэж та хэлэв. "Тайлга" гэдэг үгийг та яагаад ингэж бичив? Эсвэл таны далд санаа юу? Элбэгдорж та "Очирвааны тэнгэр" гэж хэлжээ.Зөөлний тэмдгийг хасчихаа юу?
Naanaa murguud l tsaanaa noyon uulaa uhuulaad l.
Man uragshaa !!! Aldaagaa ter dor ni zasaj ard tumniihee ugiig sonsoj bna ! Harin ene urumnii ut shig Atigar tarvaga elbegdorj durdee het itgej Neg ih ajil hiideg hun bolj haragdah gej shouddagaa boli !!! ireh jil shorond oroh uchraas odoonoos dulaan huvtsas hunaraa beldej bai !!!
Уул тахиж хөгжидгөөрөө бол Монгол улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс болсон байхаа. Ийм балай мэдрэл муутай жүжиг тоглохоо болиочээ. Үхсэн хатсаны чинь уул усаа тахих гэж худлаа яриад цаанаа болохоороо улс орноо худалдаж байгаа биздээ
Эрдэнэтийн 49%-ийг авсан хулгайч сайхан хайрханыг бузарлачихлаа. Урьд нь ОТ-г Риотой хуйвалдаад залгичихсан.
Хурдан засагаа байгуул энэ тэр гээд саймшираад байсан юмаа, нөгөө эрдэнэтийн хулгайгаа зөвшөөрүүлж авна гэж бодсон юм байна л даа, үгүй шүү элбэгээ, та нар олон түмний юмыг их хулгайлсан,энэ удаад үгүй, бид зэвсэг бариад ч болсон хамгаална.
Уул овоонд бvхнээ даатгаж орхиод яахав ээ!! Хvн бvрийн хvчин зvтгэл орж байж л амьдрал дээшлэнэ ш дээ! Санжмитав гэж энэ нэг сонин шоучин завханыхнаар тоглож бvрэн дууслаа! Алив негее олон мянган морин хуурчдын ажил амьдрал
Ene muu naashaa harj goy ym yriad tsaashaa harj huvia borluulj yu ch hiisengui mobgol ch oodolson ymgui bur dordsoor 8 jil bolloo hoorhii
Mash aimaair hudal huurmag hun.ene hun ym hiij bsn bol mgl oodloh l blaa.daan ch hudal zalahaas oop yu ch hiisengui
Нөгөөх чинь одоо бүр уулын орой дээр дэвж явна у үгүй юу?
OLON LUS SAVDAG LUIVARCINGAAR DELUULEED BAIHGUI L BOLOV UU ULS ORNII BAYALAG ERDENESIIG UHUULJ HUIVALDAJ IDSENIIG
Энэ уул овоогоо тахидагаараа бол Монгол их хөгжсөн байгаа. Энэ бол шал худлаа шоу зохиогоод бид энэ тэнэглэлийг нь хараад. Зөвхөн ажил хөдөлмөр хийж байж улс орон хөгжинө гэдгийг манай ерөнхийлөгч одоо болтол ойлгохгүй байна даа.
Энд тэнд очиж шоудахаас өөр хийх ажилгүй новш Овоо тахихгүй одон бөөндөхгүй гэж хэн хуцаж блаа
Очиж тахих биш бузартуулж ирнэ бузар хун тэр уул тахиж суржигнэх хэрэггуйл юм сан эби очих есгуй !!!!
Тор бузарлаж одоо уул ус хэлэгнуулэх естой юм байх даа бузар дурак!
Элбэгдорж зайл хужаа
Za za ene olon comm dund 1 ch hun sailsangui. Bugd l ymr hun gdg g ni medsen bol boloo doo!!!!! Ebi uls turd taliigaach bolsoon odoo nemergui!!!!
Монголыг бузарлаж, дэлхий нийтэд гутаасан, ард түмнийг доромжлогч, худлаа яригч, чадваргүй, хорон санаат элбэгдорж хурдан огцор
Ийм муухай бузар амьтанг хэн удирдагч гэх вэ дээ. элбэгдорж Монголын ард түмний удирдагч биш гэдгээ дэлхий нийтэд харуулсандаа хөөрхий, тэгээд өөрөө 2 гараа өргөж бууж өгсөн ш дээ, наадмаар. Энэхүү хүсэлтийг нь харгалзаад хурдан огцруулж, хариуцлага тооцох хэрэгтэй
одон тараадаггуй овоо тахидаггуй овоо сайн еронхийлогч болно гээд болоод 7жил онгорлоо одонг хавтгайруулаж овоо тахихийг оргжууллээ
debil hulgaich
Uhej dald ormoor bayd nch ymu zahchin n ch ymu.tui. ..
Манай энэ ерөнхийлөгч маань улс орон ажил хөдөлмөр хийж улсаа хөгжүүлнэ гэдгийг ерөөсөө ойлгодоггүй хүн юмаа. Биднээс илүү дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улсын ерөнхийлөгч нар одон тарааж овоо тахиж сонсогдодгүй бас тэгдэггүй байхаа. Бид нийгмийн буруу дэмийрэл рүү яваад байна шүү дээ. Тэр элдэв даншиг овоо тахилт эд нар шал хэрэггүй зүйл гэдгийг энэ төрийн хулгайч нар ерөөсөө ойлгохгүй юмаа. Арга ч үгүй биз дээ өөр хийх юмгүй улс ийм шалдир булдир юмаар оролдоод цаанаа төрийн мөнгийг найз нөхөдтэйгээ нийлээд хулгайлж байгаа хүмүүс.
hairan tsag, mungu, ajlaa hii tegvel uul us chine bayarlana.baigal' delhiig zugeer orhi...
hiih ajilgui amitan...
ENE DANJAAD ZAILAA, MONGOLIIN UUL USIIG BUU BUZARLA MUU SHINJAANII TSAGAACHIN HUJAA